Саяхан Хүрэлсүхийн Засгийн Газар байгуулагдах хуралдаан дээр УИХ-ын гишүүд шинээр сайд бологсдыг батламжилж байгаа харагдлаа. Анд сайн нөхдөө алсын аянд мордуулж байгаа аятай л (заримтай нь зэрэгцээд суудаг хэрнээ шүү) ар араасаа микрофоноо булаацалдах нь холгүй залгаж аваад элдвийн захиа даалгавар өгцгөөж тэдгээрийгээ биелэгдэнэ гэдэгт юун түрүүнд итгэж байгаагаа илэрхийлцгээж байх юм. Сайд бологсдодоо хоёргүй сайхан сэтгэлээр ажлын амжилт хүсч урмын үг илгээж буй тэднийг манай телевизийнхэн ч хангалттай сайн харуулсан.
Гайхалтай нь, энэ хуралдаан дээр гишүүд боловсролын асуудлаар ярихдаа, бүр хэзээ ч хэрэг болгож хөнддөггүй сургалтын агуулга хөтөлбөр лүү орж, хүүхдийн хүмүүжил, ёс суртахууныг хүртэл дурдав.
Хөндлөнгөөс харахад, хүүхдийн хүмүүжил ёс зүй өнөөдөр арай ч дэндүү болсон учраас тэднийг сайн хүн болгох талаар дорвитой арга хэмжээ авч өгөхийг шинэ сайдад тал талаас хүсэж захицгааж байгаа энэ сайхан үйлсийг анзаарахгүй өнгөрөхийн аргагүй байв.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Г.Мөнхцэцэг, Б.Саранчимэг нар, бидний хүүхдүүд бие биенээ хайрлах, багш сурагчид харилцан нэгнээ хүндлэх байдал үгүй болж байна, орчин тойрноо болон байгалиа хайрладаг төдийгүй тэднийг ёс суртахуунтай, уламжлал соёлоо мэддэг хүн болгомоор байна, Боловсролын сайд Цогзолмаа та мэргэжлийн хүн тул энэ бүхнийг хичээл номонд нь тусгуулж, зөв монгол хүүхэд төлөвшүүлж чадна гэдэгт бид бүрэн итгэж байна гэх мэтээр нэг нэгийхээ санааг дахин дахин цөхрөлтгүй давтацгаав.
Шинэ сайд ч, яг л загатнасан газраа маажуулсан аятай, хийх гэж байсан ажлууд нь яригдаад, асуулт болж тавигдаад байгаад ихэд урамтай байгаа бололтой хэзээ язааны бэлэн зэхээстэй үг, өгүүлбэрээр дор бүр нь хариу барьж байлаа.
Ийм маягаар өнгөрсөн сонгуулиас хойш итгэл найдвар хүлээсэн хоёр ч сайд ажлаа өгч гуравдахь боловсролын сайд томилогдож байгаа нь энэ. Гэтэл харамсалтай нь манайд сайд хүний сайн муу ажиллах хэнд ч сонин биш болоод удаж байна.
Хожмын нэг өдөр ажлын хариуцлага тооцож, нэр хүндэд нь муугаар нөлөөлөх магадлал ямагт өндөр байдаг учраас янз бүрээр дуудуулж үйл тамаа цайж байхын оронд ингэсхийгээд мөрөөрөө гэлдэрч байсан нь яаж ч бодсон тэдэнд өлзийтэй. Тэгээд ч сайд хүн хэчнээн сайн ажиллаад ч дараагийн сайдад мөргүүлэх нь гарцаагүй. Сайн юм хийлээ ч түүнтэйгээ цуг усанд хаясан чулуу шиг л мартагдана биз дээ. Ийм байхад ажил хийх чин хүсэл сонирхол хэнд төрөх юм бэ.
Гол нь, УИХ дээр гишүүдийг ёс болгож урмын сайхан үг хэлсэн төдий гэж үзэлгүйгээр, өнөөдөр үнэхээр л хүмүүсийн сэтгэл эмзэглэхээр болчихсон, тэдний сануулаад байгаа хүүхдийн хүмүүжил, ёс суртахуун руу жаахан ч гэсэн орж яримаар санагдаж байна. Байдлаас харахад шинэ сайдад энэ ажлыг тун амархан хийчихмээр санагдаад байх шиг.
Үнэхээр тэгж санагдаж байгаа бол энэ яам боловсролын ажлыг үндэс сууриар нь мэдэх, орчин цагийн сургалтын хөтөлбөр төлөвлөгөөг ойлгох хүнээр маруухан болсныг шинэ сайд сайн мэдэхгүй л байна гэсэн үг.
Ялангуяа дээрхи гишүүдийн хэлээд байгаа хүүхэд залуусын ёс суртахууны асуудал, уламжлалт ёс заншил, монгол мөн чанарын талаар өнөөдөр яригдаад буй тулгамдсан асуудлыг сургалтын хөтөлбөртэй холбож ойлгох хүнийг энэ яамнаас ганцыг ч эрээд олохгүй гэхэд нэг их хилсдэхгүй.
Тиймээс гишүүдийн шинэ сайдад тавьж буй найдлагыг нэг бол муйхар шаардлага, эсвэл сайдад саймшрах, нийтэд танигдах оролдлого гэж ойлгоход хүрч байна. Мэдээж болж бүтээсэй гэсэндээ хэлсэн хүмүүс ч байгааг үгүйсгэх аргагүй.
Ингэхэд, сургалтын хөтөлбөр гэдгийг манайд юу гэж ойлгодог вэ гэдгийг тодруулахгүй бол, арай ч дээ, бүхэл бүтэн төрийн алба байж ийм юмаа мэдэхгүй гэж юу байсан юм гэх хүн мундахгүй байх.
Ажил хэрэг явуулж болохооргүй, хэчнээн ч уншаад ажил амьдралд бууж ирдэггүй, зөвхөн хяналт шалгалтынханд зориулагдсан гэмээр манайхны бичиг хэрэг үйлдвэрлэдэгийн тодорхой нэг жишээ эндээс гарч ирнэ.
Төрөөс батлагдсан сургалтын хөтөлбөр гэдэг нь тухайн улс орон хүнээ, хүүхэд байхаас нь насанд нь тохирсон дэс дараатай мэдлэгт сургаж, нийгмийн харилцаанд ороход иргэдээ бэлтгэх зориулалттай систем юм. Үүнийг Боловсролын яам гардан боловсруулж хэрэгжүүлэх учиртай.
Мэдлэгийг анхнаасаа логик дэс дараалалтайгаар олж авах нь хамгийн чухал, тийм хүн хожим бүх амьдралын туршид хэний ч гар харалгүй бие даан сурч боловсроод, цаашилбал өөрийгөө аваад явчих үндэс суурьтай болдог. Үүнийг л насан туршын боловсрол хэмээдэг.
Өөр хоорондоо холбоосгүй янз бүрийн сургууль дамжсан хүмүүс тохиолдлоор сонссон, шахалтаар уншсанаасаа хэтрэхгүй, шалгалт шүүлэг өгөхдөө ч цээжилдэг учраас дараа нь амархан мартдаг. Сурсан, төгссөн сургуулиасаа ямар ч мэдлэг олж авч чадаагүй, ажил олж чадахгүй олноор холхиж яваа залуусаас илүү ямар нотолгоо бидэнд хэрэгтэй юм бэ??
Мэдлэгээс дутуугүй ач холбогдолтой, нийгмийн ёс суртахуунтай иргэнийг төлөвшүүлэхэд шаардлагатай арга хэмжээнүүдийг сургалтын хөтөлбөрт тусгах цаг болсон. Ийм хөтөлбөр хувийн, улсын гэлтгүй бүх төрлийн сургуулиудад хамааралтай, гэтэл манайд олигтой сургалт хүмүүжлийн ажил явуулъя гэхэд өнөөгийн байгаа хөтөлбөр аль ч талаараа энэ шаардлагыг хангахгүй. Зүгээр л хаа хаанаа болоод бүтээд байгаа юм шиг хүмүүсийн хэнэггүй байдал л олон жил үргэлжилж байна.
Хамгийн харамсалтай нь, ямар ч сайд шинээр ирэхдээ сургалтын хөтөлбөрийн болох болохгүй тал нь чухам юундаа байгааг сонирхож үздэггүй, өнөөх л боловсролыг дампууруулсан “нөхдүүд”-ийг цуглуулж шинээр ажлын хэсэг байгуулсан нэрээр тэднийг хуучин ажилд нь томилох төдийгөөр ажлаа явуулж, санаагаа амраадаг.
Гэхдээ сайд ямар ч ажил хийхгүй дөрвөн жилийг зүгээр сууж өнгөрөөж байна гэвэл өрөөсгөл ойлголт. Дөрвөн жилд нэг удаа болох сонгууль юуг ч хөдөлгөх увидастай том агрегат учраас монголчууд бид юутай хуутайгаа бүх нийтээрээ тэр хөдөлгүүрийн аясаар дөрөв дөрвөн жил эргэлддэг. Өөрөөр хэлбэл нөгөө л чөтгөрийн тойрогт орчихоод гарч чадахгүй тойрч байна гэсэн үг.
Сонгуулийн шоу болгосон боловсролын нэг төслийн жишээ гэвэл одоогийн дэд сайд Ё.Отгонбаярын оруулж ирсэн “Кембрижийн хөтөлбөр” гэгчийг нэрлэж болно. Тэр нь “жинхэнэ монгол хүн”-ийг биш, эх орондоо жинхэнэ англи хүнийг бэлтгэх зорилгоор уялдуулж хийсэн Англи маягийн сургалтын хөтөлбөр шүү дээ. Яаж ч бодсон аль ч улс орон аваад шууд ашиглаж болох нийтлэг хөтөлбөр гэж энэ хорвоо дээр байх учиргүй. Харин манайд л “хэрэгжээд” арваад жилийн нүүр үзэж байна. Цаашид манай бүх сургуулиудад энэ хөтөлбөр нэвтрэх юм гэсэн. Ийм дэмий зүйлд цаг мөнгө үрж байсанд орвол улс орны эрх ашгийг эн тэргүүнд тавьж өөрсдийн онцлог, нөхцөлд тохирсон агуулга хөтөлбөрөөр иргэдээ бэлтгэх нь туйлын ойлгомжтой асуудал баймаар юм!
Өөрийн гэсэн сургалтын хөтөлбөрийг сайтар бодож, төлөвлөж хийнэ гэдэг аль ч улс орны хувьд олон жилийн бүтээлч хөдөлмөрийн үр дүн байх ёстой. Зарим оронд шинэчилсэн хөтөлбөр арав гаруй жил үргэлжилж, түүнийг дагасан сурах бичгүүд хоёроос доошгүй жил туршигдаж байж сая хэрэглээнд орж байх жишээтэй. Тэд боловсролд ингэж хандаж байна.
Гэтэл ийм залхуутай ажлыг барьж авах сайд манайхаас олдох уу, өөрт мэдрэгдэх ашиг тусыг бодолгүйгээр нийгмээ, улс орныхоо ирээдүйг бодсон ийм нүсэр ажилд ханцуй шамлан орох сайд төрөх үндэс суурь, боломж нөхцөл манайд байна уу, үгүй юу, хэлээд өгөөч?
Р.Энхбат
Сэтгэгдэл0
Коммунистын "ҮЛДСЭН ЦУС"....
