sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол мэс засалч Ж.Чинбүрэн дэлхийн хамгийн эртний шинжлэх ухааны академиудын нэг Францын мэс заслын академийн гишүүн болов.
ХСҮТ-ийн ерөнхий захирал, Анагаах ухааны доктор Ж.Чинбүрэн өнөөдөр гэр бүлийн хамт Франц улсын нийслэл Парис хотыг зорьсон байна. Тэрбээр шинэ оны өмнөхөн Францын мэс заслын академийн хүндэт гишүүнээр өргөмжлөгдсөн юм. Энэхүү нэр хүндтэй шинжлэх ухааны академийн хүндэт гишүүний батламж гэрчилгээг энэ сард болох Францын мэс заслын академичдын ээлжит хуралдааны үеэр ийнхүү гардуулахаар болжээ.
 
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг