sonin.mn
 
Монгол Улсын Дээд шүүх Эрдэнэт үйлдвэр дэх Монгол зэс корпорацийн эзэмшлийн 49 хувийг нийгэмчлэхийг хориглосон шийдвэр гаргалаа. ОХУ-ын өндөр технологийн Ростех компанитай хийсэн Монгол зэс корпорацийн 400 сая ам.долларын хэлцлийг хууль тогтоогч байгууллагаас зөвшөөрөл аваагүй учир УИХ-ын гишүүд хууль бус гэж үзэж, хоёрдугаар сард санал хураан нийгэмчлэхээр болоод байсан юм. 
 
Reuters агентлагийн эх сурвалжийн мэдээлснээр, Монгол зэс корпораци Засгийн газрыг хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах олон улсын дүрэм журмыг зөрчсөн гэж үзэн хохирлоо барагдуулахаар олон улсын арбитрын шүүхэд гомдол гаргах юм байна.
 
Эрдэнэт үйлдвэр жилдээ 530 мянган тонн хүдэр олборлодог Ази тивдээ зэс, молбиденийн олборлолтоор тэргүүлэгчдийн нэг бөгөөд улсын төсөвт 12 тэрбум ам.долларын татварын орлого төвлөрүүлдэг ажээ.
 
Тус үйлдвэрийн 51 хувийн хувьцааг эзэмшигч Монголын Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалт татахын тулд уул уурхайн салбарын эрх зүйн орчинг хялбаршуулна гэж амлаад байгаа.
 
БНХАУ болон ОХУ-тай хиллэдэг далайд гарцгүй Монгол Улс өнгөрсөн тавдугаар сард нийт нутаг дэвсгэрийнхээ тавны нэгт уул уурхайн хайгуул хийх лиценз олгоно гэж мэдэгдсэн. Энэ нь ОУВС-ийн тусламжийн хөтөлбөрийн дараа нэмэлт санхүүжилт татах зорилготой байгаагийн илэрхийлэл болсон.
 
Монгол Улсын ДНБ-ий 25 хувийг, нийт экспортын 80 хувийг уул уурхайн салбар дангаараа бүрдүүлж байгаа учир хайгуулын үйл ажиллагааг дэмжих нь ДНБ болон эдийн засгийн аюулгүй байдалд сайнаар нөлөөлнө гэж мэргэжилтнүүд үзэж байна.
 
Эх сурвалж: "http://www.mining.com/mongolian-govt-cant-nationalize-erdenet-copper-mine-court/"