Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороодын хамтарсан хуралдаан өнөөдөр (2018.01.09) 14 цаг 25 минутад 52.9 хувийн ирцтэй эхэллээ. Хамтарсан хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан даргалав.
Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав, Н.Энхболд, Д.Сарангэрэл нарын гишүүд санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар хийж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороодод шилжүүлсэн юм.
Хоёр Байнгын хорооноос байгуулагдсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар ахалж ажиллажээ. Мөн Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Тагнуулын ерөнхий газар, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын ажлын алба, төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцсон ажлын дэд хэсэг байгуулж ажиллуулсан байна.
Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулга хийсэн юм. Байнгын хороодын хамтарсан Ажлын хэсэг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, найруулгын чанартай зарим засвар хийж, хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэгтгэн тусгаж эцсийн хувилбарыг боловсруулжээ.
Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан энэ хуулийн төсөл батлагдсанаар улс төрийн хилс хэргээр цаазлагдсан, шоронд хоригдож ял эдэлж байсан хэлмэгдэгчдийн үр хүүхэд 400-гаад хүн нөхөх олговор авах эрх зүйн боломж шинээр бүрдэх учраас завхрал, гомдол чирэгдэл учруулахгүйгээр энэ ажлыг хэрэгжүүлэхэд анхаарахыг сануулаад цаашид хэлмэгдэгчдийн дурсгалыг мөнхжүүлэх, ОХУ-д цаазлагдсан улс төрийн зүтгэлтнүүдийн шарилыг эх оронд нв авч ирж оршуулах, улс төрийн хэлмэгдлийн холбогдолтой архивын баримт материалыг татан авах чиглэлээр юу хийхээр төлөвлөж байгааг ажлын хэсгээс тодруулав.
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын ажлын албаны дарга Д.Ууганбаатар гишүүний асуултад өгсөн хариултдаа, Тагнуулын ерөнхий газрын бүрэн бус мэдээллээр 36 мянга орчим хүн улс төрийн хилс хэргээр хэлмэгдсэн гэсэн баримт байдгаас 30220 хүнийг цагаатгасан. Үлдсэн 5000 орчим хүний хэрэг материал нь олддоггүй, зарим хэрэг материалыг хэргийн зүйлчлэлийн дагуу эцсийн байдлаар тодруулах шаардлага гарч байгаа. Харин цагаатгагдсан боловч нөхөх олговор нэхэмжлээгүй 10 мянга орчим хүн бий гэлээ.
Харин Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Я.Санжмятав улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдний гэр бүл, үр хүүхдэд учирсан хохирлыг барагдуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх, улс төрийн хэлмэгдүүлэлтийг дахин гаргуулахгүй байх үүднээс төр, засгаас тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлсэн ирсэн. Гэхдээ улс орны эдийн засгийн чадавхиас шалтгаалж сүүлийн жилүүдэд дорвитой арга хэмжээ авч чадаагүй явж ирсэн тал бий. ОХУ-д хүсэлт тавьж, тэнд хэлмэгдэж цаазлагдсан улс төрийн зүтгэлтнүүдийн архивын хэрэг материалыг татаж авах, мөн цаазлагдсан иргэдийнхээ шарилыг эх оронд нь авч ирж хүн ёоор оршуулах, хэлмэгдүүлэлт болсон газруудыг дахин нягталж тогтоон хэлмэгдэгчдийн дурсгалыг мөнхжүүлэх багана, самбар, хөшөө дурсгал босгох зэрэг ажлыг хуулийн хугацаа сунгагдаж байгаа хоёр жилийн хугацаанд Засгийн газар, холбогдох байгууллагууд, олон нийтийн оролцоо, дэмжлэгтэйгээр зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн энэ хоёр жилийн хугацаанд хуулийн зохицуулалтад хамаарах 400 орчим хүний өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэн 2020 оны сүүлч гэхэд цагаатгах ажлыг үндсэнд нь дуусгавах болгоход гол анхаарлаа хандуулна гэсэн хариулт өгсөн юм.
Ингээд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж батлуулах санал хураалт явуулахад Байнгын хороодын хамтарсан хуралдаанд оролцсон 18 гишүүн санал нэгтэй дэмжлээ.
