Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр (2017.12.12) Монголын урчуудын эвлэлийн Удирдах зөвлөлийн ерөнхийлөгч Б.Төмөрбаатар, гишүүн Ж.Цолмонхүү, Б.Нямхүү нарыг хүлээн авч уулзав. Монгол Улсад орчин цагийн дүрслэх урлаг үүсч хөгжсөний 75 жилийн ойг энэ сарын 16-нд тэмдэглэх гэж буйг тохиолдуулан Шадар сайд Ө.Энхтүвшин баяр хүргэж, Монгол орны хөгжил, түүх, өв соёлын илэрхийлэл болдгийн хувьд дүрслэх урлагийг төрийн бодлогоор дэмжих нь зайлшгүй чухал шаардлагуудын нэг гэдгийг онцоллоо.
Монголын урчуудын эвлэлийн Удирдах зөвлөлийн ерөнхийлөгч Б.Төмөрбаатар “Манай урчууд өөрсдийн санаачилга зүтгэлээр дэлхийн томоохон үзэсгэлэнгүүдэд бүтээлээ толилуулж, нэр хүндтэй шүүмжлэгчдийн зүгээс өндөр үнэлгээ авч байгаа нь Монголоо олон улсад таниулах, сурталчлах сайхан завшаан болдог. Энэ өдрүүдэд бид шилдэг бүтээлийн каталогоо хэвлэлтээс хүлээн авахад бэлэн болоод байгаа бөгөөд тал зардлыг нь Засгийн газраас гаргасанд баяртай байна. Сор болсон бүтээлүүдийг улсын өвд худалдан авах, Орос, Итали, Франц зэрэг дүрслэх урлаг өндөр хөгжсөн орнуудад залуу авъяастнуудаа сургах, түүхийн дурсгалт газруудад аялж буй гадаад дотоодын жуулчдад худалдах бэлэг дурсгалын зүйлсийг монгол урчуудаар хийлгэх гээд төрийн бодлогоор дүрслэх урлагийг дэмжих хэрэгтэй” гэв.
Шадар сайд Ө.Энхтүвшин “Нөгөө л “төсөв санхүү хүнд байгаа” гэдэг тайлбараар урлаг соёлоо хойш тавьж орхигдуулсаар өдий хүрсний энгийн жишээ нь ОХУ-ын алдарт Репиний академид ганцхан монгол оюутан сурч байгаагаар илэрхийлэгдэх биз ээ. Монгол зураачдын сор бүтээлүүдийг улсын санд худалдан авах үнэ 50 сая төгрөг байдаг нь зах зээлийн үнэлгээтэй харьцуулахад тун бага хөлс гэхчлэн дүрслэх урлагийг төрөөс бодлогоор, мөн санхүүжилтээр дэмжих шаардлага бий. Миний бие урлаг соёлын бодлогыг илүү алсын хараатай, нийгмийг соён гэгээрүүлэх чиглэлд улам өгөөжтэй хөгжүүлэхийг үргэлж дэмжих болно. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад та бүхний хүсэлтийг танилцуулна” гэж хэллээ. Түүнчлэн Шадар сайд үндэсний их баяр наадмын үеэр зохион байгуулагддаг “Монголын сайхан орон” дүрслэх урлагийн оны тэргүүн наадам, үзэсгэлэнгийн цар хүрээг өргөжүүлэх, олон улсын хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа Урчуудын эвлэлийнхэнд дуулгалаа гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл0
Улс оронд чинь зудын гамшиг нүүрлээд байхад зураг мурагханаар оролдоод явж байдаг ийм дүүрцэн юмаар шадар сайд хийлгэдэг засаг байх ч гэж дээ
Ene bol mash buruu. Urlagiin buteel avah albagui shu dee. Uneheer hyamraad bgaa bol zardalaa hemneh yasan be? Ter iluudeed baigaa mongoor Songinokhairkhan Sukhbaatar zereg duuregiin emneleguudiin barilgyg shiineer barimaar bn!!!!!!!!!!!!!
Enkhtuvshen said aa!!!!!!!!!!!!!!!!!!!! Ami nas eruul mend chuhal uu? Onoodoriin huvid naadah chini terguun asuudal bish. Urlag bol bayan orony bayachuudyn setgelyn taashaal. Medeej soyoloo hogjuuleh heregtei. Urlagun buteel tsag hugatsaag davj baij l unetei boldog um shu dee. Ehnii eeljind Mongolyn ireedui bolson huuhduudiin hool huns, tsetserleg emneleg-d nen yaraltai horongo oruulalt hiimeer bn!!!!
Irged mini hii buhimdsanaas UIH ZG-d asuudalyg ni taniulj helj ogmoor bn!