sonin.mn
МАХН-ын XXI зууны II их чуулган энэ сарын 9,10-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Уг чуулганаар МАХН-ын дүрмийн өөрчлөлт, мөрийн хөтөлбөрийг их чуулганы нийт гишүүдээр хэлэлцүүлснээс гадна МАХН-аас боловсруулсан шинэ Дээд Үндсэн хуулийн төслийн тогтоолыг намын дүрмийн хүрээнд эцэслэн батлав.
Мөн МАХН-ын II Их чуулганаар намын даргыг сонгох санал хураалт явагдаж МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр хоёр дахь удаагаа улиран сонгогдсон юм.
Их чуулган өндөрлөсний дараа шинээр бүрэлдсэн МАХН-ын Бага чуулганы гишүүд хуралдаж  МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Тулга, МАХН-ын дэд даргаар С.Ганбаатар, Ц.Оюунбаатар нар сонгогдлоо.
 
Ч.Явуу