sonin.mn
Иракийн Ерөнхий сайд Хайдар Аль Абади тус улсын зэвсэгт хүчин Сиритэй хил дагуух бүс нутгийг эрхшээлдээ оруулсан сүүлчийн алан хядагч жихад бүлэглэлээс  чөлөөлж, хяналт тогтоогоод байна гэж мэдээлэв. Тэрээр Багдад хотод хэвлэл мэдээллийнхэнд хэлэхдээ” Бид энэ өдрийг хэзээ ч харна гэж бодож байсангүй. Гэвч манай ард түмэн дайсны эсрэг нэгдэж  тэмцсэний үр дүнд ялалтад хүрлээ” гэжээ. Харин манай ард түмэнд болон Иракийн нутаг дэвсгэрт алан хядах ажиллагаа явуулах оролдлого гарахаас байнга сэрэмжлэх хэрэгтэй” хэмээн нэмж мэдэгдсэн юм.  Мөн Иракийн  хамтарсан зэвсэгт хүчний орлогч командлагч Абделимар Ярала Исламын Засгийн газрын алан хядагч жихад бүлэглэл ноёрхож байсан баруун муж Аль Анбар, Ниниве болон Сирийн хилийн ойролцоох газар нутгийг чөлөөлснөөр дайн дууссан гэв.
 
Ингэснээр манай зэвсэгт хүчин Ирак,Сирийн хилийн Аль Валид боомтоос Рабиа  хот хүртэл газар нутгийг хяналтдаа аваад байна гэж мэдэгдэлдээ дурджээ. Харин АНУ-ын тэргүүлсэн олон улсын эвслээс Иракийн ард түмэнд эх орноо Исламын Засгийн газрын алан хядагч нараас чөлөөлсөнд баяр хүргэсэн мэдэгдлийг онцгой төлөөлөгч Брэтт Мс Куркээр дам­жуулан илгээжээ.  Мэ­дэг­­дэлд олон улсын эв­сэл тус улсын зэв­сэгт хүчин,эдийн засгийн байдал эргэн тогтвор­жиж,Исламын Засгийн газар дахин халдан довтлохгүй эсвэл газар нутгийг нь хоргодох газар болгон ашиглахгүй бай­хад дэмжлэг туслалцаа үзүүлнэ гэсэн байна.
 
 
Х.Оюунболд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин