sonin.mn
ВАШИНГТОН. /Синьхуа/. АНУ- дахь БНХАУ-ын ЭСЯ даваа гаргаас буюу өчигдрөөс албан ёсоор “Фэйсбүүк” хуудас ажиллуулж эхэлсэн тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ.
Хятадын ЭСЯ-наас гаргасан мэдэгдэлд “Бид нийгмийн сүлжээгээр Америкийн ард түмэнтэй холбогдсоноор Хятад-Америкийн ард түмэн хоорондын нөхөрлөлийг улам бүр гүнзгийрүүлж, Хятад болон АНУ хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд тус болно гэдэгт найдаж байна” гэжээ.
 АНУ дахь Хятадын ЭСЯ-ны “Фэйсбүүк” хуудаст бүх насны хүн “like" дарснаар Хятад болоод тус хоёр улсын талаарх мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой гэнэ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг