sonin.mn

НИТХ-ын тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар Сүхбаатар дүүргийн 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу бидний нэрлэж заншснаар 100 айл орчимд төвлөрсөн барилгын материалын захыг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах, судалгаа хийх, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа. Холбогдох санал дүгнэлтийг ирэх сарын 15-ны дотор НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд танилцуулахыг ажлын хэсэгт даалгав.  Мөн  "Шүд эрүү нүүр"- ний төвд зориулан барилга худалдан авах асуудлыг хэлэлцэж хөрөнгө гаргахыг дэмжлээ. Тус төвд өдөрт 200-300 иргэн үйлчлүүлдэг. Өнөөг хүртэл түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байжээ гэж НИТХ-ын Хэвлэлийн албанаас мэдээллээ.