Tsogzolmaa ers shiidemgui emegtei, chadah yum shig sanagdsan
Тэр чадахгүй ээ. Өөрийгөө магтуулах гэсэн шоу л хйинэ
цэцэрлэг, сургууль чинь бөөс хуурсандаа баригдлаа. оюутан залуучууд чинь яр тэмбүүндээ баригдлаа. монголчууд маань ах захаа хүндлэх нялхасаа энэрэх сэтгэлгүй боллоо . эрдэмтэй луйварчнаас эрдэмгүй ч шудрага ажилчин малчин гуталчин хэрэгтэй байна
er baina eej aab angli helgui ulsuuudiin huuhed ter angli hel deer himi fizik too uzeed her oilgodog boloo etseg ehiiin hurald suuj baihaad eej aab nar manai huuhed toondoo muu fizik oilgohgui bna bagsh muu bna geed suuj baidag yum bna le bagsh muu bolood huuhed muu bna etseg eh hel mdehegui dalgabaraa hiisniig ch shalgaj chdahgui uchir huuhed muu bna uu gemeer bailaa
Монголын ирээдүйн тархийг угааж байгаа нь худлаа юуу ллруудаа
Боловсролын хөтөлбөрт хүмүүжлийн хичээлийг түлхүү оруулж "жинхэнэ Монгол хүн" болгох нь ч зөв. хүмүүжилгүй хичнээн өндөр боловсролтой хүн бэлдээд нэмэргүй гэдэгтэй санал нэг байна. Харин Кембрижийн хөтөлбөрийг нэвтрүүлж байгаа Отгонбаяр дэд сайдад баярлаж явдгаа хэлье. Бид даяаршсан дэлхий ертөнцөд дэлхийтэй хамт алхахгүй бол болохгүй шүү дээ. Би жирийн сэхээтэн хүн. Ач хүү маань Кембрижийн сургалттай сургуульд сурдаг. Конкурсээр орсон. Боловсрол олгож байгаа арга хэлбэр нь тун сайн. 15 настай ач хүү маань хичээлдээ маш идэвхтэй сонирхолтой байдаг. харин жинхэнэ Монгол хүн болгох эсэхэд эх эцгийн хүмүүжил чухал гэж би боддог. Алив асуудлыг ярихдаа хэт туйлширч болохгүй. Авах гээхийн ухаанаар хандах хэрэгтэй мэт.
Монгол хүүхдүүд дэлхий даяар байгаа хэдэн зуун сая гавал толгойтой хүүхдүүдийн дээр гарахын тулд барууны системээр нь боловсролтой болох нь яах аргагүй зөв. Тэгэж байж Монгол улс хөгжинө.
Төр монгол хүн болгох тал дээр эцэг эхэд найддаггүй юм их мэдэх гээд хэрэггүй бодлого чухал
Ганцхан чиний хүүхэд кембрижээр сайн сурч байгааг бүх монголын боловсрол сайн байна гэж дүгнэх аргагүй.
Кембрижийн гэгдэх тусгай сургуульд хүүхэд нь явдаг хүний ингэж бичиж байгааг ойлгож байна. Гэхдээ энэ хүн зөвхөн өөрийнхөө хүүхдийн тухайд ингэж аминчхан бодлоо бичижээ. Хүний хүүхэд надад хамаагүй, миний хүүхэд л болж байвал бусад нь хамаагүй гэсэн сэтгэл гаргасан байна. Наад сургуульд та нар хүүхдээ ямар арын хаалгаар, эсвэл хэдэн төгрөг өгч ар өврийн хаалгаар оруулснаа бодох хэрэгтэй байх даа. Тэгж харвал бусад хүмүүсийн атаархалыг ойлгож мэдэх юм.
Ес суртахууны хумуужлийг юуны омно эцэг эх нь хариуцах естой юмаа Эх оронч узэл зан заншил Монголоороо бахархдаг болоход монгол хэл Монголын туух Монголын уранизохиолын хичээлийн хотолбор юуны омно чухал. энэ хичээлуудийн сурах бичигт мргэжлийн баг унэлгээ огч дахин боловсруулж хэвлэмээр юмаа Бага ангийн монгол хэлний сурах бичиг амьдралаас маш тасархай текстууд нь зовхон ходооний амьдралтай холбоотой
Эцэг эхчүүд ёс суртхууны хүмүүжлийг хариуцах ёстой гэдэг үнэн.
Монголоороо бахархах гэдэг тэнэг юмыг Элбэгдорж бий болгосноос хүмүүс ийм л юм ярьдаг болж чааваас.
Жинхэнэ Монгол,Чингисийн удам даяршиж байгаа Дэлхийгээс дээр гэдэг эргэлзээтэй.Дэлхийн түүхийг бичсэн, бичиж байгаа байгаа Абрахам,Ешуа, Цезар,Архимед,Софокл,Евклид, Леонардо, Максвелл,Ньютон,Фарадей,Моцарт,Бах Бетховен,Рокфеллер Ротшилд,Кинг,Бринн,Жобс,Закерберг нарын дунд яагаад Чингисийн баатрууд байхгүй байна?
