sonin.mn
ВАШИНГТОН. /ТАСС/. Өөрийн байгалиас заяасан хүйснээс өөр хүйстэй байхыг илүүд үздэг хүмүүс буюу трансжендер хүмүүс 2018 оны 1 дүгээр сараас эхлэн АНУ-ын Зэвсэгт хүчинд алба хаах боломжтой болсон тухай “Эй-Би-Си” телевизийн суваг мэдээлснийг ТАСС агентлаг уламжлав.
 
Трансжендер хүмүүсийг АНУ-ын Зэвсэгт хүчинд алба хаахыг зөвшөөрөх тухай АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамагийн засаг захиргааны 2016 онд гаргасан  шийдвэрийг тус улсын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп өөрчлөхөөр төлөвлөж байсан юм.  Харин Вашингтоны дүүргийн шүүх түүний энэ төлөвлөгөөг эсэргүүцсэн тогтоолыг даваа гарагт гаргажээ. Гэхдээ шүүхийн шийдвэрт "Эрүүл мэндийн тодорхой шаардлага хангасан трансжендер хүмүүсийг л армид алба хаахыг зөвшөөрнө. Тухайлбал, хүйсээ солиулах мэс засалд орсны дараа эмчилгээ хийлгэх шаардлагатай болон хүйсээ солиулснаас үүдэн сэтгэцийн эмгэгтэй болсон хүмүүсийг Зэвсэгт  хүчинд алба хаалгахгүй" гэжээ.
 
 
Э. Аянзаяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг