sonin.mn
Тийн унжлагат хэмээх шороон нохой жилийн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар нийслэлийн удирдлагууд өнөөдөр эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа.
"Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-оор Мандах бүртгэл дээд сургуулийн багш С.Борхүү, нийслэлийн ЧД-ийн 4-р хорооны өндөр настан Ш.Бавуудорж, Соёмбо сургуулийн багш Г.Батбаяр, ХУД-ийн 1-р хорооны иргэн, Хатансүйх импекс ХХК-ийн технологийн ажилтан Г.Харнүдэн зэрэг 19 хүнийг,
"Цэргийн гавьяаны улаан тугийн одон"-оор нийслэлийн ЧД-ийн 6-р хорооны өндөр настан Б.Ганбаатарыг,
"Алтан гадас одон"-оор, нийслэлийн НД-ийн 1-р хорооны өндөр настан Д.Ажуу, Нийслэлийн зураг төслийн хүрээлэнгийн зураг төслийн хэлтсийн төсөвчин Б.Алтанчимэг, Асгат НӨҮГ-ын ачигч Д.Бадамсамбуу, нийслэлийн Хот тохижилтийн газрын ахмад ажилтан Ч.Энхжаргал зэрэг 42 хүнийг,
"Хөдөлмөрийн хүндэт медаль"-аар Монгол телевизийн дэд захирал Б.Гантөмөр, Нийслэлийн төр захиргааны авто бааз жолооч Б.Намсрай, Монгол шуудан ХК-ийн хүргэгч Ч.Норжмаа, УДБЭТ-ын балетын гоцлооч Б.Саруул зэрэг 13 хүнийг,
"Цэргийн гавьяаны одон"-оор Нийслэлийн ЧД-ийн 16-р хорооны өндөр настан Д.Семенов, БЗД-ийн 16-р хорооны өндөр настан Ц.Оролмаа, БЗД-ийн 16-р хорооны өндөр настан Г.Ядмаа нарыг шагнаж урамшуулав.
Мөн нийслэлийн төр, олон нийт, аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хүмүүсийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн шагналаар шагнав.
Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг”-ээр Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн Цагдаагийн газрын дарга Д.Ядамдорж, Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албаны Захиргаа, санхүүгийн албаны дарга Э.Энхцэцэг, “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын ажилтан Ц.Ганболд, Монголын “Үнэн” сонины орлогч эрхлэгч У.Сарангэрэл нарын есөн хүнийг,
“Нийслэлийн тэргүүний ажилтан” цол, тэмдэгээр ХУД-ийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, ЧД-ийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хяналтын улсын байцаагч Ч.Бүжинлхам, нийслэлийн Цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн ахлах байцаагч В.Даваадорж, НЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Отгонсүрэн нарын 23 хүнийг,
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн “Жуух бичиг”-ээр “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын ажилтан У.Амаржаргал, Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын  хэлтсийн  хяналтын улсын байцаагч М.Баянжаргал, Нийслэлийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах газрын цагдаа Ж.Дамдинсүрэн, Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын бариа заслын сувилагч Т.Шашиймаа нарын 13 хүнийг шагнаж, урамшуулав гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.