Эхлээд Монгол орноо өөрийн орон гэж үздэг энэ орныг би л хөгжүүлнэ энд миний үр хүүхэд хойчис амьдрана гэж боддог хүнээ л бий болгоё Монголчууд л дэлхийг бүтээх гээд байгаа юм шиг юм ярих юм! дэлхий даянаараа энэ орныг чинь бахархдаг орон болгоё л доо Тийм орныг хүн л бий болгоно Хүн нь Эх орондоо хайртай байж л Эх орноо хөгжүүлнэ Одоо бол бүх хүний толгой энэ орны газар шороон дээр байхгүй байна Бүхнийг гадагш зөөх,тэр байтугаа өөрийгөө ч цөлөх бодолтой болсон байнс Эзэнтэй байж юм бүтдэг Эзэнгүй орныг хэн сайн сайхан боьгьх ов дээ Хүн болгон би Монголдоо юу хийж бүтээх вэ,би юу чадах вэ гэж боддог болохсон!
ene xer bolovsroltoi xun be,
төрийн өмчийн их сургуулиудын хөтөлбөрийг шинэчлэл нэрээр самарч хаясан. Иймд удирдлагуудыг нь салбараа мэддэг, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсээр тавья..............
Өнөөгийн дэлхий дахинаа даяаршил гээч ойлголтыг зориудаар тарааж буй хүмүүс ялангуяа жүүдүүд өөрсдөө уламжлалт суртал сургаалаа ягштал мөрддөгийг яаж ойлгох вэ??? Тэд уламжлалаа мөрдөхийн нэн чухлыг маш сайн ойлгож байгаа. Харин бид өөрийн бүх зүййлээ үгүйсгээд өрөөлийг даган хошгирцгоон хийсэж яваа бус уу???
Энхбат монгол хүүхдүүдийг дэлхийн боловсрол эзэмшүүлэхэд яагаад дургүйцээд байдаг юм бол доо. Эсвэл зүгээр сурах бичиг хэвлэх тендерийг авсангүй гээд л хорсоод байдаг юм болов уу
Дэлхийн боловсрол эзэмшүүлэхийн эсрэг гэж харагдахгүй байна аа, монгол иргэнд зориулсан сургалтын системтэй хөтөлбөрөөр явах нь зөв гэх гээд бн гэж ойлголоо ш дээ. Тэр хөтөлбөртөө гаднын туршлагаас оруулахыг нь боль гээгүй байлгүй дээ. Миний мэдэхийн Кембрижийн хөтөлбөр гээд маш их хөрөнгө гарсан, нийтлэг болж чадахгүй байгаа гэдгийг нь сайн мэднэ багш хүний хувьд.
Атаархалаа битгийн ингэж харуулж бай.
Хаана хэний хүүхэд дэлхийн боловсрол эзэмшчихээд байгаан. Дэлхийн боловсрол эзэмшсэн нэртэй ажилгүй, сурлагагүй, унтахаас өөр иш шидгүй чам шиг хүмүүсээс яаж салах вэ?
Чи өөрөө атаа хорслоо бичиж дээ.
Энэ боловсролын өнөөгийн системийг өөрчлөхгүй бол болохоо байлаа . British scool, ЭЛБЭГДОРЖИЙН Amerikan scool гэх мэт гадаад дотоодын харь үзэл сэтгэлтнүүдийн сургуульд сурдаг хүүхдүүд Монголоор бичих битгий хэл Монголоор ярихаа болилоо. Монголоор ярьж бичиж чадахгүй хүнийг Монгол хүн гэж болох уу? Хэл соёлоо хамгаалая хөгжүүлье гээд л баахан эрдэмтэн профессорууд нэртэй хүмүүс олон нийтийн сүлжээгээр яриад л байх юм. Ийм болчихоод байгааг яагаад ярьдаггүй юм бэ? Энэ байдал бол улс тэр чигээрээ мөхөхийн шинж. Гадаад дотоодын бүх ерөнхий боловсролын сургуулиудын 5- р анги хүртэл зөвхөн Монгол хэл бичиг заадаг, өөр хэлийг 6-р ангиас чөлөөтэй заадаг болж яагаад болохгүй байгаа юм бэ?
Enkhbat yostoi unen yam bichjee. 12 jiliin surgaltaar yahiin, hend heregtei yam. Baahan tanhai, medleggui yamnuud l garch bna shuu dee
төрийн болон хувийн гэх бүх сургуулиуд ИХ-гэдэг нэртэй болсон ИХ- гэдэг нэртэй болсноороо сайжирсануу?аль ньч ялгаагүй болсон.Хөндлөнгийн шалгалтаар шүүгээд мөн чанарыг нь ил тод хэлвэл хэсэг нөхөд амиа хорлох байдалд хүрнэ дээ
Боловсролын дампуурал үнэхээр туйлдаа хүрлээ. П.Цагаан гэж ямар ч чадваргүй юмнаас энэ бүхэн эхэлсэн гэж би хардаг. Одоо ч сайд томилоод асуудал шийдэгдэхээсээ өнгөрлөө дөө.
5 настай ороод 6 жил сурсан,8 настай ороод 3 жил сурсан 11 настай хүүхдийн мэдлэгийн түвшин олсон эрдэм адилхан байдаг гэдгийг нотолсон судалгаа олон байдаг. Манайд 6 настай хүүхдийг ямарч бэлтгэлгүй анги танхим ширээ сандал мэргэшсэн багш хөдөө орон нутагт бол бүүр дампуу дотуур байранд ор дэрэндээ бааж шээсэн нялх амьтад гэрээ санаад ээжийнхээ мөөнмнөөс гараагүй АМЬТАДЫГ БАЛЛАЖ БАЙНА. Хотод ч гэсэн амьдрах гэж ядаж байгаа залуу гэр бүлд том ачаа тээр болж байна.Ядаж 7 настай сургуульд элсүүлж баймаар байна.
6 настай хүүхэд сурсан зүйлээ байнга давтаж байхгүй бол 7 хоногийн дараа асуухад л огт хараагүй үзээгүй юм шиг л мартдаг гээд бага ангийн багш нар үгээ хэлж байна
Бид үр дүнтэй тогтолцооны тухай ярьж байна. Энхбатын зөв шүүдээ. Улс орныг технологийн зуунд инженерүүд авч явна. Гэтэл инженерийн ангид физик үзээгүй хүүхдүүд зүгээрл ороод ирдэг төдийгүй аргумент, функц хоёрооч ялгадгүй гарууд аав, ээжийнхээ мөнгийг үрж байна. Өнөөгийн ертөнцөд инженерийн ухаангүйгээр явахуу? Үгүйл байхгүй юу. Энэ тогтолцоо чинь биш гэж л Энхбат хэлж. Юу нь буруу байгаа юм. Ёс суртахуун бол эн тэргүүнд анхаарахгүй бол боловсролтой дээрэмчид улам ихсэж байгааг юу гэх вэ? Ё.Отгонбаяр бол дайсан гэдгийг удахгүй та нар мэдрэх болно. Ашиг харсан Английн тагнуулууд монголд дэндүү олон болж байгаа юм бишүү.
Түрүүний бичсэн хүнд хэлэхэд би хүүхдүүдийнхээ боловсролд хир чинээгээрээ анхаардаг. Үнэтэй сургуульд оруулж чадахгүй учир Кембрижийн сургуульд хүүхэд шалгаж байна гэсэн мэдээ дуулаад хүүхдээ хөтөлж аваачаад шалгуулахад 80-р байранд орсон. /математик, англи хэлээр / 200 хүүхэд авахаас 80-д орсон хэрэг. Одоо ямар нэг төлбөр төлөлгүй Кембрижийн хөтөлбөрөөр хичээллэж байна. Ямар ч арын хаалгагүй орсон. Би жирийн сэхээтэн хүн. Санал бодлоо л бичиж байгаа шүү. Харин яаж боловсролын системээ дэлхийн жишигт ойртуулах вэ гэдэг талаар санал бодлоо уралдуулах нь зөв. Монголчууд л Монгол улсаа хөгжүүлнэ шүү дээ.
Таны хүүхэд суурь сайтай хүүхэд байжээ. Гэхдээ нийт хүүхдүүд маань ийм системээр явж чадаж байгаа бил үү? Хөдөөгүүр маш хэцүү байдалтай байна. Яаж ч хичээгээд тэнцэхгүй. 3-4р ангиас цааш сургалт маш чанаргүй болдог, хөдөөний бүх эцэг эх хэлнэ. Кембриж маш их хөрөнгө зарцуулсан боловч хэдхэн хүүхэд хамрагдахаас цаашгүй байна. Кембрижээс авах юмаа аваад үндэсний хөтөлбр боловсруулья гэж байна, юу нь буруу байхав. Би бодохдоо жинхэнэ эх оронч иргэн гаргамаар бн. Үүнийг Кембриж хийж чадах уу???
Хөдөөгийн олон зуун мянган хүүхэд наана чинь хүүхдээ оруулж чадахгүй байгаа. Тэгш эрх хаана байна вэ гэж асууж байгааг ойлгооч. Танай хүүхэд дажгүй учраас орж л дээ. Хахууль өгөөгүй бол бүр ч сайн. Гэхдээ ийм сургуулийн ирээдүйг та юу гэж харж байгаагаа өөрийнхөө хүүхдийг бодохгүйгээр нэг боддоо? Боловсрорлын системийн тухай яригадаж байгаа асуудлыг та зөвхөн өөрийнхөө хүүхдийн эрх ашигт нийцэж байгаагаар илэрхийлж байна. Хамгийн мундагийг шалгаруулж аваад хамгийн мундагаар шалгарсан байгш нар хичээл заадаг гэсэн наад сургуульд чинь, тэгээд бусад сургуулийн хамаг сайн багш, сурагчид наадруу чинь явж байгаад үлдэж байгаачуул нь юу гэж бодоод үлдэх вэ? сайхан юм бодогндох болов уу? Ингэж монголын боловсрхолыг хөгжүүлэх гэж байгаа юм уу? Маш тодорхойгүй байгааг бичсэн байна гэж би бодож байна.
Яг үнэн. Үндэсний хэмжээний хөтөлбөр боловсруулах хэрэгтэй. Кембрижээс авах юм аа аваад, дээр нь үндэснийхээ хэл соёл, түүхийг нэмээд. Багш нараа чадваржуулах хэрэгтэй байна. Отгонбаяр сайд бодохдоо нийт орон даяар нэвтрүүлье гэж бодсон байх. Даанч манай сонгуулийн системээс болж, боловсролын дарга сайд нар хэдхэн жил болоод л солигдох юм. Бодлогын залгамж халаа алга. Нэг юм санаачлан хийж байтал тасалдуулчих юм. Түүнээс биш манай Монгол хүүхдүүд тархи сайтай шүү дээ. Хүүхдүүдийг сурах насанд нь л сайн сургамаар байна. Харин хүмүүжлийн тухайд эцэг эх нь ямар байна хүүхэд тийм л байдаг.
би бол Отгонбаярыг зуун хувь дэмжиж байна ийм байж сургалттай мэдлэг олж байж л дэлхийтэй өрсөлдөнө, Монгол ухаан л гэх юм хаа байна тэр их дэлхийд гайхуулаад байгаа монгол ухаан саяхан болсон дэлхийн шилдэг англи хэлний сургалтанд дан энэтхэг хүүхдүүд түрүүлсэн байсан Сингапур, Малайз, Энэтхэг улсын иргэд яагаад хэл чөлөөтэй нэвтрэлцээд маш сайн мэргэжилтэн болж өндөр албан тушаалд очоод байна үүнийг судалсан уу, яагаад ихэнхи нь шинжлэх ухаан яагаад англи хэл дээр хийгдсэн байдаг юм бэ монгол хэл дээр шинжлэх ухааны хэдэн хувь нь байдаг юм бэ 1% ш хүрэхгүй, тэгээд бас худлаа
Кембрижийн хөтөлбөр маш сайн хөтөлбөр байсан ш дээ үнэндээ та бүхэн үнэнд л гүйцэгдэж худлаа мушгиад байгаа болохоос, ЭНХБАТАА чи хэл маш чухал гэдгийг хэнээс ч илүү мэдэж байгаа шдээ, ялангуяа одоо интернет орчин хөгжсөн өнөө үед бүр хэрэгтэй англи хэл сурахын төлөө урагшаа залуусаа
Кембрижийн хөтөлбөр маш сайн хөтөлбөр байсан ш дээ үнэндээ та бүхэн үнэнд л гүйцэгдэж худлаа мушгиад байгаа болохоос, ЭНХБАТАА чи хэл маш чухал гэдгийг хэнээс ч илүү мэдэж байгаа шдээ, ялангуяа одоо интернет орчин хөгжсөн өнөө үед бүр хэрэгтэй англи хэл сурахын төлөө урагшаа залуусаа
Та шинжаан - уйгараас сайд авч ирэх санаабайна уу , монголоос хүн байхаагүй ээ ... Та чинь нээрэн юу билээ ? Цогцолмаа та хоёр чинь боломжийн юм биш үү ???
