sonin.mn
БНХАУ-ын Хинан мужид махны үйлдвэрлэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон компани болох “Pingyu huayu leather” компаний захирал Ма Дэ Хуа Архангай аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр, Засаг дарга Ц.Мөнхнасан нартай уулзлаа.
 
Тэрээр Архангай аймагтай махны чиглэлээр хамтран ажиллаж, махны чиглэлээр үйлдвэр байгуулах бодолтой байгаагаа танилцууллаа. “Pingyu huayu leather” компани нь голдуу үхэр, хонь, ямааны махыг хатааж, Хятадын зах зээлд нийлүүлдэг байна.
 
Энэ ч утгаараа Монголоос, ялангуяа Архангай аймгаас мах экспортлох сонирхолтой байгаа ажээ. Ингэхийн тулд махыг эцсийн бүтээгдэхүүн болгон гаргах үйлдвэрийг барих тухай ч яригдлаа. Аймаг орон нутгийн зүгээс ч махны үйлдвэрлэлийн чиглэлээр хөрөнгө оруулалт хийх саналыг дэмжиж бүхий л боломжит нөхцөл бололцоогоороо дэмжиж ажиллахад бэлэн байгаагаа хэллээ.
 
Уулзалтын үеэр яригдсан хөрөнгө оруулалтын ажлыг ажил болгож даруй эхлүүлэх тал дээр хоёр тал санал нийлсэн юм.