sonin.mn
ЛАОС. /Лаос Таймс/. Лаосын зүүн хойд нутгийн Сиангкхуанг муж дахь Лаосын ардын армийн батальонд  Монголын Засгийн газар 1000 хонь нийлүүлэхээр тохиролцлоо гэж “Лаос Таймс” цахим хуудас мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле, Лаосын Сиангкхуанг мужийн захирагч Сомкот Мангомек нар өнгөрсөн долоо хоногт уулзах үеэрээ ийн  тохиролцоонд хүрсэн байна. Талууд уг уулзалтын үеэр нийгэм-эдийн засгийн асуудлууд болоод ядууралтай тэмцэх асуудлаар санаа бодлоо солилцсон аж.
Сиангкхуанг  мужид тусламж дэмжлэг үзүүлсээр ирсэнд, тухайлбал Лаос-Монголын найрамдлын эмнэлгийг байгуулахад дэмжлэг үзүүлсэн Монголын засгийн газар болоод ард түмэнд талархаж буйгаа С.Мангомек  илэрхийлжээ.
 
https://laotiantimes.com/2018/01/23/mongolia-provide-sheep-lao-peoples-armed-forces/
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг