Европын Холбоо оффшор бүсийн хар жагсаалтыг зарлажээ. Уг жагсаалтад Гватемала, Барбадос, Өмнөд Солонгос зэрэг 17 орныг багтаасан байна. Мөн манай улс энэ жагсаалтын есдүгээрт бичигджээ. Чухам энэ нь сүүлийн өдрүүдэд багагүй асуудал үүсгээд байна.
ЕВРОПЫН ХОЛБОО ХАР, СААРАЛ, АЖИГЛАЛТЫН ЖАГСААЛТ ГАРГАСНЫ УЧИР
Европын Холбооноос хар, саарал, ажиглалтын жагсаалтыг гаргасан байна. Панамын баримт, Диваажингийн баримт ил болж компаниуд, хувь хүмүүс орлогоо нууж, татвараас бултдаг систем илэрсэн учир Европын Холбоо ийм арга хэмжээ авсан юм байна. Нөгөөтэйгүүр татварын бодлого нь хэр зэрэг нээлттэй байдаг, татварын хувь хэмжээ нь ямар байгаа, бусад улс орноос татвараас нуугдах зорилгоор хөрөнгөө оруулах нөхцөл бүрдүүлсэн эсэхийг харгалзсан талаар Европын холбооны албаны эх сурвалж тайлбарлажээ. Ингэхдээ татварын бодлогоо өөрчилж, Европын Холбооны стандартад нийцүүлэхээ амласан 47 улсыг ажиглалтын жагсаалтад багтаасан байна. Мөн саарал жагсаалтад Хонгконг, Жерси, Бермудийн арал, Кейманы арал, Швейцарь, Турк оржээ. Харин манай улсын хамт хар жагсаалтад багтсан орнууд хамгийн түрүүнд Европын санхүүгийн зах зээлд хандах эрхгүй болно гэдгийг BBC агентлаг мэдээлжээ.
ХАР ЖАГСААЛТЫН ТАЛААР ЭДИЙН ЗАСАГЧИД ИНГЭЖ ХЭЛЖ БАЙНА
Энэхүү хар жагсаалтад Монгол Улс багтсан сайн, муу ямар үр дүнд хүргэх вэ, аль эсвэл зүгээр үү. Яг ийм төрөл бүрийн тайлбарыг манайхан хэлж, ярьж байна. Юуны өмнө бид эдийн засагчдын байр суурийг сонирхлоо. Эдийн засагч, судлаач Ж.Дэлгэрсайхан “…Европын Холбооноос бүтээгдэхүүн татваргүй авах, гаргах гэрээ байдаг. Тэгэхээр эдийн засгийн харилцаа бүрхэг болно. Дээр нь Европын Холбооноос Монгол Улсыг дэмжиж буй санхүүгийн дэмжлэг ч эргэлзээтэй болно гэсэн үг. Энэ хар жагсаалтад орсноор Европын орнууд руу хийж байгаа мөнгө санхүүгийн гүйлгээг хянаж эхэлнэ. Нөгөөтэйгүүр мөнгө, санхүүгийн гүйлгээ хийхийн тулд урт хугацаа шаардах болно. Энэ нь цагтай уралдаж ажилладаг бизнесийнхэнд тун хүнд дарамт үүснэ. Тиймээс хар жагсаалтаас яаралтай гарах хэрэгтэй” гэв.
Эдийн засагч Б.Лакшми “…Хар жагсаалтад орж байгаа нь эдийн засгийн харилцаанд муугаар нөлөөлнө. Эдийн засаг болон бусад асуудлаар манай улстай харилцахдаа нухацтай бодож эхэлнэ. Мөн бусад улс орнууд аль болох Монгол Улстай харилцахгүй байхыг хичээнэ. Ингэснээр Европын Холбоотой харилцдаг компани, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулалтын харилцаа холбоонд эрсдэл үүсэх магадлал бий” гэсэн юм.
Мөн МҮХАҮТ-ын орлогч дарга М.Сарандаваа “2016 оны арваннэгдүгээр сард “Moody’s” агентлаг Монгол Улсын Засгийн газарт удаа дараа төсвийн алдагдлыг бууруулах, өөрийн удирдлагыг сайжруулах талаар санал ирүүлж байсан. Тиймээс энэ удаагийн мэдээлэлд гоомой хандаж болохгүй. Тэгэхээр олон улсын стандартыг нэвтрүүлэхийн тулд зохих арга хэмжээг авах шаардлагатай. Ази, Европ тив дэлхийн худалдааны 60-70 хувийг эзэлж байгаа учраас жижиг асуудал мэтээр хандаж болохгүй” гэв.
САНГИЙН САЙД “…ЗҮГЭЭР Л АНХААРУУЛГА” ГЭВ ҮҮ?
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Европын холбооны хар жагсаалтын талаар тайлбар мэдээлэл хийсэн юм. Тэрээр “…Энэ бол Монгол Улсыг оффшор бүс гэж зарлаагүй, татварын орчин ил тод биш гэсэн. Засгийн газрын дараагийн хуралдаан дээр дахиж ярих болно. Европын Холбооноос манай улсын аж ахуйн нэгж, арилжааны банк дахь гадаадын иргэдийн дансны мэдээлэл болон хуулгыг ил тод мэдээлж байх шаардлага тавьсан. Мөн Монголын аж ахуйн нэгжүүдэд хувь эзэмшиж байгаа болон ямар данс эзэмшиж байгаа мэдээллийг ил тод байх ёстой гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, гадаад иргэдийн татвар, арилжааны банкуудын дансны мэдээлэл ил байх, мэдээллийг нээлттэй солилцдог байх ёстой гэж үзэж байгаа юм. Тиймээс энэ шаардлагад нь нийцэж ажиллах учиртай. Мэдээж хар жагсаалтад орно гэдэг таатай зүйл биш. Гэхдээ Европын Холбоо руу гаргах экспорт болон гадаад худалдаанд эрсдэл үүсэхгүй. Энэ бол анхааруулга. 2019 онд багтаагаад хууль эрх зүйн орчноо сайжруулахад болно хэмээн бидэнд хэлсэн. Оффшор бүсэд орсон гэж ойлгож болохгүй. Мэдээллийн хувьд татварын орчин ил тод биш байна гэж үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, мэдээллийг авахад төвөгтэй байгаа нь нэлээд анхаарал тавих шаардлагатайг харуулж байгаа гэсэн үг” гэв. Түүний хэлснээр бол “…Энэ зүгээр л анхааруулга” байж чадах уу?
“МОНГОЛ УЛС ОФФШОРЫН ЦӨӨРӨМ” БОЛСОН УУ
Олон улсын тоймч Ш.Гантулга бас энэ талаар байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр “…Монгол Улс оффшорын “Аюулгүйн цөөрөм” болсон тухай Оросын хэвлэл мэдээллээр шуугиж байна. Хэдийгээр 17 улсыг нэрлэсэн ч тэд зөвхөн манай улсыг онцолж байна. Манай улсаас асар их хэмжээний мөнгө гадаад руу гарч, сэжигтэй дансаар буцаж орж ирж байгаа нь хэрээс хэтэрсэн учраас хар дансанд орж байна. Ийнхүү хар дансанд бүртгэгдсэнээс үүдэн эдийн засгийн “цус” эргэлдэхээ болих юм. Эцэстээ, эдийн засаг сульдаж доройтсноор манай улс ямар ч ирээдүйгүй болсныг илтгэнэ. Цаашилбал, Монгол Улс гадаадын эзэмшилд орно гэсэн үг. Тэгэхээр нэн даруй арга хэмжээ авахгүй бол байдал улам хүндэрнэ. Оффшор бүс болсноор гэмт хэргийн бүлэглэлд автагдсан орнууд шиг болох бөгөөд үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй хэрэг. Тиймээс энэ хүнд байдлаас гарахын тулд Монгол Улсын Ерөнхийлөгч шийдвэр гаргах ёстой. Олигархиудыг шүүх хэрэгт ажиллах мөрдөн байцаагчийг шууд томилох учиртай. Жишээлбэл, Хятадын ерөнхийлөгч Си Жиньпин “Барыг агнах хөтөлбөр” боловсруулан олгигархиудыг намнах хэрэгт манлайлж байна шүү дээ. Манай улсын хувьд ирээдүйд ангал руу унахгүй байхын тулд оффшор бүсэд данстай олигархиудад хуулийн хариуцлага хүлээлгэхийг шаардах эрхтэй” гэсэн юм.
ОФФШОРЧДЫГ ХАМГААЛСАН ХУУЛИЙН ҮР ДҮН
Ер нь оффшор гэж юу юм бэ. Улстөрчид үүнийг байдаг л зүйл гэж олон нийтэд итгүүлэхийг хүсч байна. Учир нь УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнууд, томоохон бизнесмэнүүд энэхүү оффшор гэгчтэй хутгалдчихсан юм. Оффшорчдын жагсаалт Ерөнхий сайд асан С.Баяр, Сү.Батболд, Сангийн сайд асан С.Баярцогт, “Петровис”-ийн Ж.Оюунгэрэл гээд цуварна. Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга “…Оффшорчидтой тэмцэнэ. Хөрөнгийг нь улсын төсөвт төвлөрүүлнэ” гэж амласан. Гэвч одоог хүртэл олигтой үр дүн гараагүй байна. Хамгийн гол нь УИХ-аас Оффшорын тухай хуулийг батлахдаа алдартай оффшорчдоо хамгаалснаас өнөөдөр Европын Холбооны хар жагсаалтад багтсан байна. Үүнийг судлаачид хэлж байгаа юм. Тэгэхээр өнөөдөр Монгол Улсад ийм хар тамга даруулсан буруутан нь УИХ-ын гишүүд болно гэсэн үг. Нөгөөтэйгүүр оффшорчдыг өмгөөлөн хамгаалж, тэдэнд үйлчилсэн МАН-ынхан буюу эрх баригчдад өгсөн “F” үнэлгээ гэвэл зохино.
МОНГОЛ УЛС ХОЙД СОЛОНГОСТОЙ ЯГ АДИЛХАН ЧАГТАНД ОРООД БАЙНА
Манайхан их том оо. Бид нар бол… гээд л цээжээ дэлдэнэ. Энэ удаад Европын холбооны хар жагсаалтад багтчихаад алийгаа алдаж магадгүй болсон ч “Зүгээр л анхааруулга” гээд л занхайж байна. Хар жагсаалтад хамт багтсан Европын Холбооны Ази дахь хамгийн том түнш Өмнөд Солонгосыг хараад ингэж “сэвээд” байх шиг байна. Яг үнэндээ “…Таныг бол тэнгэр таална” гэдэг шиг Өмнөд Солонгосын хувь заяа биднийхээс тэс өөр юм. Тиймээс барьцах хэрэггүй. Тэр улс чинь авлигын хэргээр Ерөнхийлөгчөө хүртэл барьж аваад шоронд хийчихсэн. Дэлхийд нэртэй “Самсунг”-ийн захирлыг ч бариад хорьчихсон. Хамгийн сүүлд Тагнуулын экс даргаа барьсан байна лээ.
Харин бид Өмнөд Солонгосын мөнхийн өстөн, НҮБ-ын хориг тавигдаад байгаа Хойд Солонгосоос ялгараад байх юмгүй болсон байна. Өчигдөрхөн манай Хөдөлмөрийн сайд зурагтаар “…Хойд Солонгосын ажилчдын гэрээг цаашид сунгахгүй. НҮБ-аас хориг тавьсан” гэж мэдэгдсэн. Хөөрхий, Хойд Солонгосыг бусадтай нийлж буланд шахаж байгаа нь тэр. Гэтэл орой нь Европын Холбоо манай улсад “хар тамга” дарчихав. Ингэхээр Хойд Солонгос манайх хоёр яг адилхан, олон улсад чагттай болж байгаа юм. Бодит байдал энэ. Харин манай төр “…Зүгээр ээ” гээд суугаад байх уу. Аль эсвэл энэ хүнд байдлаас гарах гэж оролдох уу.
Юутай ч эрх баригчид маань “F” үнэлгээ авч, Монгол Улсдаа хар тамга даруулчихлаа. Үйл явдал цаашид хэрхэн өрнөхийг харж л байя.
Д.Оюунчимэг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
ЛИЦЕНЗИЙН НАЙМАА ГЭЖ ДУРААРАА ДУРГИЦГААЖ ЮУ ХИЙСНИЙГ ИЛ БОЛГОХОД УЛАМ САЙН БОЛЖЭЭ
ОУВС гээд далдаганаж гүйгээд байсан энэ эргүү Авгай БУЛГАНТУЯА МОнголыг ХАР Жагсаалтанд оруулсан.
Цаазын ял сэргээх асуудлаас болсон. Түүнээс Ливи, Сири, Турк, Казахстан, Туркменстан гд асуудалтай улсууд зөндөө л бн.
Энэ чинь АСЕМ-ын үр дүн байхгүй юу. Ардчиллын л ач, буян шүү дээ.
