sonin.mn
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон Ц.Гэрлээд Соёлын элчийн гэрчилгээг гардуулав.
Ц.Гэрлээ нь “Mongolian Step” соёл урлагийн агентлагыг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад үүсгэн байгуулан ажиллаж байгаа юм байна.
Энэхүү агентлаг нь монгол ардын уламжлалт соёл, урлагийг сурталчлах тэр дундаа ЮНЕСКО-д бүртгэгдсэн монголын соёлын биет бус өвийг Европын орнуудад сурталчлах, олон нийтэд таниулах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг.
Ц.Гэрлээ нь Монгол Улсын Соёлын элчээр ажиллах хугацаандаа Монгол, Германы соёлын харилцаа, иргэд хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монгол Улсыг идэвхтэй сурталчлан таниулах чиглэлээр ажиллах юм гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.