Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ахалдаг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо хуралдан Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр, төлөвлөгөөний хүрээнд энэ онд хийсэн ажлаа хэлэлцэн, цаашид хийх ажлаа тодотгов.
Хуралд бүх яамны дэд сайд, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, “Монголын байгаль орчны иргэний зөвлөл” болон “Утааны эсрэг ээж, аавууд” төрийн бус байгууллагын удирдлага оролцлоо.
Өнгөрсөн 10 гаруй жил агаарын бохирдлыг бууруулахын тулд төсвөөс 147 тэрбум, гадаадын төсөл, хөтөлбөрөөс 60 орчим сая ам.доллар зарцуулсан ч тодорхой үр дүн гараагүй. Иймээс Засгийн газар Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр батлан, нэгдсэн бодлогоор ажиллаж байна.
Хүний эрүүл мэнд, амь нас, удам угсаа, генид сөргөөр нөлөөлж Үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд очсон агаар, орчны бохирдол хэмээх дайсантай бүх нийтээрээ тэмцэх учиртай. Төсөвлөсөн хөрөнгийг зөвхөн бодит үр дүн гарах ажилд зарцуулах ёстой гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндэсний хорооны гишүүдэд анхаарууллаа.
Засгийн газар эхний ээлжинд уурын зуух, сургууль, цэцэрлэгүүдийг төвлөрсөн дулаанд холбох, гэр хороололд инженерийн шийдэл бүхий дэд төв байгуулах, цахилгаан, шугам сүлжээний чадлыг нэмэх, ногоон зээл, дэвшилтэт технологи нэвтрүүлэх зэргээр боломжтой бүх арга хэмжээ авч байна. Харин иргэд гэр, байшингаа дулаалж, цахилгаан халаагуур, боловсруулсан түлш ашиглан утааг бууруулахад хувь нэмрээ оруулах шаардлага байгааг Ерөнхий сайд тэмдэглэв.
Тэрээр саяхан хамгийн их утаатай хэд хэдэн газарт ажилласны дараа бүх сургууль, цэцэрлэгт агаар шүүгч суурилуулах шийдвэр гаргасан. Энэ дагуу энэ сарын 20 гэхэд бохирдлын нэг, хоёрдугаар бүсэд байгаа сургууль, цэцэрлэг, үлдсэнийг нь оны дараа агаар шүүгчээр хангана гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч хэллээ. Чанар, стандартын шаардлага хангасан агаар шүүгч сонгох, үүнд шаардагдах дөрвөн тэрбум төгрөгийг хатуу хяналтын дор ил тод, нээлттэй зарцуулахыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцгойлон анхаарууллаа.
Цаашид түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах, “Нэг хашаа-Нэг өрх” бодлого хэрэгжүүлэх, нийтийн тээврийн хэрэгслийг хийн түлшинд шилжүүлэх нь зүйтэй гэж хотын дарга үзэж байна. Мөн хотын захиргаа болон харьяа агентлагуудыг хотоос гаргавал 20 мянга гаруй хүн үйлчилгээ авах гэж хотын төв рүү ирэх шаардлагагүй болно гэсэн судалгаа ч хийсэн байна.
Агаар, орчны бохирдолттой дан ганц төр, засаг тэмцээд үр дүнд хүрэхгүй. Тиймээс төрийн бус байгууллага, иргэдийн оролцоо чухал байгаа талаар Үндэсний хорооны гишүүд хэллээ. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүрийг хариуцлага, сахилга бат, ёс зүйтэй болгох, хүлээх үүргийг нь таниулах чиглэлээр сургалт, сурталчилгаа хийх, оюутнуудад сургалтын төлбөр, амьдралын боломж муутай хүмүүст гэр өгснөө нийгмийн хариуцлага гэж үздэг ойлголтыг ч хамтын хүчээр өөрчилье гэж төрийн бус байгууллагуудын төлөөлөл хэлэв.
Цаашид уурын зуухуудыг буулгаж төвлөрсөн дулаанд холбох ажлаа эрчимжүүлэх, цахилгааны эх үүсвэрийг нэмэгдүүлж, шугам, сүлжээний аюулгүй байдлыг хангах, төрийн өмчийн барилга, байгууламжид дэвшилтэт технологи нэвтрүүлэх, агаарын чанарын суурин харуулын тоог нэмэх, зорилтот бүлгийг боловсруулсан түлшээр хангах, дулаан алдагдлаа бууруулах аяныг иргэдийн дунд өрнүүлэх нь зүйтэй гэж Үндэсний хороо үзэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл0
ТА өдөрт 10 м реклам үзээд үнэгүй БИТКОИН / задгай/ аваарай. Үзэхэд төвөгтэй бол цонхын жижигсгээд өөрийхөө юмыг хийж болно. Доорхи линкээр ороод бүртгүүлээрэй. Бүртгүүлээд орсны дараа SURF ADS дараад ардаа хэдэн секунд үзхэд хэдэн биткоин өгөх нь гарч ирнэ. Дарж үзээл таны дансанд автоматаар орно. http://btcclicks.com/?r=95b2c5b7
Hurelsuhiin zasag odo ajilaa sain hiih l uldlee hrn huviin us xonzongoop handaj baigaa uls turchid bitgii ajiliig gatsaagarai ard irgedee bodoh tsag ni bolson
Төрийн өмчит газруудыг шинэ жил тэмдэглүүлэхгүй гэсэн.Харин ИНЕГ -т шинэ жилийг монголын хамгийн үнэтэй Шангрила-д тэмдэглүүлж 300 саяын багт наадам маскарад зохиолгож тансаглуулахыг зөвшөөрнө гэдэг чинь ам ал хоер чинь алд дэлэм зөрж байгаа бусуу Ухнаа!
Тэнд чинь Хурцын оруулсан баахан тагнуулыхан ажилладаг юм чинь, Хурц нь өөрөө гишүүдийг төрийн ордонд нь элэглэж байхад тагнуулын үүр уурхай болсон ИНЕГ ЗГ салаавч өгөх нь аргагүй шд.
Шинэ жил тэмдэглэхдээ ч биш Бямбасүрэн даргыгаа үдэн гаргах еслолын ажиллагаагаа хийж байгаа бололтой.Нисэхэд дарга хийж байгаад өөрчлөгдсөн хүн 2-3 өрөө байр Америк Канадад хүүхдээ суралцуулах эрх гээд том том бэлэг авдаг уламжлалтай болсон.
Нисэхэд дарга хийж байгаад өөрчлөгдсөн улсуудад нисэх бэлэг өгөв гэдгийг шалгавал мөн ч их юм гарна даа..Харамсалтай нь намууд үүнийг хав дарж нуух юм.
Одоогийн нисэхийн ихэнхи дарга нарын хүүхдүүд Америк Канадад улсын хөрөнгөөр суралцацгааж байна.
Албан тушаал худалдаж авсан нисэхийн хулгайчууд юу хийсэндээ 300 саяар шинэ жил тэмдэглэж байгаа юм бэ.6 сард оросын онгоцыг унагаасан гэж тэр үү?
Хяналтыг нь МАН-АН өөрсдөө хийнэ ээ дээ.МАН-АН өөрөө өөрийнхөө хулгай хийсэн үйлдлийг илчлэх үү.Өөрийгөө илчилж шоронд хийсэн хулгайчийн нэрийг нэгийг ч гэсэн хэлээрэй.Сонсоё.Олдохгүй л болов уу.
Бас нэг мөнгө шаах арга
Естой хоосон сугсулзуур чинь энэ Ухнын Хурэлсух юм даа, Багабанди гэж шуналын тулам магтаад байсан
Атг нь баасан гаригт баахан шоронд хийгээд 7 хонуулаад гаргадаг болсон байна гэмтэй. Бол гаргаж хэрэггуй гэмгуй юм бол баримчлах хэрэггуй баймаар юм Ийм ялзарсан шуух, прокурор, АТГ ийг яах вэ таминь ээ?