sonin.mn
ТОКИО. /ТАСС/. Хагарсан ч гэсэн хэсэгхэн хугацааны дараа бүтцээ бүрэн сэргээх чадвартай шилийг Японы Токиогийн  их сургуулийн мэргэжилтнүүдээс бүрдсэн баг зохион бүтээсэн талаар “Эйн-Эйч-Кей” суваг мэдээлэв.
 
Нийлэг полимер материалаар бүтээсэн уг шилийг эрдэмтэд хоёр тэнцүү хэсэг болгон зүсээд, дараа нь ямар ч бодис ашиглалгүйгээр тасалгааны хэмийн нөхцөлд буцаан нийлүүлж чадсан байна. Шилний хоёр хэсгийг нийлүүлэхэд хэдхэн минутын хугацаа хангалттай боловч бүтцийг нь бүрэн сэргээхэд 1-6 цаг шаардагдах бөгөөд үүний дараа шил эргэн хатуу болж, гаднаас өгсөн ачааллыг даах боломжтой болжээ. 
 
Устөрөгчийн холбоо гэгчийн нөлөөгөөр ийм үр дүнд хүрсэн гэдгийг эрдэмтэд онцлоод “полимер молекулууд хуваагдсан ч гэсэн анхны төлөвтөө эргэн ордог” гэж тайлбарласан байна.
 
 “Хатуу биетийн бүтцийг өөрчилсөн ч хэвийн температурт хэлбэрээ эргэн хадгалах боломжтой гэдгийг бид баталж чадлаа.Түүнээс гадна ийм шинж чанар нь байгальд орчинд ээлтэй шил гарган авах боломжийг нээж байна” гэж Токиогийн их сургуулийн профессор Юсүкэ Янагисава ярилаа.
Э. Аянзаяа
 
Эх сурвалж: "Монцамэ"