sonin.mn
СӨҮЛ. /ТАСС/. Умард Солонгосын цэрэг хоёр Солонгосыг заагладаг цэрэггүй бүсийн хилийн хамгаалалтыг нэвтрэн Өмнөд Солонгос руу оргон зугтсантай холбоотойгоор БНАСАУ хилийн шалган нэвтрүүлэх Пханмунжом боомтод үүрэг гүйцэтгэж байсан хилийн цэргийн албан хаагчдыг бүрэн бүрэлдэхүүнээр нь сольжээ гэж Өмнөд Солонгосын үндэсний батлан хамгаалах яамны эх сурвалжаас иш татан телевизийн KBS суваг мэдээлэв.  
 
Телевизийн тус сувгийн мэдээлснээр, хилийн цэргийн албан хаагчид оргон зугтсан цэргийг зогсоож чадаагүй учраас тэднийг бүрэн бүрэлдэхүүнээр нь сольсон байх магадлалтай ажээ. 
 
Умард Солонгосын цэрэг энэ сарын 13-нд цэрэггүй бүсийн Пханмунжом боомтын хилийн харуулыг нэвтрэн оргон зугтсан билээ. Хилийн энэ хэсэг нь Өмнөд болон Умард Солонгосын цэргийн албан хаагчид хоорондоо хэдхэн арван метрийн зайтай байрладаг цорын ганц газар юм.
 
 
Э. Аянзаяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг