sonin.mn
АТГ-ын мөрдөн шалгах хэлтэс, Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн сүүлийн үед бараг хоорондоо уралдаад л өндөр албан тушаалтнууд, улстөрчдийг баривчилж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэхэд хилсдэхгүй. Жишээлбэл, Монгол Банкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг Эрүүгийн цагдаагийн газраас баривчилсан. Үүний дараа Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын хэлтсийн хоёр дарга, найман байцаагчийг авлига авч байхад нь газар дээрээс нь саатуулсан. Энэ явдлын маргааш нь “Монголросцветмет"-ийн гүйцэтгэх захирал До.Ганболдыг цагдан хорьсон.
Үүний дараа “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар шуугиан тарьж, холбогдох хүмүүс шалгагдаж эхэлсэн билээ. Ингээд зогсохгүй Ерөнхий сайд асан С.Баярыг Элчин сайдын албан тушаалаас нь эргүүлэн татах асуудлаас эхпээд “Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан Ч.Ганзориг, хуулийн хэлтсийн дарга Д.Мөнхжаргал, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар, “Алтжин” группын захирал Г.Алтан, “Жаст” группын захирал асан Ш.Батхүү гээд л улс төр, бизнесийн эрх мэдэлтнүүд хамарсан хэргийг АТГ-ынхан шил дараалан шалгаж байгаа. Мэдээж үүний дээр “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж “Стандарт” банкнаас зээл авсан гэх асуудал нэмэгдэнэ. Арбитрийн шүүхээс “Эрдэнэт" үйлдвэрийг барьцаанд тавьж зээл авсан асуудлыг нэг тийш болгон Монгол Улсын Засгийн газраар 120 орчим сая ам.доллар төлүүлэх шийдвэр гаргасан. Засгийн газар өр зээлийг нь төлөх асуудлаар ярилцаж эхлээд байна.
Мөн Хууль зүйн сайд Ц.Нямдорж Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг авч байгаа асуудалтай холбоотойгоор өөрийнхөө байр суурийг илэрхийлж, улс төрийн ноцтой мэдэгдэл хийгээд байгаа. Монголчууд зөвхөн унаагаа хөдөлгөхийн тулд жилд 1.4 тэрбум ам.доллар зарцуулсан статистик ч бий. Уг нь олборлож буй нефтиэ дотооддоо боловсруулахад л тулгараад буй бэрхшээлийн тодорхой хувийг шийдвэрлэх боломжтой. Учир нь Монгол Улс бол түүхий эдийн нөөцтэй орон төдийгүй газрын тосны олборлолт үйлдвэр барих хэмжээнд хэдийнэ хүрчээ. Ирэх 20 жилд 1.5 сая тонн газрын тос тогтмол олборлох тооцоо бий.
 
БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭХЛҮҮЛЖ, ТҮҮХЭНД ШИНЭ ХУУДАС НЭМЭХ БОЛОМЖ...
 
Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн Засгийн газар боловсруулах үйлдвэрээ Говьсүмбэрт барихаар шийдвэрлэж байсан бол “Ардын” хэмээх тодотголтой У.Хүрэлсүхийн Засгийн газар Дорноговь аймгийн Сайншанд сумаас 20 км-ийн зайд буюу Алтан-Ширээ сумын нутагт барихаар шийдвэрлээд байна. Засгийн газрын шийдвэрт дурдсанаар бол Сайншандаас нефть боловсруулах үйлдвэр хүртэлх 20 км хүртэлх урттай салаа төмөр замын ажил мөн эрчим хүч дамжуулах шугамын ажлууд тус тус хийхээр тусгажээ. Энэ удаад Засгийн газар гаргасан шийдвэрээ биелүүлж, хэлсэндээ хүрч чадваас үеийн үед дурсагдах түүхэн үйл явдлын эзэн болно. Харин хэлснээсээ ухарч, ажлаа удаашруулбал Сайншандын аж үйлдвэрийн парк, V цахилгаан станц шиг бас нэгэн үлгэрийн эхлэлд нэр нь дурдагдаад өнгөрөх юм. Тиймээс ч ухрах уу, урагшлах уу гэдгийг У.Хүрэлсүхийн “ангийнхан” шийдэх нь. Энэ бол аль нэгэн жижиг цех байгуулах тухай асуудал биш. Монгол Улсад стратегийн ач холбогдол бүхий том төслийн тухай асуудал яригдаж байгаа. "Ардын” Засгийн газарт цааснаас цааш ахидаггүй төслийг хөрсөн дээр буулгах боломж байна.
 
БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАПТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД СУУРЬ ДЭД БҮТЭЦ БЭЛЭН ҮҮ?
 
Энэ оны нэгдүгээр сард гарсан Монгол Улсын Засгийн газрын шийдвэр ёсоор бол бүтээн байгуулалтын ажлыг хоёрдугаар улиралд баггаан эхлүүлнэ. Сайншанд, Говь- Сүмбэрийн алинд нь ч барихаар шийдвэрлэсэн бай Монголчууд боловсруулах үйлдвэртэй болохын тулд суурь дэд бүтцийн асуудал хамгийн чухал. Үүний тулд эрчим хүч, усны нөөц, төмөр зам зэрэг суурь дэд бүтцийн асуудлаа урьдчилан шийдвэрлэсэн байх ёстой. Өөрөөр хэлбэл, саалиа бэлдэхээр саваа зэхэх тухай юм. Ганцхан жишээ дурдахад өсөн нэмэгдэж буй Монгол орны зүүн өмнөд бүсийн эрчим хүчний хэрэгцээг Чойр дэд станц хангаж байна. Гэвч одоогийн байдлаар тус дэд станцын ачаалал 100 хувьд хүрч шинэ хэрэглэгч холбох боломжгүй болчихоод удаж байгаа. Мөн төмөр зам, дамжуулах хоолой барих зэрэг шийдвэр гаргагч, эрдэмтэн, судлаач та бүхэнд хийх ажил их байна. Нэгдэн нийлж, нэгэн зүгт харж, хөндлөнгийн хүчин зүйлээсангид ажиллаж, Монгол Улсдаа түүхэн бүтээн байгуулалтыг эхлүүлээч, үр дүнд нь ард түмэн та нарт алга ташин талархах болно. Улс орон үйлдвэртэй болно, олборлож буй бүтээгдэхүүнээ эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулна. Олон, олон ажлын байр бий болно. Боловсруулах үйлдвэрийг дагасан их бүтээн байгуулалт өрнөж, дахин нэг Цогтцэций шиг, Дархан, Эрдэнэт шиг аж үйлдвэрийн хотыг дорнын говьд сүндэрлүүлэх боломж Засгийн газарт байна.
 
 
М.Туяа