sonin.mn
Ардчилсан хувьсгалын ялалт нь манай ард түмний түүхэн сонголт, нэг нийгмийн байгуулалтаас шинэ нийгэм рүү шилжиж орсон их ялалтын баяр билээ. 28 жилийн тэртээх энэ өдөр Зүүн Европыг хамарсан Ардчиллын чимээг сонсож, бидний цаг хугацаа иржээ хэмээн нэгдсэн хэдэн зуун мянган залуусын зүрх зориг Өнөөдрийн бидний эрх чөлөөг авчирсан билээ.
 
Тэртээ 1990 оны цагаан морин жилийн жихүүн өвлийн идэр есийн хүйтнээс ч хэд дахин илүү тэсгэм хөлдүү хуучин нийгмийн байгууллын цэвдэг мөсөн тогтолцооны аюулыг сөрөн зогсож байсан эх орны баатрууд бол ардчиллын анхдагч Монголын Ардчилсан Холбооны чин зоригтнууд, алтан хараацайнууд билээ.
 
Хөх Монголын, дээд тэнгэр заяат Монголын Ардчилсан хапбоо үүсч байгуулагдсаны түүхт 28 жилийн ойг тохиолдуулан ялалт, амжилт бүхнийг цогцлуулан, эвийн хүчээр бүтээн байгуулсан, ардчилсан хувьсгалын баатрууддаа баярын мэндчилгээг өргөн дэвшүүлье.
 
 
Монголын Ардчилсан Холбооны Гүйцэтгэх захирал Л.Эрдэнэчимэг