sonin.mn
ХНХ-ийн сайд  “Мэргэжлийн ур чадварын олон улсын тэмцээнд амжилттай оролцсон хөгжлийн бэрхшээлтэй хүнд урамшуулал олгох журам"-ыг баталжээ.
Энэхүү журамд мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагаар мэргэжил эзэмшиж байгаа, мэргэжлийн үнэмлэх болон чадамжийн гэрчилгээтэй хөгжлийн бэрхшээлтэй хүн олон улсын тэмцээн, уралдаанд амжилттай оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн болон тусгай байр эзэлсэн тохиолдолд 500 мянгаас гурван сая төгрөгийн урамшууллыг нэг нэг удаа олгохоор тусгасан байна. Түүнчлэн багш, дасгалжуулагч, хувийн туслах нарт тухайн хөгжлийн бэрхшээлтэй хүний гаргасан амжилтаас хамааран 20-30 хувьтай нь тэнцэх хэмжээний  мөнгөн урамшуулал олгоно. Журмын дагуу шаардагдах төсвийг Дэлхийн мэргэжлийн ур чадварын тэмцээн зохион байгуулагдах жилийн төсвийн төсөлд тусган шийдвэрлэх аж. Энэхүү тэмцээн нь хоёр жилд нэг удаа болдог юм.