sonin.mn
Эрдэмтэн, судлаачид шинээр бүтээсэн инновацийн бүтээгдэхүүнээ шинжлэх ухааны технологийн санд бүртгүүлдэг журамтай. Энэ дагуу шинжлэх ухаан үйлдвэрлэлийн "Армоно" корпорацийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Б.Оюун ус нэвтэрдэггүй гутал үйлдвэрлэснээ танилцуулжээ. Өөрөөр хэлбэл, хонины арьсыг боловсруулан импортыг орлох хөдөлмөр хамгааллын зориулалттай ажлын гутал үйлдвэрлэсэн нь ижил төрлийн гутлаас давуу тал олонтойг харуулжээ. Уг гутал нь шинэлэг санаа, үйлдвэрлэлийн чанараараа инновацийн шилдэг бүтээлээр шалгарсан байна.
 
 
Б.Дарь
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин