sonin.mn
 Ерөнхий сайд, МАН-ын дарга асан Санжийн Баярыг өчигдөр АТГ–т байцаажээ. Нийт арав гаруй цаг үргэлжилсэн байцаалтын үеэр "Эрдэнэт" үйлдвэрийг барьцаалж зээл авсан хэрэг, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, оффшор данс буюу АНУ дахь байшинтай холбоотой асуудлаар С.Баярыг байцаасан байна.С.Баяр нь Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдын ажлаа өгч, Монголд ирээд буй ажээ.
 
М.Чойжал