Засгийн газрын хуралдаан 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр боллоо.
Ирэх сараас тэтгэвэр 27 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэврийг ирэх хоёрдугаар сарын нэгний өдрөөс эхлэн 27 мянган төгрөгөөр нэмэгдүүлэн тооцож олгохоор боллоо. Ингэснээр 393 орчим мянган иргэний тэтгэвэр нэмэгдэж байна. Бүрэн тэтгэврийн доод хэмжээг 280 мянган төгрөг, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 243 мянган төгрөг байхаар шинэчлэн тогтоолоо.
Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг нэмлээ
Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг ирэх сарын нэгний өдрөөс эхлэн 155 мянган төгрөгөөр, асаргааны тэтгэмжийг сард
72 мянган төгрөг байхаар тогтоолоо. Нийгмийн халамжийн тэтгэвэр 15 мянга, асаргааны тэтгэмж зургаан мянган төгрөгөөр нэмэгдэж байна.
Нийгмийн халамжийн тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ганц бие ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэжээгч нь нас барсан хагас болон бүтэн өнчин хүүхэд зэрэг халамж шаардлагатай 61 мянга гаруй хүн авдаг.
Байнгын асаргаа шаардлагатай иргэнийг асарч байгаа болон хүнд нөхцөлд байгаа хүүхэд, ганц бие харж хандах хүнгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа 59 мянга гаруй иргэн нийгмийн халамжийн асаргааны тэтгэмж авч байна.
Энэ оны Төсвийн тухай хуульд нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэврийн хэмжээг нэмэхэд зориулж 17 тэрбум гаруй төгрөг баталсан юм.
Зарим аймагт өвс, тэжээл хүргэхээр боллоо
Зарим аймагт өвөлжит хүндрэх төлөвтэй байгаа учир гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, мал тэвээргээ алдахаас өмнө малчдад өвс, тэжээл хүргэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдлээ.
Энэ дагуу улсын нөөцийн салбар, цэгт байгаа 6714 тонн өвсийг үнэгүй, 5200 тонн тэжээлийг 50 хувь хямдруулан Архангай, Баянхонгор, Булган, Баян-Өлгий, Говь-Алтай, Дундговь, Завхан, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Өвөрхангай, Өмнөговь, Увс аймагт хуваарилах юм.
Одоогоор нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтоод байна. Өвөлжилт 110 суманд хүндэрчээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл0
Их юмаараа гийгүүлж дээ
Хүүхэд хуурч байгаа аятай юун ч сүржин мэдэгдэл хийнэ вэ? 50,80 гээд байгаа мөнгөө л хэсэгчилж бариад тэтгэвэр дээрээ нэмчихгүй дээ. Насны хишиг гэдэг нь ахмадуудыг дотор нь ялгаварлан гадуурхаж байгаагаа мэддэггүй Чинзоригтнууд бна даа.. Намаар бас ард иргэдээ дотор нь талцуулдаг бодлогоос МАН хэзээ салах вэ? Энд гайхуулаад алга ташуулаад байх юм даанч алга. Хэдэн хөгшдийг банкинд оочерлуулах ажилтай болгож санаагаа амрааж байгаа нь тэр юм байлгүй. Иргэдээ ажилгүй байлгах сонирхолтой, татвар нэмж мөлждөг МАН сөнөтүгэй.
Тэтэгэвэрийг 11 доллараар нэмж байгаа нь хорвоод хосгүй энэ ард түмний төр хүнийхээ төлөө ямар их юм хийж буйн үлгэр жишээ юм.
монголын төр өндөр настныхаа нэг өдөрт ноогдох тэтгэвэрийг 36 центээр нэмэв.
yahav.nastaichuudaa bayarluulah ni buyantai uil yumaa, yalanguya tsagaan saraar ni.demjij bna. ulsyn chadal ni ter yum gej oilgoj bna.manai ahmaduud mun ch uujim setgeltei dee.
yahaaraa adil nemj bgaa yum be? 1990 onii tsalingiin hanshaar 260 000 avch baigaa hymyys 287 boloh 600 000 avch bgaa ni ch 627 boloh tetgeveriig tegshtgene gej yarij yarichihaad havtgaid ni nemeed duulian bolgood baigaa idej hanadaggyi hulgaichuud ve.
tetgeveriig ingej nemdegee bolih heregtei huviar nemeh heregtei yagaad gevel 270000 avdag hvn 10huv 600000 avdag hvn n 4 huv ene yavch ervvl bish sanhvvgiin demjleg vvniigee ergen harah heregtei tetgeveriin hurimtlalaasaa bas busdad ogch baina zaluu vedee tsalingaasaa toriin alban haagchidiin tsaling tolno tetgevert garsan hoinoo bas l busadiig tegene vvniig tungaana buizaa....
Энэ усан толгойнуудыг яан даа.1 шил архины мөнгө л бна.