... 2012 онд Монгол Улсын Төрийн эрхийг хууль бусаар , санал тоолох хар машины тусламжтай булаан авсны дараа Монголын Улсын Тусгаар тогтнолыг бусниулж Хятадчилах , эдийн засгийн хувьд боолчилж авахын тулд түүний төсвийг бүрдүүлдэг хэдхэн үйлдвэрийг хулгай , луйврын замаар эзэмшиж авах нь Ц Элбэгдорж , З Энхболд , М Энхболд , М Энхсайхан тэргүүтэй АН , МАН хужаагийн бүлэглэлүүдийн үндсэн гол зорилго байсан . Тэд Говь ХК , Дарханы төмөрлөгийн үйлдвэр гэх мэт нэлээд тооны дундаж үйлдвэрүүдийг Монголын ард түмнээс хулгайлсан , дараагийн алхам нь Эрдэнэт ГОК , МОН РОС цветмет хэмээх Төсвийн хөрөнгө мөнгөний томоохон эх үүсвэрийг хулгай луйварын замаар гартаа оруулж авсан бөгөөд ингэснээр Монголчууд үр хүүхэддээ ерөнхий боловсролын мэдлэгийг үнэ төлбөргүй сургаж боломжоо бүрмөсөн алдаж Хятадтай адил төлбөр төлдөг болж , , өвдөх үедээ эмнэлэгт асар өндөр үнэ төлж эмчлүүлэх зэрэг одоогийн фашист Украйнаас хэд дахин хүнд хэцүү нөхцөлд амьдрах гашуун хувь тавилан зам тосон хүлээж байсан ... Харин одоо ?????? ... Өргөсөн тангаргаасаа няцаж Монгол Улс , Монголын ард түмний эрх ашгийг уландаа гишгэсэн Дээд Шүүхийн бүх гишүүдийг эх орноосоо урвасан хэмээн бүх насаар нь хорих нь шударга ёсонд нийцэх болно. ... Юу тарина , түүнийгээ хураана , ... Хан Тэнгэрийн хилэнд ардчилсан хужаа луйварчид устан мөхөж тамын гүнд хаягдах болно. , ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
ТА өдөрт 10 м реклам үзээд үнэгүй БИТКОИН / задгай/ аваарай. Үзэхэд төвөгтэй бол цонхын жижигсгээд өөрийхөө юмыг хийж болно. Доорхи линкээр ороод бүртгүүлээрэй. Бүртгүүлээд орсны дараа SURF ADS дараад ардаа хэдэн секунд үзхэд хэдэн биткоин өгөх нь гарч ирнэ. Дарж үзээл таны дансанд автоматаар орно. http://btcclicks.com/?r=95b2c5b7
Ерөнхийлэгч нь офшор бүсэд 1,1 тэрбум долларын хөрөнгө охиныхоо нэр дээр байдаг гэж УИХ гишүүг Аюурсайхан заралсан хэрэв худлаа хэлсэн бол энэ гишүүд хүн гүтэгсэн хэрэгт орох ёстой одоо болтол ороогүй бодоход 1,1 тэрбумын хөрөнгө байсан болэ байна уу эхлээд үүнийгээ шийдэх Мөн төмөр замын 700 тэрбум гүтэглэг юм бол хэлсэн баримт дэлгэсэн хүмүүсийг шүүх тэгж чадахгүй бол басл эрхэм ерөнхийэгч худалч болж байна аливаа юмны логик утга гэж энэ дээ
эрх баригч нарт F үнэлгээ ч ихэднэ. УРАГШГҮЙ АЛБАТ УРВАГЧ НАР
Монголын өнөөгийн байдал Кастро хувьсгал хийхээс өмнөх кубын байдлаас долоон дор болоод байна.
Ene bolgon Oyutolgoigoos haraad gadnii shunaltnuud mongolruu dairahiig husej baina
МАНАН-ийн үр дүн гарлаа. Бүгдээр оффшорчид болохоор хэнийгээ эхэлж шүүх бол доо. Шүүхгүй бол бүүр баларна. Хар дансанд орсон нь сайн болж. Аргагүйн эрхэнд тэмцэх болно.20 онд хар данснаас улсаа гаргаж чадсан хүмүүсээ дэмжинэ ээ.
Хар дансанд оруулсан эзэд нь үе үеийн УИХ-ын гишүүд тэр дундаа 2012-2016 оны УИХ-ын бүх гишүүд орно.Толгойлогч Ц.Элбэг,М.Энхболд,С.Баяр,С.Баярцогт Н.Энхбаяр.....
Баттулгын балаг.Баттулга нэгдэн орсон Цаазын ялыг халах гэрээнээс гарна гэж шоудаад хариуд нь Монгол алгадуулж байна.Үргэлж л ийм байдаг. Оросоор дамжуулж нүүрс гаргах зам олж харлаа гэж бас л Баттулга шоудсан.Монголын Нүүрсний экспорт хоёр дахин унасан.Хятадын танк орж ирнэ гэж Баттулга шоудсан.Монгол 9 жилд тээврээс олох байсан 10 тэрбум доллароо алдсан.
