sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол түмний уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт БНКазУ-ын Гадаад хэргийн сайд Кайрат Абдрахманов мэндчилгээ дэвшүүлжээ.
Тэрбээр, "Эрхэмсэг ноен Сайд аа, Монголын ард түмний уламжлалт баяр болох Цагаан сарын баярын мэндийг чин сэтгэлээсээ дэвшүүлэе. Хоер орны ард түмний маань ахан дүүсийн харилцаа Нохой жилд харилцан ашигтай, найрамдалт болон итгэлцлийн чиглэлээр цаашид өргөжинө гэдэгт  итгэл төгс байна. 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Вена хотод Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Гадаад хэргийн сайд нарын зөвлөлийн 24 дэх уулзалтын үеэр Тантай уулзснаа дурсаж, манай хоер орны хоорондын түүхэн нягт холбоог шинэ оргилд хүргэх зорилгоор хамтран ажиллахад бэлэн байгаагаа дахин илэрхийлж байна. Энэ завшааныг ашиглан, Эрхэмсэг ноен Сайд, Танд эрүүл энх, ажил хөдөлмөрт амжилт, найрсаг Монголын ард түмэнд аз жаргал, цэцэглэлтийг хүсэн ерөөе.
Гүнээ хүндэтгэсэн Кайрат Абдрахманов" гэжээ.
 
Эх сурвалж: Монцамэ агентлаг