sonin.mn
Онцгой байдлын ерөнхий газрын Гамшиг судлалын хүрээлэнгийн Гамшгийн туршилт, шинжилгээний төвийн дарга, дэд хурандаа Д.Баян-Эрдэнэ “Галын аюулаас хамгаалах нийтлэг асуудал.Галын ангилал”  стандартыг  шинэчлэн боловсрууллаа.
 Уг стандартыг Стандарт, хэмжилзүйн газрын Үндэсний зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хурлын 48 дугаар тогтоолоор шинэчлэн  баталсан байна.
Тус стандарт нь анх 2005 онд MNS 4284-2005 дугаартай батлагдан галыг 4 ангилж байсан бол  шинэчлэгдэн батлагдсан стандартаар 2 ангилал нэмэгдэн MNS 4284-2018 дугаартайгаар батлагджээ.
Стандарт шинэчлэгдэн батлагдсан нь  гал түймрийн ангилалаас хамаарч унтраах арга зүйг сонгох, импортолж буй гал унтраагуурт тавигдах шаардлага нэмэгдэх зэрэг ач холбогдолтой юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.