Г.Уянга: Энэ бүсгүйн байшинг хураахаар С.Баярын долоон хаусыг хураадаг болоосой!

Нийтэлсэн: 2017-12-07 12:48:39

13хан настай, улаахан хацартай хөөрхөн охинд золгүй явдал тохиолдож мориноос унаж хөлөө бэртээжээ. Аймгийн эмчид үзүүлтэл хөлийг нь тайрахаас аргагүй гэсэн байна. Гэтэл юу болсон гэж санана аа... халамцуу эмч өвчтэй биш эрүүл хөлийг нь тайрчихжээ. Мэдээж өвчтэй хөлөө ч бас тайруулсан байна. Охин гуньж гутарч ч мэдсэнгүй, тэр тухай ойлголт ч үгүй хэтэрхий жаахан байж дээ... Харин насанд хүрч бүсгүй шинж орохын хирээр өөрийгөө ямар болсноо ухамсарлах болж. Олон хүүхэдтэй сэхээтэн айлын хүү, нэгэн сайхан залуу түүнд хайраа илчилж ханилан суухыг хүсэхэд сэтгэл хөдөлсөн боловч сэтгэлийнхээ цаад мухарт "Над шиг хүнд хөл хучих үр хүүхэд хэрэгтэй. Ямар ч байсан үртэй л болъё. Бусад нь ч тавилангаараа болог дээ. Энэ сайхан хүн насаараа над шиг хөлгүй хүнтэй ханилаа ч уу, үгүй ч үү, яваад өгвөл гомдох учиргүй" гэсэн шүү юм бодож. Харин тэр залуугийн хайр чин сэтгэлийн үнэн халуун хайр байж бүсгүйтэйгээ 35 жил ханилаад ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Хайрт бүсгүйдээ хөлийг нь хучих үрээ үлдээснээс гадна насаараа хөдөлмөрлөөд олсон мөнгөөрөө 4 давхар байшин эхлүүлсэн байжээ. Харамсалтай нь гүйцээж амжсангүй.
 
Ажил төрөл эрхлэх боломжгүй 2 хөлгүй бүсгүй хүний дээд болсон ханьдаа өчүүхэн ч гэсэн нэмэр болох гэж Багшийн дээдийн урд гадаа сууж жижиг сажиг бараа борлуулдаг байж. Ханиа өөд болоход эхлүүлсэн ажлыг нь гүйцээж л ханийнхаа хойдын буяныг хийе гэж шийдсэн бүсгүй суурь тавьж карказ босгоод орхисон байшинг нь үнэ хаяж худалдаж авах гэсэн бүх саналаас эрс татгалзаж, Багшийн дээдийн урдах "ажлын байр"-аа орхиод нөхрийнхөө үлдээсэн машин, өөрийн ээмэг, бөгж, ер байж болох бүхнээ барьцаанд тавиад 1,5 тэрбум төгрөг зээлж барилгыг дуусгажээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүний зовлонг мэдэхийн дээдээр мэддэг хүний хувьд тэднийг хөлтэй, гартай, ядаж харахад эрхтэн бүтэн болгодог үйлсэд байшингаа зориулахаар шийдэж эргэлзэж тээнэгэлзэлгүй протезийн үйлдвэр байгуулсан байна. Энэ нь их ашиг олдог сүрхий том бизнес байж чадсангүй, ЗГ-ын 153-р тогтоолоор протезийн жишиг үнийг нэгэнт баталсан тул түүнээс илүү гаргаж зарах ч бололцоогүй. Гэсэн ч Оюунцэцэг үйл ажиллагаагаа эрхлэн явуулж, заримыг нь түрээсэлж, сувилал ч ажиллуулж, бусдыг ч хамтран хөрөнгө оруулагчаар татаж, арга чарга сүвэгчилсээр ямар ч байсан 24 хувийн хүүтэй зээлийн хүүнд 200 гаруй сая төгрөг төлчихөөд байгаа ажээ.
 
Хиймэл гар, хөл, зориулалтын гутал, таяг, хөтөвч гээд тэргэнцрээс бусдыг л хийнэ. Байсгээд гэмтлийн эмнэлгээс дуудлага ирж, хөл гараа тайруулах гэж байгаа хүмүүсээс хэмжээ авна. Хиймэл гар хөлөндөө дасах зориулалтын дасгалын зам ч үйлдвэр дотор нь байна. 
 
Нэг дарга нь ирж үзэхдээ " Яасан ч өргөн хаалганууд хийсэн юм, хэрэв нарийн хаалга хийсэн бол зөвхөн хаалганаасаа чамгүй мөнгө хэмнэх байж шүү дээ" гэж заавардсан гэнэ. "Үгүй ээ, манайхаар дандаа хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй хүмүүс ирж үйлчлүүлдэг болохоор хаалга нь ийм байхгүй бол болдоггүй юмаа" гэж тайлбарласан, ойлгосон царай харагдаагүй гэнэ. 
 
Өмнөх засгийн үед гэрээлээд аймгуудад протезоо нийлүүлдэг байсан бол саяхнаас тендер зарладаг болжээ. Тендерт барагтай бол ялчихдаг байснаа больж оронд нь гаднаас протез оруулж ирдэг компаниуд, аптекууд ялах болжээ. 
 
Асар өндөр өртгөөр бүтдэг протез нийгмийн даатгалаас ямар нэг хөнгөлөлт, буцаан олголт байхгүй. Гэсэн ч ядарсан хүмүүст өөрсдөө хөнгөлөлт үзүүлж өртгөөр нь хийж өгөөд гаргах энүүхэнд. "Тэдний зовлонг би ойлгохгүй бол хэн ойлгох билээ, энэ бол миний хувьд бизнесээс илүү зүйл" гэж тэр бүрэн итгэнэ.
 
23 ажилтантай, тэдний 5 нь хөгжлийн бэрхшээлтэй. Заримдаа цалингаа тавьж чадахгүй хэдэн сар болохоороо санаа нь зовоод "Та нар минь амьдралаа бодох уу" гэж итгэлгүйхэн хэлнэ. Тэд нь ч захирлаа сайн ойлгодог болохоор "Зүгээр дээ, 10 жил ажилласан хамт олноо орхиод, таны зовлонг харсаар байж яаж орхиод явахав. Та ямар бидний цалингаар энэ дээдчүүл шиг өөрөө тансагласан биш дээ. Удахгүй болно доо, болно" гэж хэлээд нулимсыг нь урсгачихна. Тэр тусам чангаран зориг, урам орж, 2 хиймэл хөлөө хийж, таягаа тулж аваад орж болох нүх сүв болгоноор шагайна, зовлонгоо учирлаж, "Би төлөхдөө л төлнө, хугацааг нь л боломжийн сунгаад өгчихвөл би чадна!" гэж амласаар явна. 
 
Э.Бат-Үүл дарга байхдаа үйлдвэрийг нь ирж үзээд ихээхэн дэмжлэг үзүүлж Нийслэлийн хөрөнгө оруулалтаас лифтийг нь шийдэж өгсөн байна. 
Харин одоо хэдхэн хоногийн дараа түүний амьдралын нандин түүх болсон энэ байшинг дуудлага худалдаанд оруулж банкны өрөнд хурааж авах гэж байна. Энэ бүсгүйн байшинг хураахаар С.Баярын долоон хаусыг хураадаг болоосой! гэж зүрх сэтгэлтэй хэн ч уурсан бухимдмаар...
 
Эрхэм нандин түүхтэй энэ бүсгүйг хүндэлж өчигдөр өглөө үйлдвэрээр нь ороод бахархахын хамт сэтгэл өвдөж, би юугаар тусалж чадахаа эргэцүүллээ. Юу ч гэсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн утсанд товч зурвас бичээд орхилоо. Орой нь Оюунцэцэг захирал маш их баяртай утастаж байна: "Ерөнхий сайдын зөвлөх Алтангэрэл гэдэг хүн ярилаа. Маргааш манай үйлдвэр дээр ирнэ гэнэ. Эгч нь чамд маш их баярлалаа" гээд хоолой нь зангирч байна. Яг одоо Ерөнхий сайдын зөвлөх энэ бахархам бүсгүйн өрөөнд суугаа юм байна. Энэ бүсгүйн НАНДИН ЭРДЭНЭ болсон ЭРХЭМ ЧАНАРыг хамгаалан үлдэж, түүгээр дамжин олон олон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тус, буян болоосой. Монгол Улсын Ерөнхий сайд УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ Танд баярлалаа.
 
 
Г.Уянга
СУРТАЛЧИЛГАА :

35 сэтгэгдэл харуулж байна        

  1. Xurdan xuraagaachee

    Зочин, 2017-12-07 13:56:52, 49.229.44.124Хариу бичих

  2. Энэ үйлдвэрийг яаж ийгээд зориулалтаар ажиллуулах хэрэгтэй. Монгол улсын Ерөнхий сайд байна чадна биздээ.

    Зочин, 2017-12-12 08:46:15, 66.181.160.102

    Таны нэр:

    Тайлбар:

  3. ТА өдөрт 10 м реклам үзээд үнэгүй БИТКОИН / задгай/ аваарай. Үзэхэд төвөгтэй бол цонхын жижигсгээд өөрийхөө юмыг хийж болно. Доорхи линкээр ороод бүртгүүлээрэй. Бүртгүүлээд орсны дараа SURF ADS дараад ардаа хэдэн секунд үзхэд хэдэн биткоин өгөх нь гарч ирнэ. Дарж үзээл таны дансанд автоматаар орно. http://btcclicks.com/?r=95b2c5b7

    bitcoin, 2017-12-07 14:03:23, 202.9.47.177Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. yag ingej jiriin irgediin huviin bosgososn zuilruu zeeliin huu tatvaraar daramtalj salgADAG BANKNII HUUG BAS JISHIG HUU TOGTOOH HEREGTEI..

    ZOCHIN, 2017-12-07 14:12:31, 103.26.193.55Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. Оффшёрын мөнгийг оруулж ирж ийм хүмүүст өгөх нь зүйд нийцнэ.

    Зочин, 2017-12-07 14:36:17, 182.160.34.29Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. medrel muutai avgai

    Зочин, 2017-12-07 14:52:42, 202.131.236.139Хариу бичих

  10. Таны нэр:

    Тайлбар:

  11. Уянга гишүүнээ та одоо боль таны нэр хүнд унана шүү. наад хүн чинь таны бодсон шиг хүн бишээ.Энэ ч харин хэт хэтрүүлэгтэй хуурамч юм бичжээ. Өрөвдүүлэх тактик. Олон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нэрййг барьж их мөнгө идсэн хүүхэн дээ. Шалгавал их бузар юм гарч мэдэх юм. Хир олон хүний нэр дээр өвдөгний үе хийсэн гэж мөнгө улсаас луйвардсан бол. үнэн худалч авгай даа.

    Зочин, 2017-12-07 14:52:50, 122.201.22.197Хариу бичих

  12. женко-гийн төмөр замаас,аж үйлдвэрийн цогцолбороос шуусан мөнгөөр бол энэ байтугайг хийнэ биз дээ Уянга аа

    Зочин, 2017-12-07 15:31:35, 99.203.15.185

    Таны нэр:

    Тайлбар:

  13. poprohoo bolimoor

    Зочин, 2017-12-07 14:59:04, 202.131.227.82Хариу бичих

  14. Gants chadah yum n ene shuu dee.

    Зочин, 2017-12-12 17:42:29, 202.131.228.20

    Таны нэр:

    Тайлбар:

  15. Хүний эрүүл хөл тайрсан эмч хариуцлага хүлээсэн үү

    Зочин, 2017-12-07 15:56:13, 103.212.118.31Хариу бичих

  16. Таны нэр:

    Тайлбар:

  17. Баярт 7 байшин байхгүй, 60 тэрбум гэдэг эвлүүлэгтэй адил. Яагаад дандаа худлаа юм ячрьж байдаг юм бол Нөгөө Эрдэнэчимэгийг мурьсан шигээ юм ярих юмаа Уянга

    Зочин, 2017-12-07 16:38:04, 66.181.184.155Хариу бичих

  18. хахаха. Эргүү юм уу? С.Баяр өөрөө 7 биш 10 байгаа гэж батлаа биз дээ. Яахаараа ийм тэнэгүүд Баярыг хамгаалдаг байна аа?

    Зочин, 2017-12-08 01:23:57, 103.26.194.133

    Таны нэр:

    Тайлбар:

  19. банкны хүү ингэж л хүнийг амьдаар нь алж байгаа нэг жишээ. Тийм учираас л банкууд томроод иргэд ядуураад байна даа

    Зочин, 2017-12-07 17:31:47, 202.131.243.190Хариу бичих

  20. Таны нэр:

    Тайлбар:

  21. Ene yafarsan emegteid or zeel gehgui zugeer ogchihoj boldoggui l yum bhdaa.holgui hun iim hetsuu tsag uyed harin mash ih tevcheertei ih ajliig amjuulj bgaad ni humuus min muu ugeer bish sain saihan ugeer setgeliig ni myalaaj uram zorig hairlah heregtei yum bishuu.mundag busgui bna.amjilt sain saihan buhniig husiye.

    Irgen, 2017-12-07 18:01:02, 175.193.86.101Хариу бичих

  22. Таны нэр:

    Тайлбар:

  23. С.Баярын өдий төдий байшин гэдэг солиорол чинь одоо явцгүй болсоон. Шизотой хэдэн хүний цаг зуурын солиорол гэж хувьдаа ойлгож байгаа. Яг баримтаар нь гаргаад хууль хяналтын байгууллагаар шалгуулаад, за тэр хэлээгүй юу хуулийнхан баримтаар нотоллоо гэвэл эрх биш хүн итгэнэ биздээ? Хэвлэлээр хэнийг ч гүтгэж болно гэж боддог цаг өнгөрөөд байна. Хэвлэл дөрөвдөгч засаглал, үүнийг ашиглаад би юу ч хийж чадна гэж бодож байгаа бол их том эндүүрэл болно шүү. Улам л нэр хүнд чинь уруудна. Учиртай гурвын Хоролмаа шиг загнавал олон түмний доог л болно. ӨӨрийг чинь муулах гэсэндээ биш, үнэн санаа, олны яриаг л бичлээ.

    Зочин, 2017-12-07 18:19:39, 202.179.27.68Хариу бичих

  24. chi bitgii hutsaa. omhii yher chi Heden zuunii tursh bogs dolooj ugaadsaar amidardag hog uchraas onoodor chi uls chini guilgachin, niigem chini omhii jorlon bolood har shar huvalzuuddaa shuluulj doromjluulj nulimuulj baigaa um... horongoton ulsad bol bayar hulgaich shorond baigaa. hen u-gaa ideh ni horongoton ulsad bol byyr 1 negendee tuiliin ich hamaaraltai baidag

    unshigch, 2017-12-12 17:51:16, 85.0.47.10

    Amerikt bairnii medeelel shilen shyy dee Site deer n orood harj chadahgyi baij bitgii olon doloon yum huts

    Зочин, 2017-12-13 04:39:45, 108.29.162.190

    Таны нэр:

    Тайлбар:

  25. Баяр 7 байшинтай байна уу, шагц 00-ийн өрөөтэй байна уу хэнд ямар хамаатай юм? Чадаж байгаа юм бол 70 байшинтай ч байсан яадын? Сайн яваа нэгэнд бүү атаарх.

    Зочин, 2017-12-07 18:40:25, 202.9.43.68Хариу бичих

  26. Тэнэгээ чи Баярын юу вэ долигнуур малаа чамд тэр луйварчин шавхруугаа ч өгөхгүй. Битгий горьд

    Зочлогч, 2017-12-07 22:15:56, 150.129.142.224

    Сайн яваа луйварчинтайгаа хөтлөлцөөд там руугаа явна уу

    Зочлогч, 2017-12-07 22:18:07, 150.129.142.224

    Сайн яваа болохоор нь атаархаж байгаа юм биш ээ саар муу юм хийсэн болохоор нь шүүмжилж байна!

    Би, 2017-12-07 22:53:30, 66.181.183.83

    Таны нэр:

    Тайлбар:

  27. баатархуяг та хоёр хүмүүст л нэг их атаархсан хүмүүс наад зан чинь муухай харагдуулж байна та хоёрыг одоо болно ядарсан нэгэнд туслах гэуж байгаа бол бусдын нэр хүндээр бамбай хийж тулсах хэрэггүй

    Зочин, 2017-12-07 19:24:55, 139.5.216.236Хариу бичих

  28. Таны нэр:

    Тайлбар:

  29. BYariin bair ch gesen huhiin omch, huuhduudiinh n, huuchin ehneriinh n.hurenge sh dee..Hunii yum ruu ene Uyanga yasan ih davshilj huli zuigui aashildag avgai ve! Chinii bair chiniih l bizdee. Esvel nadad igchih

    Зочин, 2017-12-07 20:17:23, 103.229.123.83Хариу бичих

  30. Таны нэр:

    Тайлбар:

  31. Enerengui tur haa bnaa.tahir dutuuhund uilchildeg huuli alguu.bairiig n uldeegeed uriig n mash hungulultei zeeleer baragduulhaar bilgoochee.tegvel mingol yalna.undur zeeliin ard hivalz tsus sorogchid bgaa tedentei temtseechee

    Зочин, 2017-12-07 20:25:55, 178.0.112.207Хариу бичих

  32. Таны нэр:

    Тайлбар:

  33. Энэ Уянга гэдэг хүүхэн Баяр гэж орилж нилээн урагш явсан одоо Баяр гэж орилохоор арагшаа хэд дахин ухрана даа.Яасан юм боддоггүй хүүхэн бэ???

    иргэн, 2017-12-07 20:46:04, 202.9.42.36Хариу бичих

  34. Таны нэр:

    Тайлбар:

  35. BOLOOSHDEE.ZUVDUU.

    Зочин, 2017-12-07 20:55:22, 139.5.217.221Хариу бичих

  36. Таны нэр:

    Тайлбар:

  37. Bayaryg jigshiye!!!

    Зочин, 2017-12-07 21:41:43, 184.151.36.27Хариу бичих

  38. Таны нэр:

    Тайлбар:

  39. Deerh Uhej baisan lalruud Bayartaigaa hamt tamruugaa tonilooroi.

    zochin, 2017-12-07 21:49:17, 150.129.142.148Хариу бичих

  40. Таны нэр:

    Тайлбар:

  41. Erhem erenhii saidad ajliin amjilt hush hurt naslaj udaan jargahiig deedlen ereey

    Зочин, 2017-12-07 23:34:48, 66.87.144.167Хариу бичих

  42. Таны нэр:

    Тайлбар:

  43. Yumbaa lobardaad 1.5 terbumiig vadag hun baidag umuu ulger bichij baihiin

    jopol, 2017-12-08 00:07:24, 202.9.40.18Хариу бичих

  44. Таны нэр:

    Тайлбар:

  45. Uyangaa. Chamd itgeh itgel er ni baihgui bolson. Ungursun songuuli dungee tavichihsan shuu dee.

    Anu, 2017-12-08 06:21:37, 173.66.154.65Хариу бичих

  46. Таны нэр:

    Тайлбар:

  47. Udahgyi ter Bayariig chin talbai deer duujilnee buh hamsaatniig n shorond hiine ene omooroodbaigaa shavhruu doloogchiig ch bas jiriin irged tuildaa hurlee aldah yum yu ch baihgyi Bosooroi Mongolchuudaa

    Bosooroi Mongolchuudaa, 2017-12-08 06:58:01, 223.38.63.243Хариу бичих

  48. Ха ха ха. Баярыг одоо чи муу дүүжиллээ юү? Бас хамсаатнуудыг нь шоронд хийлээ юү? Чам мууг муухай орилохоор монголчууд бослоо юу? Олон юм донгосож байж өөрөө шоронд орж шонд дүүжлүүлэв! Амаа мэдэж хуцаарай. Төрийн эсрэг бослого тэмцэлд уриалсан гээд бөөрийг гаргачих байх шүү.

    аа чи муу, 2017-12-08 09:26:01, 202.9.43.68

    Таны нэр:

    Тайлбар:

  49. Munuu dvv 2016ond xapbaj xebtept opcon ym bayngol dvvpegt amldapdag boloxoop ene vildbepeep vilcnlvvlex ym bna 2016 ond xopoonooc todopxoilolt abaad tyc vildbept tepgenstep xotobcn tayg bycad zvil zaxualaad menglin cniljvvlcen bolobcn 1 jil xvleegeed abcn cnagaxgvi bypxan bolcondoo tep mongon ene xvnd vldcen baixdaa snal xydlaa gazap baina lee

    M, 2017-12-08 14:51:58, 202.21.106.158Хариу бичих

  50. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: