МОСКВА./РИА Новости/. Мьянмарын Ерөнхийлөгч У Тин Жо огцрох өргөдлөө өгчээ. Тэрбээр төрийн тэргүүний албан тушаалыг хоёр жил хашсан юм.
РИА Новости агентлагийн мэдээлснээр, өдгөө 71 настай У Тин Жо амралт авахын тулд ийм шийдвэр гаргажээ. Өмнө нь хэвлэлүүд У Тин Жог эрүүл мэндийн шалтгааны улмаас албан тушаалаасаа чөлөөгдөж байгаа тухай мэдээлж байсан хэдий ч эрх баригчид уг мэдээллийг няцаасан байна.
Сүүлийн 50 жилд анх удаа зохиолч, эрдэмтэн хүн улс орны удирдагчаар сонгогдсон нь У Тин Жо юм. Түүний өмнөх бүх удирдагчийг цэргийн шилдгүүд төлөөлдөг байжээ .
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Монгол ялна багийн жанхуу та сонгуульд амласан амлалтаа огт биелүүлэхгүйгээр барахгүй бүр мурих тактик руу орсон байгаа тул өөрийн амласны дагуу сайн дураараа огцорно уу!!!
гарчиг алдаатай