Уг хуулийн төсөл батлагдсанаар энэ хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасны дагуу “улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг”, харин “улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөг” олгох, түүнчлэн энэхүү нөхөх олговор олгох ажлыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор дуусгавар болгох эрх зүйн зохицуулалт бүрдэх юм байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Сэтгэгдэл0
Одоо энэ ажлыг зогсоогоочээ Тухайн үедээ төр засаг ард түмний эсрэг ажиллаж тухайн үеийн зорилт зорилгод саад болж байсан нөхөд биз дээ Дандаа л тусламж дэмжлэг нөхөн олговор. Одоо болно Миний авга ахч хэлмэгдсэн 10 жил шоронд суугаад гарсан Нөхөн олговор гэж 1 сая төгрөг авах байсан, шал хамаагүй нөхөр танил талаараа хуурамч материал бүрдүүлээд завшаад аваад өнгөрсөн байна лээ Одоо бас тийм хулгай луйвар хийхээр амташсан нөхөд хуцалдаад эхэллээ
Хэлмэгдсэн лам нарт үр хүүхэд гэж байхгүй шүү дээ. Ах дүү нарын нь хүүхэд буюу ач зээ нарт нь олгож болдоггүй юм уу.
утаагаа шийдэхгүй бол 80 жилийн дараа УБ иргэдийн үр хүүхдэд хэлмэгдүүлсэний мөнгө өгөх болж бна шүү
тэдний хүүхэд одоо 3 4 дэх үе дээрээ явж бна. хохирч барьж уйлж унжиж шаналаад бгаа юм бхгүй. улс баян бсан бол яаая гэхсэн миний төлсөн татвараар үр хүүхдүүдийн минь сайн сайханд зориулж сургууль цэцэрлэг барьж утаа өмхийгөө арилгаж энэ улсаа хөгжүүлээчээ сда юмаа нээрээ. мөнггүй гэх хэрнээ мөнгөтэй юм шиг загнаж төсвийн ард иргэдийн татварын мөнгийг баруун солгойгүй цацах юмааа
бас шууд бусад хүмүүсийн эрхийг хааж болохгүй. Эцэг нь хэлмэгдснээс болж тухайн гэр бүл удамын амьдрал 1 үеэр хэцүү амьдрах буюу бусдаас хоцорсон. Мөн хэлмэгдүүлэлтээр олон сайхан хүнээ, боловсон хүчнээ алдаснаас Монгол улс өөрсдөө бас нэг алхам ухарсан. Хэлмэгдүүлэлт үнэхээр байж болзошгүй асуудал гэдгийг нийтээрээ мэдрэх ёстой. Цагаатгана, нөхөн олговор бол угаас байх ёстой зүйл. Үгүйсгэж огтхон ч болохгүй. Хүн хорвоод мэндлээд эх орон үр хүүхдийнхээ төлөө ажиллаж амьдарч байсны төлөө хийгээгүй хэргийг тулгуулж эх орон нэгтнээрээ бусдын эрх ашгийн төлөө амиа өгнө гэдэг үнэхээр харамсмаар.....Түүхийг өмнөх амьдарч байсан хүмүүсээ хүндэтгэж байж бид өөрсдөө оршин тогтнох юм гэж мөхөс би ойлгож байна.
ердөөсөө нэг даргын мөнгө идэх гэсэн л арга бх. ах дүү хамаатан садан үр хүүхдээ хүртэл хэлмэгдэгсдийн ач гэж мөнгө хусах л арга биз. арай ч дээ нээрээ.
tsagatgagdsan vnemlehig hvleej absan 10 jil horigdson nohon olgoborig abaagvi ach zeed olgohgvi ymu odoo tedni vr hvvhed bj bolohch ehner nohor ni bhu
Авлигатай тэмцэх газраас ерөнхий сайд У. Хүрэлсүхийн хүн гэгддэг ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн ,УИХ-ын дарга М.Энхболдын томилсон санхүүгийн хэлтсийн дарга Нямсүрэн, Ц.Мөнхнасан мөн Д.Хаянхярваагийн томилсон Эрдэнэбаатар ,Эрдэнэбат Алтанцом Гангэрэл нарыг улсын хөрөнгө мөнгө хувьдаа зувчуулж идсэн байж болзошгүй үндэслэлээр шалгаж байна.Тухайлбал Гүрэн дээд сургуульд 180 хүнийг (нэг хүний сүргалтын зардал 4 сая төгрөг) 3 хоног сургах гэрээ байгуулж 700 -аад сая төгрөг шилжүүлсэн байна.Энэ хэрэгт УИХ-н нэр бүхий гишүүд ч холбоотой байж болох сэжүүр байгаа аж.Мөн 12-р сард захиргааны ажилтнууддаа илүү цагийн хөлсийг 6 сараас хойш тооцож хавтгайруулан олгосон байна.
Авлигатай тэмцэх газраас ерөнхий сайд У. Хүрэлсүхийн хүн гэгддэг ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн ,УИХ-ын дарга М.Энхболдын томилсон санхүүгийн хэлтсийн дарга Нямсүрэн, Ц.Мөнхнасан мөн Д.Хаянхярваагийн томилсон Эрдэнэбаатар ,Эрдэнэбат Алтанцом Гангэрэл нарыг улсын хөрөнгө мөнгө хувьдаа зувчуулж идсэн байж болзошгүй үндэслэлээр шалгаж байна.Тухайлбал Гүрэн дээд сургуульд 180 хүнийг (нэг хүний сүргалтын зардал 4 сая төгрөг) 3 хоног сургах гэрээ байгуулж 700 -аад сая төгрөг шилжүүлсэн байна.Энэ хэрэгт УИХ-н нэр бүхий гишүүд ч холбоотой байж болох сэжүүр байгаа аж.Мөн 12-р сард захиргааны ажилтнууддаа илүү цагийн хөлсийг 6 сараас хойш тооцож хавтгайруулан олгосон байна.
Хэлмэгдэгчдийн үр хүүхдүүд өнчрөл хагацал,өлсгөлөн,хавчлага гадуурхалт гээд өөрсдийн биеэндээ ахадсан хүнд зовлонг туулж,бие сэтгэлийн мөнхийн айдас,түгшүүр.дарамт хавчлагын дунд ид сурч боловсрох,хийж бүтээх насаа илээсэн.Тэр үед бага насандаа хүчирхиилэлд автаж,хэнээс хаанаас аврал ирэх ч эрхгүй доромжлогдсон тохиолдол ч их байсан гэсэн. Энэ их зовлонг нь хожуу ч гэсэн нэмгэлж, нөхөн олговор олгох болсонд баярлалаа. Гэвч 80-90гаран насны хөгшчүүд хууль батлагдаад нөхөн олговроо авна гэж хүлээсэн горьдлого тээсээр хэд нь хорвоог орхих болдоо.
Heden udaa uhsen hunii ner barij mongo avah geed bgaa yum be ter ued zasaglaj bsan ami nasig ni avsan humuusteigee hariutslagaa yari heregtei yum bol. Harin onoo ued amidarch bgaa bid tolbor toloh yosgui baliar hulgaichuud i
Хэлмэгдэгсэдийн үр хүүхдэд нөхөх олговор олгох нь зүйтэй.Гэхдээ буудуулсан,шоронд хоригдсон хүмүүсийн үр хүүхдэд олгоно гэж байна.Шоронд оролгүй,байцаагдаад амьд мэнд үлдсэн ч насаараа хэлмэгдсэн хүмүүсийн үр хүүхдүүдийг энэ хуулинд хамруулсангүй.Миний аав гэхэд цэргийн хоолонд хор хийсэн гэдэг хэргээр байцаагдаад,цагаатгаач үгүй,шоронд хийж хорио ч үгүй,насаараа сэтгэлийн шаналалтай явсаар өөд болсон.Ингээд 2002 онд цагаатгагдсан.Над шиг иймэрхүү асуудалтай хүмүүс олон биш ч нилээд байгаа.Энэ хэлмэгдэл биш гэж үү.үүнийг яагаад хэлмэгдсэн гэж үзээгүй юм бэ
Энэ хоер хужааг зайлуулах цаг нь болсон байна шүү.
