sonin.mn
БРЮССЕЛЬ. /РИА Новости/. Брюссель дахь Европын холбооны гишүүн улсуудын удирдагчид Орос дахь Европын холбооны элчин сайдыг эргүүлэн дуудахаар шийдвэрлэсэн тухай Шведийн Ерөнхий сайд Стефан Левен мэдэгджээ.
Түүнчлэн ОХУ-ын Тагнуулын ерөнхий газрын хурандаа асан Сергей Скрипалийг хордуулсан хэрэгтэй холбоотойгоор Их Британийн эрх баригчдын жишгийг дагаж буй Европын холбооны зарим улс Оросын дипломатуудыг улс орноосоо гарч явахыг шаардаж магадгүй байна.
Энэ талаар ОХУ-ын депутат Александр Ющенко хэлэхдээ “Т.Мэйн төлөвлөгөө намайг гайхшруулсангүй. Европын холбоо Оросын эсрэг нэгдмэл байр суурьгүй байна. Оросын эсрэг хориг арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь буруу гэдгийг илэрхийлэх бие даасан байр суурьтай улсууд байхад өөрийн байр суурьгүй, зохицуулагчийн зааж тушааснаар хийх гэдэг дагуул улсууд бас байна” гэжээ.
 
Э.Аянзаяа 
Эх сурвалж: Монцамэ агентлаг