sonin.mn
Дэлхийн банк амьжиргааны төвшин тогтоох шугамаа шинэчилснээр өдөрт 1.90 ам.доллараас бага орлогоор амь зогоож буй хүмүүсийг “үгээгүй ядуу” гэж тодорхойлсон байна. Өнөөдөр дэлхийн нийт хүн амын 10.7 хувь буюу 760 сая хүн ийнхүү голоо зогоож амьдардаг.
 
Харин манай улс “дундаас доогуур орлоготой” гэх ангилалд багтсан бөгөөд өдөрт нэг хүн хоол хүнсэндээ 3.20 ам.долларыг зарцуулдаг гэж тооцоолжээ. Энэ ангилалд Аргентин, Камбож, Замби, Тонго, Тунис зэрэг улс оронтой зэрэгцэн багтаад байна. Хүн ам нь өдөрт хэрэглээндээ 21.70 ам.доллараас багагүй мөнгө зарцуулдаг АНУ, Австрали, Канад, Швед, Грек болон Уругвай улсыг “өндөр орлоготой орон” гэж тодорхойлжээ.
 
 
Д.Мөнх
Эх сурвалж: 'Монголын үнэн" сонин