Ene eserguutseed bgaa ulsuud nogoon malgaitiin ur huuhduud ach zeener baij magadgui
Энэ хэлмэгдүүлэлт гэдэгийг тухайн үеийн улс төрийн байдал нийгмийн шаардлагаас нь тасалж ,зориудаар хийгдсэн мэтээр авч үзэж өнөөдөржүүлж болохгүй байх.Тэр хэлмэгдүүлэлт гээд байгаа үйл явц байгаагүй бол 1921 оны хувьсгалын зорилт саадгүй хэрэгжиж Монгол өдий дайтай болох байсан ч юмуу, үгүй ч юм уу хэн мэдлээ.Шашины талаар хатуу бодлого явуулаагүй бол Монголд шинэ соёл шинэ ёс суртахуун тогтохгүй Монголчууд бүгдээрээ бичигтэн болохгүй байсан байх шүү.Юманд их бодитой хандууштай
хэлмэгдүүлнэ гэдэг хомроглон устгана гэдэг гэмгүй ардыг устгана гэдэг буриад байсан гээд устгана гэдэг лам байлаа гээд устгана гэдэг зүгээр л хэн нэгний эрх ашгийн төлөө хийчихдэг байж болох асуудал уу. Ямар их хохирол тохиосныг мөнгөн дүнгээр гаргаагүйгээс болж хүмүүс ойлгохгүй байх шиг байна. Илүү хатуугаар хэлбэл хэлмэгдэлтэд өртөөгүй хүний үг байна гэж хэлье дээ. Одоо, ирээдүйд хэлмэгдүүлэлт Монголын ард түмнээс хол байг.....
Энэ хэлмэгдүүлэлт гэдэгийг тухайн үеийн улс төрийн байдал нийгмийн шаардлагаас нь тасалж ,зориудаар хийгдсэн мэтээр авч үзэж өнөөдөржүүлж болохгүй байх.Тэр хэлмэгдүүлэлт гээд байгаа үйл явц байгаагүй бол 1921 оны хувьсгалын зорилт саадгүй хэрэгжиж Монгол өдий дайтай болох байсан ч юмуу, үгүй ч юм уу хэн мэдлээ.Шашины талаар хатуу бодлого явуулаагүй бол Монголд шинэ соёл шинэ ёс суртахуун тогтохгүй Монголчууд бүгдээрээ бичигтэн болохгүй байсан байх шүү.Юманд их бодитой хандууштай
Тухайн үед хамгийн их боловсролтой хөрөнгө чинээтэй хүмүүсийг хэлмэгдүүлсэн юмаа. Монголчуудыг номхон хүлцэнгүй мэдлэггүй ядуу байлгах гэж .
Юун илүү зардал гаргадаг юм бэ. Тухайн үед болоод өнгөрсөн түүх. Төр уучлал гуйгаад болоо юм биш үү. Нөхөн олговор нэрээр хэдэн цадаж ханадаггүй Лүндээ мэтийн хог шаарнууд л идэж уух дондоо хөтлөгдөөд ийм ажил хийж байгаа нь ойлгомжтой
Юун илүү зардал гаргадаг юм бэ. Тухайн үед болоод өнгөрсөн түүх. Төр уучлал гуйгаад болоо юм биш үү. Нөхөн олговор нэрээр хэдэн цадаж ханадаггүй Лүндээ мэтийн хог шаарнууд л идэж уух дондоо хөтлөгдөөд ийм ажил хийж байгаа нь ойлгомжтой
Юун илүү зардал гаргадаг юм бэ. Тухайн үед болоод өнгөрсөн түүх. Төр уучлал гуйгаад болоо юм биш үү. Нөхөн олговор нэрээр хэдэн цадаж ханадаггүй Лүндээ мэтийн хог шаарнууд л идэж уух дондоо хөтлөгдөөд ийм ажил хийж байгаа нь ойлгомжтой
Юун илүү зардал гаргадаг юм бэ. Тухайн үед болоод өнгөрсөн түүх. Төр уучлал гуйгаад болоо юм биш үү. Нөхөн олговор нэрээр хэдэн цадаж ханадаггүй Лүндээ мэтийн хог шаарнууд л идэж уух дондоо хөтлөгдөөд ийм ажил хийж байгаа нь ойлгомжтой
Юун илүү зардал гаргадаг юм бэ. Тухайн үед болоод өнгөрсөн түүх. Төр уучлал гуйгаад болоо юм биш үү. Нөхөн олговор нэрээр хэдэн цадаж ханадаггүй Лүндээ мэтийн хог шаарнууд л идэж уух дондоо хөтлөгдөөд ийм ажил хийж байгаа нь ойлгомжтой
Bitgii huts chamd helmegdsen hun baihgui bolohoor chi solioorch bna bitgii demii yumand hushuu dureed helmegdsen humuusiig doromjlood bai za nowsh mine p...a chine
Юун илүү зардал гаргадаг юм бэ. Тухайн үед болоод өнгөрсөн түүх. Төр уучлал гуйгаад болоо юм биш үү. Нөхөн олговор нэрээр хэдэн цадаж ханадаггүй Лүндээ мэтийн хог шаарнууд л идэж уух дондоо хөтлөгдөөд ийм ажил хийж байгаа нь ойлгомжтой
Түрүүчийн хуульд хамрагдаж байсан хүрээнд асуудлыг шийдэх хэрэгтэй. Их, бага өгөх асуудал бол тусдаа. Хүний амийг буудаж хөнөөчихөөд буяны үйлээс нь зайлсхийж болохгүй шүү. Энэ хэлмэгдүүлэлт бол зөвхөн зөвхөн гэр бүл, үр хүүхдийн асуудал биш ний монголчуудын асуудал шүүдээ.
Санал 100% нийлж байна
ingej iliirch baikhiin oeond naad mongoo ytaatai temthkhed zoriylaach guiya.
Бид нар цагаатгах асуудлыг няцааж бусад хүмүүсийн эрхийг хааж болохгүй. Эцэг нь хэлмэгдснээс болж тухайн гэр бүл удмын амьдрал 1 үеэр хэцүү амьдрах буюу бусдаас хоцорсон явдал тухайн айл болгонд тохиосон байгаа. Мөн хэлмэгдүүлэлтээр олон сайхан хүнээ, боловсон хүчнээ алдаснаар Монгол улс өөрөө бас нэг алхам ухарсан. Хэлмэгдүүлэлт үнэхээр байж болохгүй асуудал гэдгийг нийтээрээ мэдрэх ёстой. Цагаатгана, нөхөн олговор бол угаас байх ёстой зүйл. Түүний хэм хэмжээ эдийн засгийн байдлаасаа хамаарах байх. Бүүр үгүйсгэж огтхон ч болохгүй. Гэтэл хүн хорвоод мэндлээд эх орон, үр хүүхдийнхээ төлөө ажиллаж амьдарч байсны төлөө хийгээгүй хэргийг тулгуулж эх орон нэгтнээрээ бусдын эрх ашгийн төлөө амиа өгнө гэдэг үнэхээр харамсмаар.....Түүхийг болон өмнөх амьдарч байсан хүмүүсээ хүндэтгэж байж бид өөрсдөө оршин тогтнох юм гэж мөхөс би ойлгож байна. Бие биесээ хүндэтгэе.
ach zee nart ni olgoh estoi huuhduud ni odoo baihgui harin ach zee nar ni nastai humuus baina shudargaar shiideerei
Нас барсанаас хойш 12 сарын дотор төрсөн хүүх дэд олгох уу
Одоо больчихоочэээ өнгөрсөн баларсан юманд мөнгө үрхээ өөр хэрэгтэй юмандаа наад мөнгөө зарцуулаачээ
АЛУУЛСАН ХҮМҮҮСИЙН ҮР ХҮҮХЭД НЬ ХЭЛМЭГДЛИЙН 1 САЯ ТӨГРӨГИЙН МӨНГӨ АВААД ИХЭНХ НЬ 1-3 ЖИЛИЙН ДОТОР НАС БАРЦГААСАН. ХҮНИЙ АМИЙГ МӨНГӨӨР ҮНЭЛЭХГҮЙ ЭЭ ГЭЖ ҮНЭН ЮМ БИЛЭЭ.
Ихэнх нь дууссан 3 үеэрээ л ядуу зүдүү амьдарч бна ач зээ нар нь Миний өвөө хэлмэгдсэн аав маань бурхан болсон хоосон хоцорсон хэвээрээ бна ийм хүмүүс ээ яахын болжээнэ миний өвөө тухайн үед ээ хөрөнгө чинээтэй багийн засаг дарга байсан хөрөнгөө хураалгаад шоронд өөд болсон 99253409
Миний асуудлыг ч улс одоо болтол шийдэж өгөөгүй л бна би улсад 25 жил ажилласаны улмаас ХБИ болсон 99253409 хэлмэгдэгсэдийн зээ охин бна шудрага үнэн ялсангүй
nemsen tatvaraa iim ymand zartsuulah gej nemsen bol tatvaraa buulga .
Хэлмэгдлийн амьд сэрүүн байгаа хань үр хүүхдэд олгох тэтгэмжийг дэмжиж байна. Гэхдээ төр хэлмэгдүүлсэн иргэдээ цаазлуулсан, үгүйгээр нь ялгаварлаж тэтгэмж олгох нь буруу. Үүний өмнө хэлмэгдсдэд нөхөн олговор олгохдоо цаазлагдсдад нь сая, амьд иргэж ирсэнд нь 500000 төгрөг олгож байсан. Энэ нь хэлмэгдэгсдийн ар гэрийнхнийг ялгаварласан үзэл цухалзсан тул иргэд дургүйцлээ илэрхийлж бүгдэд нь сая төгрөг олгохоор болж байсан. Одоогийн гаргах гэж байгаа шийдвэр үүнтэй адил байгаа тул ялгаварлаж тэтгэмж олгох нь буруу. Олгох мөнгөн тэтгэмж нь ижил байлгахыг хүсч байна
hoshoo bitii bosgoj mungu vreeree 1 tsetserlg barihd l boln
Лундээ хэн ч билээ, тархигуй хулгайчийг зайлуулаач!!!"!
Монгол улсын иргэд бид бүгд хэлмэгдэж яваа хүмүүсдээ хөөрхий. Тайван ажлаа хийж амьдарч ч болохгүй олон янзын татварууд, утаа, албан тушаалтнуудын дарамт гээд л .
Зов юм хийж байна манай торсон аав хэлбэгдсэн манайх 1-хан сая тогрог авсан учраас гомдолтой зов 40-80 сая тогрог ч багадана манай эцгийн амь 1-сая тогрог байсан юм уу даа
Зов юм хийж байна манай торсон аав хэлбэгдсэн манайх 1-хан сая тогрог авсан учраас гомдолтой зов 40-80 сая тогрог ч багадана манай эцгийн амь 1-сая тогрог байсан юм уу даа
37 onii helmegsediin urhuuhduud ni 1say tugrug ugsun odoo boltol uur ym hiigeegui edgeer humuus ch hamrahdah yostoi l bn tegeheer 80say tugrugiig avah heregtei l ym bn ydaj uuniig uguh heregtei ur huuhed ach guch ni baisaar bn
Тэнэгтэх юмаа. Цалингаа нэмээч тийм их мөнгөтэй бол.
100% зөб байна дэмжиж байна 40-80сая бага байна...офшоршдийн дансанд байгаа мөнгөнийг хэлмэгдэгшийн ар гэрд өгөх нь зөб байна....
urd ni say tugurug avsan hund uguh yum bolov uu medej bval heleed uguuch
Яасан дуусдаггүй өглөг вэ.90 ээд оноос л өгөө биздээ.Зарим зальтай нь авч жинхэнэ авах нь үлддэг гэж ярих юм билээ.Одоо хойшдоо л хэлмэгдэл,завшиж өршөөгдөх мэтийн завхралыг гаргуулахгүй байхыг хичээх хэрэгтэй биздээ.Тэд минь бүү хэл үр хүүхэд нь ч өнгөрсөн байхад ийм жүжиг хэнд хэрэгтэй юм бэ? Амьдыгаал хайрлаач!
Хэлмэгдүүлж хөрөнгийг нь хувааж идчихээд л араас нь засч байна гэж ахин идээд л.Зүгээр хэлмэгдүүлэхээл больчих.Тийм байдалд хүргэсэн хүнийг илрүүлж арга хэмжээ авч хохирлыг барагдуулдаг болгочих.тэгвэл л энэ байгууллагын хэрэг гарана.
Хэлмэгдүүлж хөрөнгийг нь хувааж идчихээд л араас нь засч байна гэж ахин идээд л.Зүгээр хэлмэгдүүлэхээл больчих.Тийм байдалд хүргэсэн хүнийг илрүүлж арга хэмжээ авч хохирлыг барагдуулдаг болгочих.тэгвэл л энэ байгууллагын хэрэг гарана.
Mungugui mungugui geed l amitan hunii halaas uhaj uurluulah yum. Tegcheed baahan zugeer mungu hereggui shahuu l taraah yum. Haashaa ch humuusev
Хэлмэгдсэн хүмүүсийн нэрсийг Хаанаас харж болох вэ
Би хүү нь юмаа цэрэгт 5жил алба хаагаад 1945оны дайнд оролцож явсан хүнд одоо партизан олгодог болуу хариу
Манай бууралл аавын аавыг нь 1938онд цаазаар авч байсан юм байна лээ 2000онд 1сая төгрөгийн нөхөн олговор авч байсан одоо дахиад нөхөх олговорыг авна гэсэн үгүү үгүй юу