Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Ази, номхон далайн цэргийн командлалын төлөөлөгчид “Говийн чоно-2018” сургалт, дадлага сургуулийн бэлтгэл уулзалтыг зохион байгууллаа.
Тус сургалт, дадлага сургуулийг 2018 оны 05 дугаар сард баруун бүсийн таван аймгийг хамруулан Ховд аймагт зохион байгуулах юм.
Аймгуудын нутаг дэвсгэрийг хамарсан, хавсарсан гамшиг, байгалийн аюулт үзэгдлийн үед олон улсын, улсын, орон нутгийн үйл ажиллагаа, чиг үүргийн дагуу гамшигтай тэмцэх чадавхийг сайжруулах, Онцгой байдлын ерөнхий газар, Зэвсэгт хүчин, АНУ болон бусад оролцогч талууд хоорондын цэрэг-иргэний хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах, шинэчлэн батлагдсан Гамшгаас хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах, гамшгийн хор уршгийг арилгах багаж хэрэгсэл, удирдлага, зохицуулалтын зохион байгуулалтын бүтцийг турших зорилгоор энэ удаагийн “Говийн чоно-2018” олон улсын дадлага сургуулийг зохион байгуулах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл0
Оюутолгойн чоно гэдэг юм уу, эсвэл ардчилалын нэр барьсан америк тэжээвэр чононууд гэж нэрлэвэл илүү оновчтой болох байсан байна.
Төрийн өмчит газрууд шинэ жил тэмдэглэхгүй гэж ерөнхий сайд нь шийдвэр гаргаж хориглоод байхад Иргэний нисэхийн ерөнхий газрыг Шангрилад шинэ жил тэмдэглэж тансаглахыг нь ЗТХЯ-ын сайд Бат-Эрдэнэ нь зөвшөөрсөн байна.Мөн төсөв хэмнэсэн гэх дарга нягтлангуудыг нь олон саяар шагнаж Япон улсад 14 хоногоор улсын зардлаар зугаалуулах тухай ч яригдаж байна..