sonin.mn
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Ханбогд сумын хүн эмнэлгийг жишиг эмнэлэг болгох төсөл хэрэгжих гэж байна. 
Австрали улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Жон Лангтри Ханбогд суманд айлчлахдаа тус сумын эмнэлгийг жишиг эмнэлэг болгохын тулд дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлсэн билээ. Энэ ажлын хүрээнд “Залуучууд, эмэгтэйчүүд, эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Энэхүү төсөл, хөтөлбөрийн хүрээнд тус сумын хүн эмнэлгийг жишиг эмнэлэг болгох юм.
 
НҮБ-ын Хүн амын сангийн залуучууд хариуцсан мэргэжилтэн н.Баттуяа, Олон улсын зөвлөх Катерин, Орчуулагч н.Гантуяа нар Ханбогд суманд ажиллаж сумын Засаг дарга Б.Дэндэвсамба, Сум дундын эмнэлгийн эмч, сувилагч нартай уулзаж бодит байдал дээр ямар ямар асуудал байгаатай танилцаж, ярилцсан байна.
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зургаан чиглэлээр асуудлыг багцлан боловсруулж байгаа бөгөөд эх барих, эмэгтэйчүүд, Халдварт болон халдварт бус өвчин, БЗХӨ, техник тоног төхөөрөмж, хүний нөөц зэрэг олон асуудлыг хөтөлбөртөө тусгажээ. Сумын Засаг дарга болон сум дундын эмнэлгийн эмч, сувилагч нарын хувьд хүн амд нь тохирсон төсөв хуваарилах ингэхийн тулд хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй зэрэг саналыг хэллээ. Хөтөлбөрийн дараагийн хэлэлцүүлэг Улаанбаатар хотод болох юм байна.
 
 
Д.Мишигсүрэн
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг