sonin.mn
Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх танаа  (ил захидал)
 
Ерөнхий сайд та иргэн миний 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн болон 2017 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн өргөдөлд өнөө хүртэл ямар ч хариу өгөөгүй нь иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай тус улсын хуулийн 16 дугаар заалтыг зөрчсөнийг үүгээр анхааруулан хариу шаардахын зэрэгцээ урьд тавьсан шаардлагын гол утгыг дахин товч дурдаж байна.
Нэгт, бурхан Буддаг манай дэлхийд 520 сая иргэн шүтэж байгаа бөгөөд түүгээрээ энэ шашин дэлхийн тав дахь том шашинд тооцогдож байна. Миний бие Буддын шашинтны нэгэн юм. Харин манай иргэдийн шарын шашин гэж нэрлэдэг төвд лам Зонхвагийн сект нь Хятад улсын орон нутгийн чанартай, барагцаалбал 10 сая шүтэгчидтэй харьцангуй жижиг сект юм. Энэ жижиг сектын тэргүүн нь Далай лам буддист биш төвд лам нарын сектэд хамаарагдаж буй бөгөөд түүнийг Буддын шашинтны тэргүүн ламаар хэн ч хэзээ ч сонгоогүй. 14 дэх Далай лам нь Хятад улсын хууль ёсны засгийн газрын эсрэг үймээнд оролцож, Хятад улсаас оргосон бөгөөд Хятад улсын хууль ёсны засгийн газрын эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа гэмт хэрэгтэн тул түүнийг тус улсын засгийн газар дэмжиж байгаа нь бидний найрамдалт хөрш Хятад улстай байгуулсан найрамдлын гэрээний утга агуулга, заалтуудыг зөрчиж байна гэж үзнэ. Үүнийг нэн даруй зогсоохыг танаас шаардаж байна.
Хоёрт, тус улсад Хятад улсын Төвд мужаас орж ирсэн төвд лам нарын шашин нь тус улсын төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т заасан буддын шашин биш байна. Иймд энэ шашны лам нарт бурхан Буддын нэрийг ашиглахыг хориглож улсын бүртгэлийг нэн даруй залруулахыг шаардаж байна. Иргэд, үйлдвэр аж ахуйн байгууллагуудыг хуурч мэхлэх замаар лам нарын хийд сүмдын цуглуулсан хураамж хандивыг хурааж, өнчин, хагас өнчин болон ядуу айл өрхийн хүүхдийн мэргэжилтэй болгох зориулалтаар ашиглахыг зүйтэй гэж үзнэ.
Гуравт, төв азийн малчин нүүдэлчин ард түмний ёс заншил уламжлалыг шингээсэн, Чингис их хааны ач хүү Хубилай их хааны зохиолгон, мөрдүүлсэн шар зурхайн он тооллыг дахин мөрдүүлэхийг шаардаж байна. Энэ тоолол нь 1952 он хүртэл тус улсад хүчин төгөлдөр байсан бөгөөд эдүгээ ч дорнод азийн олонхи оронд албан ёсны тоолол байна. Хэрэв 1952 онд Монголчууд төгс буянтын гэгч зурхай баримталж байсан бол цагаан сар нь хоёрдугаар сарын 26-нд ноогдох байсан бөгөөд цагаан сараа хориглох шалтаг, шалтгаан байсангүй.
Дээр дурдсан, бүрэн үндэслэлтэй гэж үзэж байгаа миний гурван шаардлагын хариу нэн даруй авна гэж найдаж байна.
 
 
Аман овогт Баатарын Эрдэнэгарьд