Цаазын ялыг аль 4 жилийн өмнөөс сэргээх гээд хуульчдийн баг ажиллаж байсан юм, атигар тарвага нүб-д очино гэж сэрүүн зүүдлээд цаазын ялыг сэргээхгүй байсан түүхтэй юм. Цаазын ялыг үтэр түргэн сэргээх хэрэгтэй. Жанхуу нэг их мундаг хүн болж цаазын ялыг сэргээж байгаа мэт ярьж явна, яг үнэндээ энэ бол аль олон жилийн өмнөх Монголын ард түмний хүсэл, нийгмийн шаардлага байсан юм. Хурцаас хулчийж, золжаргалаас зай барих жанхуу сонгуульд амласан амлалтаа биелүүлээч. Худлаа ард түмний анхаарлыг өөр юманд хандуулж шороо шавартай нэр хүндээ оркуудынхаа дунд өргөх гэсэн ядмаг санаагаа боль. женко өөрийн офшорт байгаа 1.1 тэрбумаа улсад тушаагаад үлгэр дууриал үзүүлээч!!! Ард түмнийг тархийг эргүүлж амлаж гарч ирсэн амлалтаа биелүүл ээ!!! Ард иргэдийн бүх өрийг тэглэнэ, улсаас хулгайлж, луйвардаж авсан бүх үйлдвэрүүдээ улсад буцааж өгнө, өөрийн оффшор дансанд байгаа 1.1 тэрбум ам долларыг улсдаа тушаана гэсэн амлалт юу болсон вэ? Амлалтаа биелүүлж чадахгүй бол ард түмэн огцруулж чадна шүү...
Женко үлгэрлээч. Олон үйлдвэр,ОФФШОР-т байгаа мөнгөө татаач. Худлаа ярихаас цаашгүй амьтан боль доо. Женко өөрийн офшорт байгаа 1.1 тэрбумаа улсад тушаагаад үлгэр дууриал үзүүлээч!!! Ард түмнийг тархийг эргүүлж амлаж гарч ирсэн амлалтаа биелүүл ээ!!! Ард иргэдийн бүх өрийг тэглэнэ, улсаас хулгайлж, луйвардаж авсан бүх үйлдвэрүүдээ улсад буцааж өгнө, өөрийн оффшор дансанд байгаа 1.1 тэрбум ам долларыг улсдаа тушаана гэсэн амлалт юу болсон вэ? Амлалтаа биелүүлж чадахгүй бол ард түмэн огцруулж чадна шүү...
ОУВС гээд далдаганаж гүйгээд байсан энэ эргүү Авгай БУЛГАНТУЯА МОнголыг ХАР Жагсаалтанд оруулсан.
Мэдээж Гадны улс орнууд биднийг нэвт судалчихсан байгаа. АТГ-т шалгагдаж байсан улс эх орныхоо баахан өмч хөрөнгийг луйвардаж завшсан хүн ерөнхийлөгч болчихдог энэ оронг хар жагсаалтанд оруулах нь тэдний түмэн зөв бид л өөрсдөө ийм юм хийгээ биз дээ
ОУВС гээд далдаганаж гүйгээд байсан энэ эргүү Авгай БУЛГАНТУЯА МОнголыг ХАР Жагсаалтанд оруулсан.
Манай монголчууд алмай тэнэгтээ болоод МАН,Ан гэгч хоёр өмхий жорлонгоо улс орныг ариун шударгаар удирдах юм шиг итгээд 27 жил тахичихсан болохоос анхны сонгуулиар л эдний тар танигдсан шүү дээ.Мөн ч ухаан муутай ард түмэн дээ.Яана даа яана.Бидний дооршоож үздэг африкийн ард түмнүүд гэхэд одоогоороо оюун санааны хувьд биднээс хол тасарчихсан хөгжилтэй байна.Тэд наад зах нь эрх баригчдаасаа шударга ёсыг шаардаж чадаж байна.Ертөнцийн шившиг болсон монголчууд улам л доошоо орох төлөв байна даа.Аугаа өвөг дээдсийн Тэнгэрлэг сүнс сүлд манай үеийн хог шааарнуудыг хараад гутарч байна.Бүхэл бүтэн 27 жил өнгөрч байхад л одоо хэрнээ МАН,Ан гэгч хоёр жорлонгоо өмөөрөөд талцаж хэрэлдээд байгаа хүмүүст юу ч хэлэх билээ.Хараал идмэрүүд.
Хар жагсаалтад орсон нь сайн хэрэг. Одоо манай дарга нар дуртай ч дургүй ч оффшёрын асуудалд анхаарлаа хандуулахаас өөр аргагүй боллоо. Түүнээс биш нэг л хөдөлж өгөхгүй байсан юм.
Өмнөх засгийн үйлийн үр нь одоо боловсорч байна. Элбэгдоржид өгсөн шууд үнэлгээ юм.
Дэлхийн нэрт эдийн засагчид буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь Адам Смит, Карл Маркс мэтийн дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцын онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, гадаадын хөрөнгө оруулалт оруулж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, улс төрчид болон хүн ард нь боловсролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нэгэнт нотолсон. Монгол орон минь дэлхийн нэрт эдийн засагчдын заасан замаар бус, АН, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.
Хятад улс 1989 онд АРДЧИЛЛЫГ Тэн-Ан-Миний талбайд бут ниргээд конвергенцийн онолын (загварын) дагуу “НЭГ УЛС-ХОЁР СИСТЕМ” хөгжлийн загвараар амжилттай хөгжиж байна. Орос улс 1990-ээд оны сүүлээр АРДЧИЛЛЫГ бут ниргээд конвергенцийн онолын (загварын) дагуу амжилттай хөгжиж байна. Харин Монгол улс 1980-аад оны сүүлээр АРДЧИЛЛЫН хоронд гүн гүнзгий хордсон бөгөөд одоо хүртэл тэр хордлогоос гарч чадахгүй АРДЧИЛАЛ, АРДЧИЛСАН ҮНДСЭН ХУУЛИЙГ магтан дуулсаар ардчиллын хоронд мансуурсан хэвээрээ явна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн өмчид байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт эдийн засгийн бусад салбаруудыг хувьчилж, чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг Yндсэн хуулиндаа тусгаж өгдөг.
Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, Баабар, халзан Ганболд мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, улс төрчид болон ард иргэд нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол фашизмаас ч илүү аюулт дайсан.
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, оффшор бүс, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН өнөө хүртэл Монголд хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.
“Ардчилал гэдэг бол хоёр боохой, нэг хурга нийлээд үдийг хоолондоо юу идэхээ шийдэж буй хэрэг юм” гэж АНУ-ын ерөнхийлөгч асан Бенжамин Франклин нэгэнтээ хэлжээ. Эндээс ямар дүгнэлт гарна гэвэл бүх юм шударга үнэн, олонхийн саналын дагуу үдийн хоолонд хөөрхий хургыг иднэ гэдэг нь тодорхой. “Олонхийн санал” гэдэг ийм л аюултай үг. Махчид, шимэгчид, сорогчид “олонхийн санал”-ын дагуу эрх баригчдын эгнээнд орж ирэх нь ийм л аюултай. Манай эрх баригчид бол махчид, шимэгчид, сорогчид юм. Ардчилал нь эрх баригчдыг хүссэн ч хүсээгүй ч махчид, шимэгчид, сорогчид болгодог. Ардчиллыг үүрд устгасан цагт л Монгол орон өндийнө.
Ардчилал бол хүнийг ёс суртахуунгүй, мөс чанаргүй зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтан болгох нууц Америк технологи юм. Өөрөөр хэлвэл хүнийг ёс суртахуунгүй, мөс чанаргүй адгуусан амьтан болгон хувиргах технологийг Ардчилал гэнэ. Ёс суртахуунгүй, мөс чанаргүй болсон хүмүүс улс орноо өөрсдөө нураадаг. Бид өнөөдөр Монгол улсаа өөрсдөө нурааж ч байна. Ардчиллыг таягдан хаяхгүй л бол цаашид улам л хурдан улс орноо өөрсдөө нурааж Монгол хүн, Монгол улс дэлхийн тавцангаас үүрд арчигдана.
Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. /Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль/
Монгол орныг эдийн засгийн болон ёс суртахууны гүн гүнзгий хямрал, дампууралд хүргэсэн АН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс нэн даруй хориглох хэрэгтэй. АН бол мөн чанартаа ард олныг ядуурал, өлсгөлөн, өвчлөл, дарангуйлал, айдас, хүчирхийлэл, оюун санаа, ёс суртахууны доройтлоор хомороглон устгадаг орчин үеийн Фашист нам юм.
Хувийн өмчийг шүтэх үзэл юунд хүргэв. Дэлхийн хамгийн баян 8-хан хүний өмч 3,5 тэрбум жирийн хүний өмчтэй тэнцэж байна. Ардчиллын гайгаар сүүлийн 70 жил Монголын ард түмний хөлсөө дуслуулсан хөдөлмөрөөр бүтээгдсэн 3 сая ард түмний өмчийг сүүлийн 20 гаруйхан жилд хэдхэн хүн ард түмнээс нь хулгайлж, луйвардаж авав. Эдгээр хулгайч, луйварчид Монголын банкны нийт хадгаламжийн 98 хувийг эзэмшихийн зэрэгцээ, гадаадын оффшор дансанд түүнээс ч илүү хадгаламжийг эзэмшиж байна. АН баялагийн тэгш бус хуваарилалтыг явуулж Монголын 3 сая ард түмэн ямар ч өмчгүй хоосон хоцорч гуйлагчид болов. Одоо хулгайч, луйварчид 3 сая ард түмний эцсийн өмч болсон Эрдэнэт үйлдвэрийг луйвардаж, ард түмнээс хулгайлж, луйвардаж авахаар үхэн хатан тэмцэж байна.
Ерөнхий сайд нь казино тоглодог тэрбумтан, УИХ-ын дарга нь газрын наймаачин тэрбумтан, Ерөнхийлөгч нь өмч хувьчлалын тэрбумтан. Харин багш, эмч, ард түмэн нь гуйлагчид. Тэрбумтан, гуйлгачин хоёр яаж хэл амаа ололцоно!!! Ганцхан гарц нь зэвсэгт тэмцэл!!! гэж агуу их К.Маркс, В.И.Ленин нар сургасан. Өнөөдөр манай хоёр их хөрш ОХУ, Хятад улсууд агуу их А.Смит, К.Маркс сургаалийг бодитойгоор хэрэгжүүлэн үсрэнгүй хөгжиж байна. Харин агуу их А.Смит, К.Маркс сургаал уруу нулимж, Америк ардчиллын хоронд гүн гүнзгий хордсон Монголчууд эдийн засгийн болон ёс суртахууны бүрэн дампууралд орсон нь гашуун боловч үнэн.
Дөчин мянгатад өссөн С.Баяр, Сү.Батболд,Э. Бат-Үүл, Д.Цогтбаатар, С.Зориг, Н.Энхбаяр, тагнуулчин Хурц зэрэг хүмүүс бол хар нялхаасаа бусдын юмыг булааж, дээрэмдэж, хулгайлж авах сэтгэхүйгээр өссөн хэзээ ч засрахгүй луйварчид юм гэдгээ АРДЧИЛЛЫН 30 жилд батлан харууллаа. Харин Монголын хөдөө хээр талд өссөн Дамдины Сүхбаатар, Хорлоогийн Чойбалсан, Юмжаагийн Цэдэнбал, Д.Бямбадорж, Н.Багабанди, П.Очирбат, Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Ц.Нямдорж, Ш.Отгонбилэг, М.Зэнээ, О.Дашбалбар, геологич Хурц нарын голт зүрхэнд Монголынхоо төлөө, Монголчуудынхаа төлөө гэсэн сайхан сэтгэлийн гал бадамлаж байдаг гэдгийг АРДЧИИЛЛЫН 30 жилд бид харлаа. Өөрөөр хэлвэл дөчин мянгатад өссөн хэнийг ч болов Монголын улс төрд ойртуулахгүй байвал Монгол хөгжинө.
Тагнуулын байгуулагын үндсэн чиг үүрэг нь гадаадын аюулаас улс орноо, ард иргэдээ хамгаалах явдал юм. Харин цагдаагийн байгуулагын үндсэн чиг үүрэг нь дотоодын аюулаас улс орон, ард иргэдээ хамгаалах явдал юм. Харин манай тагнуулын байгуулагын удирдлагууд нь энэ үндсэн чиг үүргээ умартан Монголчуудтайгаа тэмцэж байгаа нь инээдэмтэй бөгөөд өрөвдөлтэй юм.
Declan galbraith - An angel - Ангел I wish I had your pair of wings Би хүсэж байна, надад чиний хос далавч байсан бол Had them last night in my dreams Тэд өнгөрсөн шөнө миний зүүдэнд байсан I was chaising butterflies Би эрвээхэйнүүдтэй хөөцөлдөж байсан Till the sunrise broke my eyes Нар мандтал, би нүдээ аньсан Tonight the sky has glued my eyes Өнөө шөнө тэнгэр миний нүдэнд наалдчихсан Cause what they see's an angel hive Яагаад гэвэл тэд сахиусан тэнгэрийн үүрийг харсан I've got to touch that magic star Би тэр шидэт тэнгэрт хүрэхээр And greet the angels in their hive Мөн салхиусан тэнгэрүүд үүрэндээ угтсан Sometimes I wish I were an angel Заримдаа би хүсдэг, би сахиусан тэнгэр байсан бол Sometimes I wish I were you Заримдаа би хүсдэг, би чи байсан бол Sometimes I wish I were an angel Заримдаа би хүсдэг, би сахиусан тэнгэр байсан бол Sometimes I wish I were you Заримдаа би хүсдэг, би чи байсан бол All the sweet honey from above Бүх энхрий ялдам хонгорууд дээрээс Pour it all over me sweet love Аадар бороо, энэ бүгд миний дээгүүр, энхрий хайр While you're flying around my head Чи миний толгой дээгүүр нисэж байна тэр зуур Your honey kisses keep me fed Чиний хонгор намайг үнсэж байсан, энхрийлсэн I wish I had your pair of wings Би хүсэж байна, надад чиний хос далавч байсан бол Just like last night in my dreams Өчигдөр шөнө миний зүүдэнд яг ижилхэн I was lost in paradise Би диваажинд хаягдсан байсан Wish I'd never opened my eyes Хүсэж байна, би хэзээ ч нүдээ нээхгүй байх байсан Sometimes I wish I were an angel Заримдаа би хүсдэг, би сахиусан тэнгэр байсан бол Sometimes I wish I were you Заримдаа би хүсдэг, би сахиусан тэнгэр байсан бол Sometimes I wish I were an angel Заримдаа би хүсдэг, би сахиусан тэнгэр байсан бол Sometimes I wish I were you Заримдаа би хүсдэг, би чи байсан бол But there's danger in the air Гэвч тэнд агаарт аюул байна Tryin' so hard to be unfair Маш хүнд, хичээж байна, шударга бус байна Danger's in the air Аюул агаарт байна Tryin' so hard to give us a scare Маш хүнд хичээж байна, бидэнд айдас өгч байна But were not afraid Гэвч айдас байхгүй байсан бол Sometimes I wish I were an angel Заримдаа би хүсдэг, би сахиусан тэнгэр байсан бол Sometimes I wish I were you Заримдаа би хүсдэг, би чи байсан бол Sometimes I wish I were an angel Заримдаа би хүсдэг, би сахиусан тэнгэр байсан бол Sometimes I wish I were you Заримдаа би хүсдэг, би чи байсан бол Wish I were you Би чи байсан бол Oh I wish I were you Өө, би чи байхыг хүсэж байна
... 2012 онд Монгол Улсын Төрийн эрхийг хууль бусаар , санал тоолох хар машины тусламжтай булаан авсны дараа Монголын Улсын Тусгаар тогтнолыг бусниулж Хятадчилах , эдийн засгийн хувьд боолчилж авахын тулд түүний төсвийг бүрдүүлдэг хэдхэн үйлдвэрийг хулгай , луйврын замаар эзэмшиж авах нь Ц Элбэгдорж , З Энхболд , М Энхболд , М Энхсайхан тэргүүтэй АН , МАН хужаагийн бүлэглэлүүдийн үндсэн гол зорилго байсан . Тэд Говь ХК , Дарханы төмөрлөгийн үйлдвэр гэх мэт нэлээд тооны дундаж үйлдвэрүүдийг Монголын ард түмнээс хулгайлсан , дараагийн алхам нь Эрдэнэт ГОК , МОН РОС цветмет хэмээх Төсвийн хөрөнгө мөнгөний томоохон эх үүсвэрийг хулгай луйварын замаар гартаа оруулж авсан бөгөөд ингэснээр Монголчууд үр хүүхэддээ ерөнхий боловсролын мэдлэгийг үнэ төлбөргүй сургаж боломжоо бүрмөсөн алдаж Хятадтай адил төлбөр төлдөг болж , , өвдөх үедээ эмнэлэгт асар өндөр үнэ төлж эмчлүүлэх зэрэг одоогийн фашист Украйнаас хэд дахин хүнд хэцүү нөхцөлд амьдрах гашуун хувь тавилан зам тосон хүлээж байсан ... Харин одоо ?????? ... Өргөсөн тангаргаасаа няцаж Монгол Улс , Монголын ард түмний эрх ашгийг уландаа гишгэсэн Дээд Шүүхийн бүх гишүүдийг эх орноосоо урвасан хэмээн бүх насаар нь хорих нь шударга ёсонд нийцэх болно. ... Юу тарина , түүнийгээ хураана , ... Хан Тэнгэрийн хилэнд ардчилсан хужаа луйварчид устан мөхөж тамын гүнд хаягдах болно. , ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
монголчууд бид гадаадын эдийн засгийн алуурчдын гар хөл болсон эд, мөнгөний шуналтангуудад төрөө бүрэн алджээ. гадаадад нуусан мөнгийг монголд оруулж ирнэ гэж хуцсан 49 хоногийн дуулиан болоод таг болов. одоо бүр дэлхийн шившиг болов. шудрага ёс тогтооно, сахилга дэг журам тогтооно гэж хуцсан тарвагадоржийн шудрага бусын хонгилд салхи ч оруулсангүй. эх орон, тусгаар тогтнол, ард түмний амьжирааг дээшлүүлэх талаар юу ч хийсэнгүй монголчуудаа хэзээ бид өөрийн төртэй болох вэ? үүнийг монголчууд бид хийхгүй бол лав бурхан хийж өгөхгүй шүү?
ТА өдөрт 10 м реклам үзээд үнэгүй БИТКОИН / задгай/ аваарай. Үзэхэд төвөгтэй бол цонхын жижигсгээд өөрийхөө юмыг хийж болно. Доорхи линкээр ороод бүртгүүлээрэй. Бүртгүүлээд орсны дараа SURF ADS дараад ардаа хэдэн секунд үзхэд хэдэн биткоин өгөх нь гарч ирнэ. Дарж үзээл таны дансанд автоматаар орно. http://btcclicks.com/?r=95b2c5b7