Хаанаас ч хэнийг ч авч ирэх хэрэггүй Монголд ажил хийж чадах 700000 л хүн байгаа Насанд хүрснийг ярихад шүү Уг нь ажил сурсан хүүхэд луйварчин түшмэлээс ч их юм хийж байгаа юм! Эхлээд хаяж гээж байгаа бүхнээ бүтээгдэхүүн болгоё Зөв хэрэглээтэй болоё Бодолтой,бодлоготой байя Өнөөдөр дэлхий даянаараа илүүдэл бүтээгдэхүүний боол болсон Тэгж тэнэглэхгүй байя Монгол хүн түүгээрээ л онцгойроё Сэйл зарлаад үрчийж зогсдогоосоо ичиж сурая Юу ч бүтээж чадахгүй байж хүний хийснийг зарж борлуулахын төлөө нойр хоолгүй зүтгэнэ гэдэг ичгүүр!
Монгол хүн гэж бусад улс, үндэстэнээс огт ондоо хүмүүс юм уу. Дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг олон улсын стандартаар монгол хүүхэд яагаад сурч болдоггүй юм. мат, хими,физикийн хичээлийн программ нь маш сайн юм байна гэж харсан шүү. Та номыг нь олоод үз дээ. Бид бусадтай ижил юм шүү дээ.
Математик англи хэл сурахыг яриагүй байна, тэр чинь тэртэй тэргүй стандарттай, цогц бодлогоор, хэдэн насанд нь юу сургах вэ гэдгийг хооронд нь уялдуулаад системтэй сургах хөтөлбөрийг монгол хүүхэд бүрт хүргэх асуудал ярьж байна. Тэгвэл 16 нас хүрсэн хүүхдээ пси тоглоод ном уншихгүй байна, 10 жил төгсөхдөө хүүхдүүд мэргэжлээ ч сонгоогүй зогсож байхгүй шүү дээ. манай ажил дээр санхүгийн сургууль төгссөн хүүхэд экселл программ мэдэхгүй бн гээд ярьцгаагаад бсн. энэ бичсэн зөв бн.
Юуны төлөө сурч буйгаа мэдэхгүй сураад л байдаг хүн мянга түм байна Би тийм л юм чадна Түүний тулд тийм юм сурна гэж мэддэг байцгаая л даа Сурах юмыг ганцхан өдөр сурдаггүй Бүх л амьдралынхаа туршид суна Сурахдаа бүтээх явцдаа сурах шиг шилдэг арга байхгүй Хийж чадах юмныхаа суурь мэдлэгийг л эхлээд эзэмших харэгтэй Мянган гадаад хэлтэй ганц гишүү ч хугалж чаддаггүй хүнийг алийг тэр гэхэв Луйварчдыг тэжээхийн тулд хахир өвөл хацраа хайруулаад нойр хоолгүй зүтгэж яваа малчин гагц монгол хэлээрээ яриад болж л байгаа! Хуульч гэчихээд ганц хэрэг шудрага шүүж чадахгүй,сэтгүүлч гэчихээд ганц гэгээтэй юм бичиж чадахгүй гудамжны шороо арчигчид мянга мянгаараа л байна