sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Увс аймгийн Завхан суманд өчигдөр газар хөдөлжээ.
 
Тодруулбал уг өдрийн 15:00 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Иймд  тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Завхан сумын ЗДТГ-ын дарга Т.Тамираас тодруулахад "Тухайн газарт малчин 8 айл өвөлжиж байгаа. Газар хөдлөлт иргэдэд мэдрэгдээгүй" гэсэн хариу өгчээ.
 
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг