sonin.mn
ВАШИНГТОН. (РОЙТЕРС). Умард Солонгосын эрх баригчид дээд хэмжээний уулзалт болох эсэх талаар олон нийтэд тайлбарлахгүй чимээгүй байгаа хэдий ч тус улс амлалтаа хэлбэрэлтгүй биелүүлсэн тохиолдолд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын урьд өмнө нь тохиолдож байгаагүй түүхэн уулзалт болно гэдэгт АНУ-ын засаг захиргаа итгэл төгс байна гэж Цагаан ордны хэвлэлийн албанаас даваа гарагт мэдээлжээ.
“Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун АНУ болон Өмнөд Солонгосын төрийн тэргүүн нартай уулзаж, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлыг хэлэлцэхийг хүсч байгаа тухай БНАСАУ-д айлчилсан БНСУ-ын төлөөлөгчид АНУ-ын засаг захиргаанд мэдээлсэн” гэж Цагаан ордны хэвлэлийн албаны төлөөлөгч мэдэгдэв.
Трамп болон Ким нар уулзахгүй байх магадлал бий юу гэсэн асуултад тэрбээр хариулахдаа “Ийм уулзалт болно хэмээн бид бүрэн найдаж байна” гэжээ.
 
 
Лу.Батбаяр
Эх сурвалж: Монцамэ агентлаг