Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн захирамжаар нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын даргаар Б.Цацралыг томиллоо. Б.Цацрал нь 2008-2013 онд БНСУ-ын Гванжугийн Шинжлэх ухааны технологийн их сургуульд “Зүүн хойд Азийн томоохон хот суурин болон байгалийн суурь нөхцөл дэхь нүүрстөрөгч агуулсан аэрозолын хими, физик, оптик шинж чанар” сэдвээр Боловсролын доктор хамгаалсан.
Түүнчлэн 2005-2006 онд Монгол фермер дээд сургуульд Цаг уур, уур амьсгалын багш, 2007-2013 онд БНСУ-ын Гванжугийн Шинжлэх ухааны технологийн их сургуулийн Орчны судалгааны төвд Эрдэм шинжилгээний туслах ажилтан, 2013-2015 онд Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд Эрдэм шинжилгээний ажилтан, 2015-2016 онд БНСУ-ын Гванжугийн Шинжлэх ухааны технологийн их сургуулийн РМ2.5 консерциум судлаач, 2016 онд МУИС-д Цаг уур, уур амьсгалын багш, 2017 онд Цаг уур орчны шинжилгээний газарт мэргэжилтнээр ажиллаж байжээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нийслэлчүүдийн өмнө тулгамдаад буй агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэхийн тулд тус салбарын даргаар ийнхүү туршлагатай хүнийг томилов гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл0
Зүгээр л нийслэлд гэр барихыг хорьчих ... байшин дулаалдаг материалуудыг зээл энд хамруул татвараас чөлөөл. Гэр хороолол өнгө орно. Майхантай айлд дулааны систем цахилгаан халаагуур яриад нэмэргүй.
Зарлал: Даралт ихсэх, тархи – зүрхний титэм судасны хатуурал нарийсал, цусан хангамжийн дутагдал, хэм алдалт, шигдээс – ишеми, цусны өтгөрөл, холестрин ихдэх зэрэг эмгэгүүдийг эрүүлжүүлж, хүндрэлээс сэргийлэх, нөхөн сэргээх /харвалтын дараах г.м/ үйлчилгээ бүхий Ханаагүй тосны хүчлийн ЛИ ЭР КАН /ОМЕГА КОМПЛЕКС/ бүтээгдэхүүнийг борлуулж байна. . ҮНЭ: 1 сар: /1 сав/ 240’000₮, 1 курс-: /3 сав/ 720’000₮, Утас: 96665038 ЛИ ЭР КАНы танилцуулга https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac
Utaag sudalna uu gehees utaag arilgaj chadah hyn munuu?
энэ хүн чинь туршилгатай биш номтойл хүн байна даа. Амьдрал ном хоёр заримдаа хол шүү дээ. Гэхдээ шинжлэх ухаанд суурилсан шийд гаргах нь хамгийн давуу тал бололтой. амьжилт хүсэе
Цацрал чамд ажлын өндөр амжилт хүсье.