Олон түмний дунд шуугиан үүсгэх сэдлээр, илт улс төрийн зорилготой, цензургүй гэх мөртлөө сайтар ‘найруулж’ зохиомжилсон гүтгэлгийн нэвтрүүлэг C1 телевизээр явуулж миний нэр хүндэд зохион байгуулалттайгаар халдсанд харамсаж байна. Нэвтрүүлэгт дурьдагдсан ‘оффшортой холбоотой’ гэх асуудлаар би өмнө нь хэвлэл мэдээлэл, олон нийтэд болон хууль хяналтын байгууллагад удаа дараа нээлттэй тайлбар өгч байсан. Мөн миний бие Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциум (ICIJ)–д холбогдох тайлбар, мэдээллийг өгсөн ба тус байгууллагын цахим хуудаст нийтлэгдсэн байдаг. Энэ мэдээлэл нь сонирхсон хүн бүрт нээлттэй, ил тод мэдээлэл юм.
Уг нэвтрүүлэгт дурьдагдаж буй ‘Бату Майнинг’ ХХК нь 2003 онд байгуулагдсан. Тус компани анх байгуулагдахдаа гадны хөрөнгө оруулалтгүйгээр, тодруулбал толгой оффшор компанигүйгээр Монгол Улсад байгуулагдсан байсан. Тэгэхээр би оффшор бүсэд данс эзэмшээгүй, Монгол Улсад, монголын тодорхой нэг компанид хөрөнгө оруулалт хийсэн олон хөрөнгө оруулагчийн доторхи нэгэн жижиг хувьцаа эзэмшигч байсан болно. ‘Бату Майнинг’ ХХК нь гадны хөрөнгө оруулалт татах зорилгоор оффшор бүсэд бүртгүүлсэний дараа, хэдийгээр гадаадын аливаа улсад компани байгуулах нь тухайн үед Монгол Улсын аль ч хуулиар хориглоогүй, бүх зүйл хуулийн дагуу ил тод нээлттэй байсан ч 2005 оны 12 дугаар сард би энэхүү компаниас гарсан. Үүнээс хойш миний бие болон миний хамаарал бүхий хэн нэгэн энэхүү компанийн үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар хувьцаа эзэмшсэн, оролцсон зүйл байхгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Ийнхүү монголын компанид хөрөнгө оруулсан нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу, аливаа далд нууцлалгүйгээр явагдсан болохыг онцлон хэлье. Энэ талаарх мэдээллийг Монгол Улсын бүртгэлийн байгууллагад тухайн үед нь нээлттэй өгч байсан. Тухайн компанийн үйл ажиллагааны үр дүнд Монголоос нэг ч төгрөг гаргаагүй харин ч гадаадаас Монгол Улс руу хөрөнгө татсан болно. Тус компани улсаас нэг ч төгрөг ямар нэгэн байдлаар аваагүй, дан хувийн хөрөнгө оруулалтаар үйл ажиллагаа явуулсан гэдгийг онцлон тэмдэглэж байна. Тухайн компанийн хайгуул хийсэн бүх талбайг хуулийн дагуу авсан байсан бөгөөд хайгуулын ажил нь амжилтгүй болж, талбайгаа улсад буцаасан гэсэн мэдээллийг хожим нь би авсан.
УИХ-аас оффшорын талаар батлагдсан хуулийн дагуу өнөөдөр миний бие, надад харилцан хамааралтай аливаа этгээд оффшор бүсэд компани, данс байхгүй гэдгийг үүгээр дахин мэдэгдэж байна.
Иймд нэр бүхий хэвлэл, мэдээллийн хэрэгсэл нь хэвлэлийн эрх чөлөө нэрийн дор миний болон миний гэр бүлийн нэр хүндэд халдан, илт гүтгэлэгийн чанартай, худал тоо баримт тараан хүний толгойд оромгүй зохиомол гэмт хэрэгт хамаатуулах гэсэн худал хуурамч мэдээллээ зогсоохыг шаардаж байна.
Энэ мэдээлэлд дурьдагдсан гүтгэлэгийн асуудлаар хууль хяналтын байгууллагад хандах болохоо мэдэгдэж байна.
УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН СҮХБААТАРЫН БАТБОЛД
Сэтгэгдэл0
Танай фракц ч өнгөрсөн байхөө дөө, одоо ч :)
Хамаагvй ээ харлуулаад л бхад чамайг ардууд vзэн ядахгуй гээд хаачих бэ дээ?! Гарах гарц ч vгvй...
мэдэгдээд яах юм билээ.баримт гэдэг бол том нотолгоо.хэрэв гүтгэсэн бол сэтгүүлчид нь том ялд унана.
Чингис зочид буудлыг яаж авсан? ҮХСайд байхдаа олон ордыг албан тушаалаа урвуулан ашиглаж авсан. Жишээлбэл Ухаа худагийг яаж авсан? Тиймээс хурааж, хариуцлага хүлээлгэнэ гэж яриад байна шүү дээ
Хэрвээ энэ нэвтрүүлэгт гарсан зүйлүүд үнэн бол Батболд, Цогтбаатар мэтийн офшорчдыг цаазлах ч багадна.
Муусайн авилгалчид ингэж л өөрсдийгөө өмөөрдөг. Идэх уух болохоороо улайраад л дайрна. Хүү Баттүшиг нь Имартын эзэн. Тэгэхээр энэ дэлгүүрээс юм авахаа болих хэрэгтэй.
ӨӨРӨӨ ЯАЖ БАЯЖСАН ШИГЭЭ МОНГОЛОО БАЯН БОЛГОЛ ДОО.
Сү Батболдыг муу хүн гэхэд ёстой итгэж чаддаггүй юм.
Sha sha
Гөлөрсөн царайтай шуналын бэрд бороо Гоулдыг яасан гэж бодоов өмөөрөөд бгаа долоогчоо
Энэ хүн үнэхээр шударга эрдэм боловсролтой төлөв даруу хүн Бизнесмен учраас Чингис буудлыг хувьчилж авах нь буруу юу байна Ямар Баянголыг хувьчилж авсан шиг луйвраар авсан биш. Их сайн ерөнхий сайд байсан ш дээ Их ч юмыг зөв голдиролд нь оруулж байсан
насаараа төрд ажилласан гэгддэг хүн ингэтлээ хөрөнгөжих үү.
Ene chin' nasaaraa ajillaaguishdee. Ehendee gaigui businessman yavsan yum
jinhene enhiin tsagaan tagtaa bainashdee, myysain yumnyyd hun gutgeed.
Тэнэг хүн л энэ хоёрт итгэх байх ха ха
Bid teneg bish shuu. Luivarchin mini
Тэр олон лицензийг албан тушаалаа ашиглан авсан нь тодорхой шүүдээ түүнээс жирийн нэг компани ийм олноор нь лиценз авч чадахгүйн тодорхой үүнийг л шалгахад хангалттай фактууд бг
Сү болон МГИМО ийн хэдэн залуус шиг 30 сайхан залуучууд байхад уг нь Монголыг өөд нь татчихна даа. Даанч дундаас нь тархины багтаамжгүй чадалгүй мөртлөө хар шуналдаа хөтлөгдсөн хэдэн эвэртэй попууд явуулга хийсээр тамын тогооны үлгэр болгож, өөрсдөө ч хийхгүй бусдыг ч хийлгэхгүй барьцаж атаархаад суучихдаг. Лайтай шаарууд шүү.
Jenkog darahgui bol bugdee luibarduulna da hurts muuhai buhnii gardaj baij erinhiilugch bolgolo
Nasaraa l ajillaa bair ch abch chadahgui l bna sh dee ed nar yaj hurungujuud bgam zaagaad uguuch
Үнэн л гэж харагдаад байна Цензургүй сурвалжлага
ТОДОРХОЙ Л БАЙНАЛЭЭШДЭЭ.... ХОЛБООТОЙ ХҮНЭЭ ТАГНУУЛЫН ДАРГААР ТАВИАД Л ... ЯАЖ УЛАЙХГҮЙ ИЧИХГҮЙ ИНГЭЖ ЧАДАЖ БАЙНА АА..... БИДНИЙ БАЯЛГААР ХАГАРТАЛ СОРСОН ЧИНЬ ХУДЛААА ЮУУУУУ ??? БОРОО ГОУЛДЫГ ИДСЭНЭЭ БАС ХУДЛАА ГЭХҮҮҮҮҮ
Хүмүүс юм мэддэг болсоон
Сү Цензүргүй ярианд орвол сонирхолтой байж магадгүй
Энэбиш хэний хvн бэ?! Хаана нуугдаж байна? Yvнийг л тайлбарлачих
Сү айж байна. Өвөл айсуй!
munkhbaysgalan gedeg xuuxen xumuustei yaryj baugaa ny 7nen es zuigyi estoi bolobsrolgyi mangar xodoo xuuxen baunaa ter xubtsaslalt ed nar burxan muny
Ичдэггүй луйварчин вэ. Ингэж хэлэхээсээ ичдэг болоосой эх орноо худалдсан хулгайч диваажиндаа тонилоосрй.
Сү.Батболдын Бороо гоулдаас эзэмшиж байсан 5%-тай тэнцэх алтны мөнгө мөнгө хаачсан бэ. Монголд орж ирээгүй нь тодорхой штээ
Orj irsen mungiig n ue ueiin mongol banknii erunhiilugch nar ideed shoronddoo suutsgaaj bn
Хүү Б. Баттүшиг нь бас оффшортой гэж хамгийн сүүлийн Panama Papers -д гарсан бас Е-март дэлгүүрийн эзэн гэсэн. Тэгвэл Емарт-ас хүнс, бараа авдаг ард түмний мөнгө Емарт-ад орлого, ашиг болоод, улсад татвар төлөгдөхгүй, хүү Б.Баттүшигийнх нь оффшор данс руу ордог байх нь.
энэ мэдээ.мн дандаа худал мэдээлэл тавьышдээ.Су Батболдоо чи монголын хөрөнгө идсэн гөлөг чи муу онхолдож үхээсэй
Цаазын ял сэргээнэ гэхээр гүтгэлэг гэж мэдэгдэл хийж байгаа юм байна. Бүгдийг нь цаазлахгүй учраас бусад нь толгойлогчоо барьж өгөөд амьд үлдэх боломж байгаа шүү дээ. Д.Цогтбаатар бусдад уруу татагдаж эх орноо худалдах ажилгаанд гэр бүлээ татан оруулсан гэдгээ хүлээхэд л болно.
ОЛОН УЛСЫН ЭРЭН СУРВАЛЖЛАХ СЭТГҮҮЛЧИД ЭДГЭЭР БАРИМТЫГ ДЭЛГЭН ТАВИСН БАЙНА ЛЭЭ МАШ ХУРДАН ЗӨӨДГИЙН ЗӨӨГӨӨД ЗАРДАГИЙГ ЗАРААД ДУУСГАЦАН ЮМ БАЙНА ЛЭЭ Ш ДЭ
gutgeleg baij taarahgui de, ul suurtai barimttai l m yarij bnale
Sv opshorgvi blaa yu. Mongololiin nomer 1 hulgaich shdee
chingis zochid buudliig yaj luivardsanaa yarih heregtei de
АВИЛГАЧИД, ЛИЦЕНЗ НЭРЭЭР ГАЗАР НУТГАА ХУДАЛДСАН БУЗАРУУДЫГ ЦААЗАЛ
Бүх хулгайлсныхаа талыг нь л улсад нь буцаагаад өгчих л дөө. Тэгвэл цаазын яоаас хэлтрүүлж болно.
batu mining d burtgeltei litsenzuud yaaj uuriin chin gart orson bj taarah uu ter talaaraa bas zarsan ashgaasaa tatbvar tulsun tuhaigaa medegdeldee duridah heregtei
Mungu mungu mungu l geh yum burhan guisanch buu ug geed zahiad bhad buhel buten aimgiin hemjeetei gazar zarj bhad mongol ulsad heden haltar tugrug orj irsen l bj taarna bizdee! ur udam chin lai-g n hurteh bi gemee tsairuulj gazar nutgiig min butsaad ard tumend min ug shaar min
Ene heden novshid Mongoloo saihan hogjuulj tsetsegluuleh altan bolomj baisan. Her bargiin aaviin huud iim bolomj olddogui um. Ta nar mungenees uur yum bodooguid haramsaltai... Ta nar mongol hun bish ee.
Энэ Мөнхбаясгалан гэж даварсан авгай байна аа. Дуртай хүнээ харлуулж чадаж байнаа. Үзлээ. харлаа. Харин өөрөө тиймч энхийн цагаан тагтаа биш юм билээ. Онц хүнд гэмт хэрэгтнүүдийн шоронийн атмантай гэрлэх ёслол шоронд үйлдэж байсанч гэх шиг, шоронгийн өрөөнд хэдэн хоногоор үе үе ор хөнжилдөө хэвтдэг байсанч гэх шиг юм бичигдэж цацгдаж байсныг уншиж байсан юм байна. Юмны учрыг нь олж байж сенсацлах хэрэгтэй л дээ. Хүнийг мушгиж харлуулснаар "хөдөлмөрийн баатар" болохгүй шүү.
huntei suusan l bna yadgin undsen huuliar olgogdson erh, Su Batbold shig harin busdiin umchiig hulgailj ard tumnii zovlongoor jargal hiisen yumgui l bh
zugeer shalguulchih..
Сү Батболдыг хурдан баривчилж шалгаач
ТӨРөө нам дагасан луйварчдаас цэвэрлээгүй цагт монгол хөгжих боломжгүй. АРДууд төрөө цэвэрлэх л болно
Ner hugarahaar yas hugar gej yasan unen ug ve Batboldoo.ichij amidar
Шүүхэд " Хандаасай л " билээ! Хууль хяналтынхнаар айлгаж сүрдүүлэх гэж байгаа бол улам л...
Barivshlaad shalga! Eren survaljlah setgyylchdiig chamaas uur gytgej bgaa hyn algaa muu novshiin luivarchin Batboldoo! Shorondoo suuh tsag chin bolson muu shunaliin tulam
offshoriin nohod sandraldaj baih shiv
Хэрвээ энэ нэвтрүүлэгт гарсан зүйлүүд үнэн бол Батболд, Цогтбаатар мэтийн офшорчдыг цаазлах ч багадна.
Дорой царайлсан муу луйварчин
Солонгосд эмэгтэй ерөнхийлөгчөө шийтгэж болдог Монголд яагаад болдоггүй юм бол. Баттулга чинь төмөр замын луйврын хэрэгтэн биз дээ. АТГ илрүүлээд шалгахаар Энхжаргал даргыг нь солих гээд байдаг Энэ шударга ёс юм уу
Улсдаа оппшоороосооо 100 сая амДоллар егеед цаазын ял авалгvй салаач ээ Батболд Цотбаатр аа
Энэ гүтгэлэг хаанаас эхтэйг шалгаж тогтоож нийгмийг цэвэрлэх хэрэгтэй Нэг хулгайч хулгайгаа нуух гээд бусдыг хулгайч гэж орилох хэрээс хэтэрлээ
АТГ ажлаа хийгээчээ ил болчихоод байгаа энэ мэт хэргүүдийг саатуулж шалгаачээ
Одоо эвлүүлэг гэж гүрийнэ дээ ичихгүй
Нийгмийг захиалгаар төөрөгдөлд оруулаад наад сэтгүүлчээ өгдөг газарт нь өгөөд нэг тийш нь болгомоор юм. Хууль бус хууль бус л гэж ирээд л байцаалт аваад, мөрдөн байцаалт явуулаад гутаагаад доромжлоод мөн ч удаж байна даа. Тэгээд сонин очоод л байцаагдаад л ...Хууль бус гэхийн оронд хууль нь ямар юм гэдэг дээр л тогтож ажилламаар юм. Учиргүй хууль зөрчөөд үйл ажиллагаа явуулаад байдаг гэж байдаггүйл байхгүй юу.
Баттулгад төмөр зам ямар ч хамаагүй тэр төмөр замын суурь ажил хийх үед Хүнс хөдөө аж ахуйн сайд байсан шүү малаа өөр яамны ажил Баттулгад ямар хамаа байна тэгээд ч сайд тендерийн гэрээнд гарын үсэг зурдаггүй төрийн нарийн бичгийн дарга зурдаг хариуцдаг шүү дээ эхлээд Яам төрийн ажлын үүрэг заагийг мэдчих дээ мангаруудаа
Анх мэдэгдэл хийхдээ мөн ч их сандарсан даа. Офшорчин нь үнэн. Яагаад гэвэл өөрийн чинь зургийг Панамын арлаас илгээсэн байсан шүү дээ. Хичнээн мэлзсэн ч баримт нь оригоороо л бна. Худлаа мэлзээд яана даа.
Ард түмний баялгаас зарж идсэн хөрөнгөө гадна байршуулсан нь үнэн.Тэгээд өөрийгөө харийн үгээр тодорхойлсноо санаач дээ. Ард бид хууртахгүй ээ.
Бороогийн 50 тонн алтыг олборлохоор 15 жилийн хугацаатай тогтвортой байдлын гэрээг Баабарыг сангийн сайд байхад хийгээд 5 жилийн дотор ухаж аваад Монголын төрийг 1 ч мөнгөний татвар төлөлгүй луйвардсан хүн биш гэж үү?