sonin.mn
ТОКИО. /ТАСС/. “Умард Солонгосын эсрэг хориг арга хэмжээ 10 жил эсвэл 100 жил үргэлжилсэн ч гэсэн шинжлэх ухаан, улс орны эдийн засгийн хүчинд манай улс давагдашгүй саад тотгортой учрахгүй гэдэгт итгэлтэй байна” гэж тус улсын удирдагч Ким Жөн Ун БНАСАУ-ын Шинжлэх ухааны академид зочлох үеэрээ мэдэгджээ.
Тэрбээр цааш нь хэлэхдээ “Хүнд хэцүү сорилт тулгарсан үед манай улс хувьсгалт ялалт байгуулж, стратегийн байр сууриа бэхжүүлж чаддагийн нэг нууц нь шинжлэх ухаан, техникийн хөгжилд ач холбогдол өгдөгт оршдог юм” гэв.
ШУА-д зочлох үеэрээ Ким Жөн Ун сэргээн шинэчилсэн хувьсгалын түүхий музей болон шинжлэх ухааны ололт амжилтын үзэсгэлэнг үзэж сонирхсон байна.
“Стратегийн байр сууриа бэхжүүлэх” гэдэг нь баллистик пуужингийн туршилтууд, ялангуяа өнгөрсөн оны 11 дүгээр сарын сүүлчээр хөөргөсөн “Хвансон-15” пуужинг хэлж байгаа байх гэж ажиглагчид үзэж байна.
 
 
Э.Аянзаяа  
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг