Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын захирамжаар “Улсын Их Хурал болон Байнгын хороо, Дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх, шаардлагатай тохиолдолд хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулж, санал, дүгнэлт гарган Засгийн газарт чиглэл өгөх” үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэгээр ахлуулан, 15 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Энэ хүрээнд Ажлын хэсэг хоёр удаа хуралдсан юм.
Ажлын хэсгээс гаргасан удирдамжийн дагуу Улсын Их Хурлын гишүүд хууль, тогтоомжийн хэрэгжилтийн биелэлттэй танилцах хүрээнд Улаанбаатар хотын дүүргүүдэд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж байгаа аж ахуйн нэгж, төр болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаа болон, гэр хорооллын иргэдийн нөхцөл байдалтай биечлэн танилцаж, санал сонсохоор тогтсон юм.
Удирдамжид 2018 оны 01 дүгээр сарын 04-12 ны өдрүүдэд Ажлын хэсгийн гишүүн С.Бямбацогтоор ахлуулсан УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Н.Цэрэнбат, Л.Болд нар Баянзүрх, Хан-Уул дүүрэгт, Ажлын хэсгийн гишүүн Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, М.Оюунчимэг, Д.Эрдэнэбат нар Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт, Ажлын хэсгийн гишүүн Л.Элдэв-Очироор ахлуулсан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва нар Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж, агаарын бохирдлыг бууруулах талаар мэдээлэл цуглуулж, тодорхой санал бэлтгэн Ажлын хэсэгт танилцуулах юм.
Дээрх удирдамжийн дагуу өнөөдөр (2018.01.10) УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нар Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа.
“Эко түлш үйлдвэрлэх төсөл”-ийг хэрэгжүүлж буй компанийн үйл ажиллагаатай танилцав
Эхлээд гишүүд Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороонд байрладаг “Хөх тэнгэрийн мөнхийн гэрэл” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, “Эко түлш үйлдвэрлэх төсөл”-ийн талаар мэдээлэл сонссон юм.
Тус компанийн ерөнхий захирал К.Өнербек агаарын бохирдолтой тэмцэх хүрээнд эко түлш, мазут, хий үйлдвэрлэхээр ажиллаж байгаагаа гишүүдэд танилцуулсан.
Тэрбээр “Солонгос улсад бүтээсэн тоног, төхөөрөмжөөр эко түлшээ үйлдвэрлэдэг. Ашигласан түүхий нүүрсний 90 хувь нь хагас кокс болж гардаг технологи одоогоор монголд байхгүй. Иймээс дээрх тоног төхөөрөмжийг оруулж ирэхэд 33 тэрбум төгрөг шаардлагатай. Засгийн газраас дэмжлэг үзүүлж, хөнгөлөлттэй зээлд хамруулаад өгвөл эхний ээлжинд хоёр тоног төхөөрөмж оруулж ирээд бусад компаниудтай хамтран шахмал түлш үйлдвэрлэх боломжтой болно. Түүнчлэн дотоодын дулааны цахилгаан станцуудаа сайн чанарын мазутаар 100 хувь хангадаг болох зорилтыг тавин ажиллаж байна. Манай дулааны цахилгаан станцууд ОХУ-аас 1 тонн мазутыг 320 ам.доллароор худалдан авдаг. Харин манай мазутыг дулааны станцууд 224 ам.доллароор авах боломжтой болно” гэв.
“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж буй төслийн нэгжийн үйл ажиллагаатай танилцлаа
Төслийн талаарх танилцуулгыг Д.Мөнхжаргал хийсэн юм. Тэрбээр “320 сая ам.долларын төсөл хэрэгжиж байна. Төвлөрлийг сааруулах АХБ-ны төслийн хүрээнд Улаанбаатар хотод 8 дэд төвийг байгуулах юм. Үүнээс Баянхошуу, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт 20-30 хувьтай явж байна. Хэдий ажил урагштай явж байгаа ч зарим иргэд газраа хэт өндөр үнэлж, газраа чөлөөлөхгүй байгаа нь асуудал дагуулж байгаа. Одоогийн байдлаар газар чөлөөлөлт 50 гаруй хувьтай байна. 2018-2019 онд Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд 14 метрийн өргөнтэй зам тавих, дулаан, цэвэр, бохирын шугаманд холбох ажлыг зуун хувь шийднэ” гэлээ.
Гишүүдийн хувьд агаарын бохирдлыг бууруулахад дээрх төслүүд чухал ач холбогдолтойг онцлоод ажлаа улам эрчимжүүлж ажиллахыг төслийг хэрэгжүүлэгчдээс хүссэн юм.
Дараа нь гишүүд Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд байрлах 3 дугаар амбулаторын үйл ажиллагаатай танилцсан юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл0
Насаараа УИХ -д сууж ууж идсэн хулгайч нар одоо ухаан орж байгаа юм уу?
Эрхэм Их хурлын гишуудэд сонсгох санаа байна. Унэндээ бид утааг дийлэхгуй байхаа. Утаа гэж явахаар Ард иргэд хуухэд залуус Хумун ээ анхаарч арай еереер амьдралын хэв зурагаа хармаар байна. Юу гэвэл манай боловсролын тогтолцоог жаахан засаад явчихвал зарим асуудлыг шийдэж чадна даа. Жбэл: Сургууль Цэцэрлэгийн ажил эхлэх дуусах ба ургэлжлэх хугацааг еерчилмеер байдаг юм. Намар Евел Хавар дамнан ургэлжлэхийг болиулж, 2-р сарын 15 наас 10-р сарын 15 хуртэл ажилдаг болгоод егвел Нялх балчирууд, цэцэрлэг сургуулийн хуухдууд, оюутан залууст Утаа уушиглахгуй амар тайван евлийг енгереех болно доо. Уунтэй холбоотой маш их херенге менге зардал чирэгдэл алга болохоос гадна Онеех багш нарын цалин цавгийг нэмэгдуулж, Хавар Зун Намарын сайханд сурах ажиллах идэвх нь илуу болох юмаа. Намар Овел Хаварт ертонцийн амьтан бухний уураг тархи оюун ухаан Унтаа буюу Идэвхгуй болдог нь батлагдсан байхаа. Тэгэхээр хэдэн хуухэдэд юм сургах гэж Угаартуулж хордуулж ядрааж, эсэн бусын зардал чирэгдэл гаргах хэрэггуй. Тэгээд ч тэд гэртээ дунд идэштэй, дулаан суувал болох бишуу???
За за больё.Жүжигээ боль.
Ajliin heseg baiguulah baidaltai taniltsah gedeg uligt jujigee odoo zogsoo maluudaa
Xotiin ytaa gexeer l...ytaagvi zyyx,ytaagvi tvlsh gej yaridag bolood ydaj bna daa...ytaa ylam ix bolsoor...
Утаанаас мөнгө олж идчих санаатай л явж байгаа хэрэг. Эд нар үзээд юу гийгүүлэх юм. Үсрээд л баахан хуралдаж, журам дүрэм гээд баахан цаас үйлдвэрлэх биз. Яваад үзээд хуралдаад утаагүй болчих байсан юм бол утаагүй болгочихгүй яасан юм бэ???
Утаагүй гал, уургүй цай гэж үлгэрт л байдаг юм. Яндантай юм бүхнээс утаа гардаг, учир нь утаа гаргах гэж яндантай байгаа юм шдээ.
БОЛИОЧ
МОНГОЛ УЛСЫН ГАЙ БОЛСОН ЖҮЖИГЧИНГҮҮД
Terbishdavga ta SHD ees olon udaa garlaa ulam doroitoj ulan utaa ihsej bn joohon ch gesen setgeltei bai yum hii arai l bn shuu
ЭНЭ ПИЗДЕЦҮҮД "ХААНА МӨНГӨ ҮНЭРТЭЖ БАЙНА" Л ГЭЖ ШУНАЛЫН ХОРТ ШҮЛСЭЭ САВИРУУЛЖ ЯВАА БИЗ ДЭЭ. ЧАДДАГ ЮМ НЬ ТЭР ЮМ ДАА, ХӨӨРХИЙС.