sonin.mn
Аливаа хүн ертөнцийн зүй тогтлыг ойлгохын тулд бүхий л мэдэрхүйгээ ялангуяа харах мэдэрхүйгээ ажиллуулах нь зүй. Гэвч харсан бүхэн чинь зөв төсөөлөл бий болгох албагүй байдаг. Тухайлбал дэлхий бөмбөрцөг хэлбэртэй боловч дэлхийн хавтгай газрын зураг улс орнуудын үнэн зөв хэмжээг өөр хооронд нь зөв харьцуулах бололцоо өгдөггүй.
Дорхи харьцуулалтууд өөрт чинь шинэ бодол өгөх боловуу гэж бодож байна.
 
АНУ-ыг Австралитай зэрэгцүүлбэл тэр нь тийм ч том биш
 
 
Энэтхэгийг Оростой харьцуулбал тийм ч жижигхэн биш
 
 
Хятадыг Оростой зэрэгцүүлбэл бас нэгэн өөр дүр зураг бууна
 
 
Оросыг том нутагтай гэх боловч Африктай зэрэгцүүлбэл ингэж харагдана
 
 
Индонезийн арлууд Оросын дайтай газар сунаж тогтдог
 
 
Монголыг Орос болон Африктай зэрэгцүүлбэл нэг иймэрхүү
 
 
 
Африкийн газар нутгийг зөв төсөөлье гэвэл дараахь зураг тус болох байх
 
 
Африкт нээгээд ашиглаж байгаа уул уурхайн нөөц нь маш өчүүхэн. Нээж олоогүй нь түүнээс олон дахин их гэдэг нь ойлгомжтой.
Хүн төрөлхтөн байгалийн нөөцөө дөнгөж л нээж ашиглаж байгаа эхний үе дээрээ байна. 
Уул уурхайгаа хөгжлийн хурдасгуур болгоё гэвэл олон улс оронд, түүний дотор Монголд хийх ажил их,  авах арга хэмжээ нь Африктай асар их өрсөлдөхүйц чадвартай байж л хэмээн амжилт олж болох юм.
Улс орнуудын газар нутгийн үнэн төрхийг харьцуулья, зөв төсөөлөлтэй больё гэвэл дараахь сайтыг санал болгож байна.
 
М.Энхсайхан