Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.12.15) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 43 минутад гишүүдийн 51.3 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилж, чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаараа Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа танилцуулав.
Тэрбээр танилцуулгадаа, Засгийн газар шинээр эмхлэн байгуулагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд Засгийн газрыг төлөөлөх гишүүдийн талаарх саналаа Монгол Улсын Засгийн газраас 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр тус Байнгын хороонд ирүүлсэн. Байнгын хорооны хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн Засгийн газрыг төлөөлөх гишүүн Баттогтохын Чойжилсүрэн, Нямтайширын Номтойбаяр, Аюушийн Цогцэцэг нарыг чөлөөлөх, Чимэдийн Хүрэлбаатар, Содномын Чинзориг, Даваажанцангийн Сарангэрэл нарыг томилох саналыг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжлээ. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар Эрүүл мэндийн сайд Даваажанцангийн Сарангэрэлийг томилох санал дэмжигдсэн гэж дурдлаа.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гарсангүй. Иймд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилж, чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төсөл батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 87.8 хувь нь дэмжив.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн Элчин сайдаар эгүүлэн татах, тохоон томилох тухай саналыг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ. Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Монгол Улсын нууцтай холбогдох олон асуудал яригдах тул хуралдааныг хаалттай горимоор хэлэлцэх санал гаргав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх уг саналыг дэмжсэн тул УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хаалттайгаар үргэлжлэхээр болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл0
Баасанхүү муу чацга. Эргүү дагз. Сульдаак наахуу. Хурц , Элбэгдорж, М. Энхболд нарын тоглоомон пластик цэрэг. Урвагч.
Б.Хурцыг батлах гэж УИХ-ын гишүүд ирцээ бүрдүүлжээ. Ир гэхэд ирээгүй УИХ-ын гишүүд Б.Хурцад "алуулах"-аасаа айжээ.
Panzchin yurunhiilugch maan bas l panz naimaa usergeed.yurunhiilugchid devshih erhiig bas l panz naimaagaar avsan sh dee.azgui ard tumen huuragdaad hotsorloo.deer n ur huuhed zaluuchuudiig mongol yalna gesen yamar ch aguulgagui zuileer tarhiig n hotduulsan odoo cj horduulsaar bgaa.mongol yalna gedgee shudarga yos yalna gesen bol taniig arai uhaan suusan biznesman gej uzeh blee.daan ch panzchinii uhamsartai hund mongolchuud huurtlaa das.ardchilsan nam erunhiilugchid ursulduh huniig shudargaar songood gargaj chadahgui bas l hudlaa ardchilsan nam daa.bugd huuramch luivarchid.itgeheer uls turchdiig gaduurhaad bgaa.ayursaihan oxunerdene batuandan geh tsuun humuust l odoo mongoliin ireeduig avrah naidvar uldlee dee L.bold bas l sain hin chanartai uls turch tednees yagaadyurunhiilugchee ard tumen songoj bpldoggui yum.zavaarsa miye battulgaas deer sh dee.munguur bugdiig hudaldaj avch bgaa m bishuu.turiig ch bad panz naimaagaar hudaldaj avch bna.ene unentei temtsejgui bol mongol uurd yalagdana.ur huuhduud maan uurd zovoh n ee.odoo shudarga turtei solongos uls hurtsiig turhumd n nongrant aar butsah l uldej dee.solongost shudarga yos yaldag bolhoor harin ch sanaa amar bna.hurts chi huugdnuu tendees onigoogoo chrnee chi
ард түмэн, их хуралаас айдаггүй наранхүү хурцаас чацага алдталаа айсандаа санд мэнд хамгийн түрүүнд луйварчдын оромж болсон газарт орж ирүүтээ хүндэрч тайвширсан гэл үү? мөн ч арчаагүй төртэй болждээ монголчууд минь.