sonin.mn
СТОКГОЛЬМ. /Киодо/. Өмнөд Солонгост үйлдвэрлэсэн зэр зэвсгийн борлуулалт 2016 онд өмнөх оныхоос 20 хувиар нэмэгдсэн тухай Шведийн судалгааны хүрээлэн мэдэгдсэнийг Японы “Киодо” агентлаг уламжлав.
 
Стокгольмын олон улсын энх тайван судлалын хүрээлэн даваа гарагт дэлхийн зэвсгийн худалдааны талаарх жил тутмын тайлангаа танилцуулсан байна.
 
Уг тайланд дурдсанаар, зэвсэг үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч 100 компани өнгөрсөн онд 375 тэрбум ам.долларын зэвсэг борлуулжээ. Энэ нь өмнөх оныхоос 1.9 хувиар өссөн үзүүлэлт юм. Тодорхой бөгөөд дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй учир энэ тайланд Хятад улсыг хамруулаагүй гэнэ.
 
Судалгаанд хамрагдсан Өмнөд Солонгосын долоон компани 2016 онд өмнөх оныхоос 20.6 хувиар илүү буюу 8.4 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ.
 
Умард Солонгосын аюул заналхийлэл нь Өмнөд Солонгосын зэвсгийн боруулалт нэмэгдэхэд нөлөөлсөн байж магадгүй гэж тус хүрээлэн үзэж байна. Шинжээчдийн хэлснээр, Өмнөд Солонгос нь зэвсгийн экспортоор удахгүй дэлхийд “толгой цохих” төлөвтэй байна.
 
АНУ-ын компаниуд, тухайлбал “Локид Мартин” болон “Боинг”-ийн үйлдвэрлэсэн зэвсэг өнгөрсөн онд дэлхийн хэмжээнд борлуулагдсан нийт зэвсгийн 60 орчим хувийг эзэлж байна гэж уг тайланд дурджээ.
 
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг