Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Япон улсад айлчлахаар төлөвлөж байна

Нийтэлсэн: 2017-11-23 17:02:50

ТОКИО. /ТАСС/. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин ойрын хугацаанд Япон улсад албан ёсны айлчлал хийх бодолтой байгаагаа Японы эрх баригч эвслийн бүрэлдэхүүнд багтдаг “Комэйто” намын дарга Нацуо Ямагутитай Сөүл хотод уулзахдаа илэрхийлэв гэж “Киодо” агентлаг мэдээлэв.
 
Уг уулзалтын үеэр талууд БНАСАУ цөмийн болон пуужингийн хөтөлбөр хэрэгжүүлж буйтай холбоотойгоор Солонгосын хойгийн эргэн тойронд үүссэн нөхцөл байдлын тухай болон Япон, Хятад, Өмнөд Солонгосын удирдагчдын гурван талын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах асуудлыг хэлэлцжээ. Өмнө нь Японы Гадаад хэргийн сайд Таро Коно гурван талын ийм уулзалтыг энэ оны 12 дугаар сараас ирэх оны 1 дүгээр сарын хооронд Токиод зохион байгуулах боломжтой гэж мэдэгдэж байсан юм.
 
Хамгийн сүүлд гурван улсын удирдагчдын дээд хэмжээний уулзалт Сөүл хотод 2015 оны 11 дүгээр сард болж байсан билээ. Энэ уулзалтад Хятад улсыг төлөөлж голдуу БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд оролцдог. Япон, Хятад, Өмнөд Солонгос улсын удирдагчдын гурван талын дээд хэмжээний уулзалт төлөвлөгөө ёсоор өнгөрсөн жил болох ёстой байсан хэдий ч Өмнөд Солонгост үүссэн улс төрийн тогтворгүй байдлын улмаас хойшлогдсон аж.
 
 
Э. Аянзаяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

0 сэтгэгдэл харуулж байна        

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: