Жижиг дунд бизнесийнхэн бодит дэмжлэг хэрэгтэйг онцлов

Нийтэлсэн: 2017-11-23 17:38:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Манай улсад нийт 60 гаруй мянган бизнесийн байгууллага “жижиг”, “дунд” гэсэн ангилалд багтаж  байгааг “Жижиг дунд бизнесийн санхүүгийн хүртээмж форум”-ын төлөөлөгчид онцолж байна.
 
Жижиг, дунд бизнесийнхэн Дотоодын нийт бүтээгдэхүүний 20 хувийг бүрдүүлдэгээс гадна нийт ажиллах хүчний 70 хувь нь эл салбарт ажиллаж буй аж. Тиймээс жижиг дунд бизнесийнхний үйл ажиллагааг тэлэх, санхүүгийн хүртээмжийг дээшлүүлэхээс эхлээд бодит дэмжлэг хэрэгтэйг салбарынхан тодотгож байв.
 
Монголын банкны холбоо, Европын Холбоо, Европын Сэргээн Босголт Хөгжлийн банкны Жижиг, дунд бизнесийн зөвлөх үйлчилгээ хөтөлбөртэй хамтран дээрх форумыг зохион байгуулсан юм. Форумд 250 гаруй төлөөлөгч оролцсон нь эл салбарт дээрх асуудлуудыг яаралтай шийдэх хэрэгтэй байгааг илтгэж байв.
 
Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн зүгээс бизнесийн орчныг сайжруулах, татварыг бууруулах, чадавхийг нэмэгдүүлэх, санхүүжилтийн боломжийг дээшлүүлэх       чиглэлээр оролцогч талуудын  хамтын  ажиллагааг илүү үр дүнтэй болгохыг чухалчиллаа. 
 
Жижиг дунд бизнесийн бодлого, бизнесийн орчныг тодорхой болгох, санхүүжилтийн орчин нөхцлийг сайжруулах, энэ хүрээнд шинэ төрлийн зорилтот бүтээгдэхүүнийг бий болгох, бизнес эрхлэгчдийг чадавхижуулах, хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох, судалгаа мэдээллийг нарийвчлан гаргах, тогтмолжуулах шаардлагатай гэдэгт төлөөлөгчид саналаа нэгтгэлээ.
 
Мөн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд тулгарч буй сорилтуудыг даван туулах арга замуудыг тодорхойлсон ажлын төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийг төр ба хувийн хэвшлийнхний оролцоотой байгуулахаар боллоо.
 
 
Б.Заяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

0 сэтгэгдэл харуулж байна        

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: