sonin.mn
МОСКВА. /ТАСС/. Хятадын Сычуань мужид байдаг, Азийн хамгийн өндөр буддын модон сүм бүхэлдээ шатсан тухай "Жэньминь жибао" сонин мэдээлснийг ТАСС агентлаг уламжлав.
 
Тус сонины мэдээлснээр, галын улмаас бэртэж гэмтсэн хүн байхгүй. Чухам юуны учраас гал гарсныг одоогоор мөрдөн шалгаж байгаа аж.  
 
16 давхар тус байгууламж нь анх 14-17 дугаар зуунд Мин улсын үед баригдаж байжээ. 2008 онд болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас эвдэрч сүйдсэн тус сүмийг олон жилийн турш сэргээн засварлаж байсан юм.
 
 
Э. Аянзаяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг