sonin.mn
МОСКВА. /РИА Новости/. АНУ-ын Төрийн тэргүүн Дональд Трамп өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай утсаар ярьж, Умард Солонгосын цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудал болон харилцан сонирхсон бусад чухал асуудлыг хэлэлцсэн талаар Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлсэн байна.
Энэ үеэр Д.Трамп Умард Солонгосыг цөмийн зэвсэггүй болгоход чиглэсэн алхмуудыг цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг онцлон тэмдэглэжээ. Түүнчлэн тэрбээр саяхан болсон Оросын “Антонов-148” зорчигч тээврийн нисэх онгоцны осолтой холбогдуулан эмгэнэл илэрхийлэхийн сацуу энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явуулахад АНУ тусламж үзүүлэхэд бэлэн гэдгийг мэдэгдсэн аж.
Мөн Израиль болон Палестин энхийн хэлэлцээрт хүрэх зайлшгүй шаардлагатай байгаа талаар Д.Трамп ярьсан байна. 
 
Э.Аянзаяа 
Эх сурвалж: Монцамэ агентлаг