sonin.mn
Хүнийг зөвхөн БҮЖИГЛЭСНИЙХ нь төлөө дургүйцэж, харааж, зүхнэ гэж юу байхав дээ. Үүнд ноцтой шалтгаан бий. 
Ядуурал, хагарал, талцал, шударга бус байдал, өр зээл гэх мэт өнөөдрийн нийгмийн дампууралд Элбэгдоржийг ямар нэгэн хэмжээгээр буруутай гэх ойлголт олны дунд түгээмэл байгаагийнх нь л илэрхийлэл юм. Өөрөөр хэлбэл ёс суртхууны хариуцлага нэхэж байна, гэхдээ бухимдал их учир тийн гаж байдлаар илэрч буй хэрэг. 
Тэрбээр 27 жилийн турш бүхий л үйл явдлын голд, гол тоглогч нь явжээ.
/Гэхдээ гол цөмд явж ирсэн бүгдийг тийн буруутгадаг ч юм биш/. Тэр бүхний ЭЦЭСТ, Монгол хүн мянга мянгаараа ядуурч туйлдсандаа инээж бүжиглэх ч "эрхгүй" байхад гайхалтай сайхан зүйлс амалж явсан гол дүрийн хүн юу ч болоогүй юм шиг бүжиглэж байдаг нь огтоос ёс суртхуунгүй хэрэг учраас, наад зах нь удирдагчийн манлайлал, үлгэрлэл гэдэг юм бүр таг байгаа болоод л тэгэж бухимдацгаагаад байгаа хэрэг. Заримд нь бүр даапаалж, доромжилж, тохуурхаад байгаагаар ойлгогдох нь тодорхой, тэгээд л хараагаа биз ээ. Бүжиглэсэн бүхнийг тэгэж хараагаад байдаггүй л санагдах юм. Олон ч хүмүүс бүжиглэж буйгаа тавьж л байсан. 
Түүнээс биш тэр хүний бүжиглэх эрхийг хааж боосон, эсвэл Монголчууд сайн яваа нэгэндээ муу байдаг, эсвэл баяр хөөртэй байгаа нэгнээ үзэн яддаг гэх мэт тайлбар энд ямар ч үндэслэлгүй.
Бас "Ядуурсан нь өөрсдийн чинь буруу шүү дээ, Төр засаг, ямар нэгэн удирдагчийн буруу огт биш. Арчаагүй залхуу, чадваргүйдээ ядуурчихаад бусдаас буруу хайж болохгүй. Буруугаа бусдаас хайдаг монгол зан" гэх мэт тайлбарыг бол бүр ч хүлээж авахгүй. Ингэхэд ямар ч ард түмний 30-40 хувь нь арчаагүй чадваргүй байдаггүй юм, тийм хүмүүс арван хувиас дээш гардаггүй. Бас бид арчаагүй чадваргүйдээ Солонгост очиж ажил хийгээд байдаг ч юм биш. Нийгмийн, удирдлагын хамааралтай ядуурал өндөр хувьтай байгаа шүү.
 
Б.Номинчимэд