Монгол Улсад Ерөнхий сайд, хотын дарга хоёр нь л улстөрийн том шийдвэрүүдийг ухаалаг, зоригтой гаргаад явчихвал урагшаа цойлно гэдгийг ОУ-ын шинжээчид хэлж, бичиж байгаа юм. Нэг талаас засаглал нь тогтворгүй, олон бүлэглэлд хуваагдсан харагдаж байгаа ч нөгөө талаасаа ийм цомхон, шийдвэр нь хүртээмжтэй, бэсрэгхэн нийгэмтэй улс орон юм аа гэж гадныхан харж байна. Засаг барьж байгаа МАН-ын хувьд намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, Нийслэлийн намын хорооны дарга... гэсэн эрэмбээр улс төрийн дэмжлэг авч, нэр нөлөө нь яригддаг. Энэ хэрээрээ сонгуулийн үр дүнд хамгийн оролцоотой, ач холбогдол өгдөг, үнэ цэнэтэй суудлууд юм. Тэгвэл өнөөдөр МАН-ын нийслэлийн намын хорооны дарга, хотын даргын нийгэм дэх байр суурь, нэр нөлөө ямар байгаа тухай яригдаж эхэллээ. Ирэх тавдугаар сард Нийслэлийн намын хорооны бага хурал нь болох бололтой. Дарга цэргийн асуудлаа ярьж, нэг тийш нь болгох гэнэ. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн намын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Су.Батболдыг жинхлэх эсэх асуудал анхаарлын төвд байна. Су.Батболдоор удирдуулж 2020 оны сонгуульд орвол нэг мөр сөнөнө гэж цөөнгүй гишүүд нь үзжээ. Учир нь хотод улс төрийн далайцтай шийдвэрүүд хэрэгтэй байгаа гэнэ.Нийслэлийн амьдралд том зохицуулалтууд огт хийгдэхгүй оронд нь хотын даргын амнаас “Хориглоно” гэсэн ганц үг л гарах болжээ. Хамгийн сүүлийн жишээ гэхэд ганц гүүрэн гарц барихтай холбоотойгоор дөрөвдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 1 хүртэл тэгш сондгойгоор нь явуулж, замын хедөлгөөнийг хориглох шийдвэрт санал авчээ. Дэлхийн нийслэлүүдэд хотын захирагч нь “Зохицуулалт хийлээ” гэсэн шийдвэр гаргадгаас бус “Хориглосугай” гэсэн шийдвэрийг хамгийн зориггүй, чадваргүй дарга нар гаргадаг гэдгийг судлаачид ярьж байна. Энэ байдлаараа бол ирэх 2020 он гэхэд Улаанбаатар хот ертөнцийн шившиг болсон Кабул, Карачи, Дакка ... шиг хамгийн заваан, замбараагүй хот болчих вий гэдгээс намынхан нь айж байгаа бололтой. Айж байгаа шалтгаан нь сонгуулиар нийслэлд нам нь ялагдвал МАН тэр чигээрээ навс унана гэсэн болгоомжлол юм. Монголын сонгуулийн насны иргэдийн талаас илүү хувь нь оршин буй Улаанбаатарт улаан шороотойгоо хутгалдан унах, аль эсвэл ялан мандах хоёрын аль нэгийг Су.Батболд шийднэ. МАН- ын ирэх сонгуулийн хувь заяаны түлхүүрийг атгасан түүнээс намынхан нь яагаад болгоомжлоод байна вэ? Түүний буруу үйлдлүүд маш олон. Наад зах нь хотын дарга болсон анхны өвлөө тэрбээр “Бат-Үүлийн үед жилд 13 удаа дунджаар цас ордог байлаа, харин миний үед сард 13 удаа цас орж байна. Ийм байхад энэ хотыг чинь яах юм” гэж байгалийг буруутган ярьж нийслэлчүүдийн нүдийг орой дээр нь гаргасан. Төд удалгүй хотын гудамжны нохойнуудад спираль тавих асуудлыг судлуулсанаар намынхнаа нүүр хийх газаргүй болгосон. Нийслэлд өвөлжилт хүндэрч, утаанд нь угаартаж, эдийн засгийн хямралаас үүдэлтэйгээр иргэдийн амьжиргаа хүндэрсэнтэй зэрэгцэн "Аз жаргалтай хот" хэмээх дуулиан шуугиантай шоу цэнгээнийг хийж Улаанбаатарчуудын уурыг барсан. Нийслэлчүүдийн зэвүүг нэвт хүргэсэн “Аз жаргалтай хот” хөтөлбөрөө тунхаглахдаа Су.Батболд “Намынхаа сонгуулийн мөрийн хөтөлбөрийг “базаж”, хэрэгжүүлэхээр боловсруулсан юм. Энэ бол миний хотын даргын хувьд 2020 он хүртэл хийх ажлын төлөвлөгөө” гэж зарласан нь МАН-ынхныг дээр доргүй тэвдүүлж “УИХ-д буг болтлоо суусан, хоёр ч удаа сайдын сэнтийд заларч улс төрийн тогоонд буцалсны хэрэг алга” хэмээн бухимдацгаасан юм. Одоо ямар “Аз жаргалын...” тухай ярьж, намын сонгуулийн мөрийн хөтөлбөр хэмээн зарлаж, намаа хүнд байдалд оруулахыг мэдэхгүй. Уг нь бол МАН зүгээс нийслэлд хэрэгжүүлэх эдийн засгийн томоохон хөтөлбөрүүдтэй юм байна лээ. Эмээлтэд “Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк”, Налайхад “Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк”, Багануур дүүрэгт “Багануур үйлдвэрлэл, технологийн парк”, Багахангай дүүрэгт “Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” байгуулна. “Орон нутгийн үйлдвэрлэлийн түншлэл” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. “Улаанбаатар хотын ачаа тээврийн нэгдсэн ложистикийн төв” байгуулна. “Монгол наадам цогцолбор”-т үндэсний спортыг хөгжүүлэх, төрөлжсөн аялал жуулчлал, бизнес, соёлын төв барина.“Улаанбаатар тусгай бүс” байгуулна.“Улаанбаатар брэнд” бий болгоно. “Шөнийн Улаанбаатар” хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлнэ. Хөшигийн хөндийд “Аэро сити” хот байгуулна. Туулын хурдны зам барих ажлыг эхлүүлнэ. “Нэг өрхөд нэг ажлын байр”, “Тогтмол орлого тогтвортой амьдрал”, “Ухаалаг Улаанбаатар”, “Гудамж”, “Дугуйн зам” хөтөлбөр хэрэгжүүлнэ" гээд...
Энэ бүгдээс ядаж ганцыг нь барьж авч шийдвэрлээд 2020 онтой золгох хүнийг нийслэлийнхээ намын даргаар тавих хүсэл эрмэлзэл намынханд нь байгаа бололтой. Сонгууль болох хугацаа талдаа орчихсон байдаг. Дээрх ажлуудаас нэг нь ч хөдөлсөнгүй. Оронд нь дугаарын хязгаарлалт, дугуйн замын будаг, малын гоц халдварт өвчин... энэ бүгдэд тэдэн зуун саяыг зарцууллаа, тэдэн тэрбумыг тэгж төсөвлөв гэсээр, цаг хугацаа авч байна. Олон жил хууль тогтоож явсан болохоос ажил гүйцэтгэж яваагүй түүнд хотын даргын ажил хүнд байх шиг байна. Ахиад хоёр жил аз жаргалтай болгоно гэж амласаар явж болохгүй нь тодорхой боллоо. Ажил хийж, шийдвэр гаргаж, “Аз жаргалтай хот” болгохгүй бол Ардын нам 2020 онд сөнөнө. Ядаж л УИХ-д олонтой сонгогдсон улстөрчийнхөө хувьд хамгийн олон гишүүнтэй Баянзүрх дүүргийнхээ учрыг ухаалгаар шийдчихмээр байна. Энэ дүүргийн асуудал бол цэвэр улс төр. Баянзүрх дүүргээ засаглалын хямралаас гаргачихаад нийслэлийн намын хорооны дарга бол гэж намынх нь гишүүд үзэж байгаа юм билээ.
Жич: Үүнийг бичихээр хүний эрх яригдах байх. Гэвч эрх гэдэг зоосны нөгөө талд үүрэг гэж бий. Ядаж Су.Батболд дарга минь Улаанбаатар хотын орон сууц бүрийн гадна нэгээс хоёр “үхчихсэн” машин хэдэн он жилийн нүүрийг үзээд хэвтэж байгааг шийдэх ёстой. Тэр бүгдийг цэвэрлэхэд хотын түгжрэл, машины зогсоолд тодорхой орон зай гарна. Германы Лейпциг хотын захирагч байрны гадаа хаягдсан машинуудыг цэвэрлэн төмрийн хогонд өгч, гарсан зардлыг эздийнх нь хаягаар хүргүүлэн төлүүлж байсан юм. Наад захын энэ мэт асуудлыг хотоосоо олж харахгүй, мэдрэхгүй болохоор чинь би өөрөө хотын дарга болчихмоор санагдах юм байна шүү дээ.
Б.Оросоо
Сэтгэгдэл0
ene darga yostoi hereg alga aa, yadaj ene teneg guuree bolichihmoor yum aa
Чи гуцалгvй орондоо yнгас алдаад хэвтэж бай vмхий орк минь
Су.Батболдыг зайлуулах шалтгаанууд 1.Хотын фракци буюу 60 тэрбумын бүлэглэлийн гишүүн, нийслэлчүүдэд хэрэгтэй юу ч хийгээгүй 2. Ямар ч менежрийн ур чадваргүй аймаг орон нутгийн хэмжээний л хурган дарга 3. Муу санаатай буюу хүүхнүүдтэй уучихаад бичлэгийг нь тарааж, улс төр хийдэг 4. Мөнгөний сонирхол ихтэй, хамаатнуудаа албан тушаалд тавьж, нөгөөдүүл нь хулгай хийдэг. 5. Гомо
МАН элдэвлэж байхад эргүүчүүд сайхан гэж хамгийн тэнэг маанаг улсаа хотын даргаар зориуд тавьж ирсэн.Энэ бол тэднийг уяныхаа хав нохдоо болгож урдаа хуцуулаад араар нь чөлөөтэй ууж идэж унгаж бааж байхад амар гэсэн дотор хужаа бодлого.Ганц нэг гайгүй шударга улс тавигдсан байсныгээ далдуур хараал хийлгэж нугдайлгачихсан.
Miegiin tejeever nyangar,, hehehe
Төлбөрөө төлөөд ороод ирчихсэн хүмүүс юу гэж эх орны төлөө иргэдийн төлөө ажиллах юм бэ!!! Бүтэшгүй зүйл бхгүй юу, засгийн газараа унахаас өмнө, хугацаагаа дуусахаас өмнө өгсөн мөнгөө нугалж аваад зайлхийг л бодно шүү дээ, мөнгөөр албан тушаалд хүн томилох ямар аймшигтай байдагийг одоо дарга нар нь ч харж бгаа байлгүй дээ, дарга нар нь ч захирч чадахаа байчихлаа шдээ
Төлбөрөө төлөөд ороод ирчихсэн хүмүүс юу гэж эх орны төлөө иргэдийн төлөө ажиллах юм бэ!!! Бүтэшгүй зүйл бхгүй юу, засгийн газараа унахаас өмнө, хугацаагаа дуусахаас өмнө өгсөн мөнгөө нугалж аваад зайлхийг л бодно шүү дээ, мөнгөөр албан тушаалд хүн томилох ямар аймшигтай байдагийг одоо дарга нар нь ч харж бгаа байлгүй дээ, дарга нар нь ч захирч чадахаа байчихлаа шдээ
ХОЁР жил болоход хотын дарга гарт барьж нүдэнд харагдахаар бүтээн байгуулалт хийсэнгүй ээ цаг хугацаа хүлээхгүй ш дээ энэ намыг ирэх сонгуулиар дахин сэхэхгүй бат үүлийг хотын дарга байхад арай ч ийм байгаагүй хөдөө төрсөн хүн яаж хотын амьдрал мэдэхийн хаана байна тэр жаргалтай хот чинь хогондоо дарагдсан.үмхий үнэртсэн түгжирсэн манайх шиг дугуйн замаа улаанаар буддаг улс байна уу ичиж үхмээр нээх олон ингэнэ тэгнэ гэчихжээ чааваас та чадахгүй бол чаддаг хүнд нь ажилаа өг.
Үхсэн элэнцэг баланцагных нь Аз жаргалтай УБ. Яаж хэлж чадаж бнаа. Энэ нөхөд. УБ өөр тодотгол ойрын 20-н жилдээ шаардлаггүй гэж бодож бна. Хөрсөн дээрээ л байцгаа дарга нараа. Амьдрал. бодит байдал хэлж бна.
Су.Батболдыг зайлуулах шалтгаанууд 1.Хотын фракци буюу 60 тэрбумын бүлэглэлийн гишүүн, нийслэлчүүдэд хэрэгтэй юу ч хийгээгүй 2. Ямар ч менежрийн ур чадваргүй аймаг орон нутгийн хэмжээний л хурган дарга 3. Муу санаатай буюу хүүхнүүдтэй уучихаад бичлэгийг нь тарааж, улс төр хийдэг 4. Мөнгөний сонирхол ихтэй, хамаатнуудаа албан тушаалд тавьж, нөгөөдүүл нь хулгай хийдэг. 5. Гомо
Су.Батболдыг зайлуулах шалтгаанууд 1.Хотын фракци буюу 60 тэрбумын бүлэглэлийн гишүүн, нийслэлчүүдэд хэрэгтэй юу ч хийгээгүй 2. Ямар ч менежрийн ур чадваргүй аймаг орон нутгийн хэмжээний л хурган дарга 3. Муу санаатай буюу хүүхнүүдтэй уучихаад бичлэгийг нь тарааж, улс төр хийдэг 4. Мөнгөний сонирхол ихтэй, хамаатнуудаа албан тушаалд тавьж, нөгөөдүүл нь хулгай хийдэг. 5. Гомо
Шуналын бодол сэтгэлдээ хетлегдчихеед зах хязгаар нь харагдахгvй ядуусаар дvvрсэн хотыг аз жаргалтай болгочих юм байна л даа. Амаараа бол болгочихсоон гэж гvжирдэхээ одооноос бэлдээд л сууж байгаа биз
Хотоор дvvнэн хятадын ажилчид оруулж барилга бариулах нь гэмт хэргийг л нэмэгдvvлнэ vv гэхээс мен аз жаргал авчрах байх даа
60 terbum-g avsan ogson humuus yalaa gej UB-g bodoh bilee
Ямар ч боловсролгүй хүний амнаас ийм л юм гарна. Наад адгуусаа хурдан халж малын хээлтүүлгийн зоо техникч хийлгээч
Аз жаргалтай хот гэдэг бол хоосон үг биш бодит ажил байх ёстой. Иймээс Хан-Уулд химийн хорт бодисоор арьс, ноос шир угаан иргэдийн эрүүл мэндийг хорлож байгаа молекул болон бусад хужаан нарын үйлдвэрүүдийн үйл ажиллагааг нь нэн даруй зогсоож, хөрсийг нь цэвэрлэж, иргэдийнхээ амь насыг хамгаалж хайрла. Энэ бол бодитой ажил. Үүнийг хийхгүй бол хоосон донгодоод яах юм бэ. Чамд ийм сэтгэл, зориг байна уу?
Батболдыгоо дэмжээд буруу байвал засаад явьяоо манайхаан тэхгуй бол 20 огд лаларбаатар дарвалзаад гараад иргэ шдээ тэгвэл юун тэгш сондгой байтугай хотын товийн замуудыг автомашингуй гудамж болгоно гээд лалартаад дайрчна шуу ялангуяа жолооч нар анхаар
МАН элдэвлэж байхад эргүүчүүдсайхан гэж намынхаа хамгийн тэнэг маанаг улсаа хотын даргаар зориуд тавьж ирсэн.Энэ бол тэднийг уяныхаа хав нохдоо болгож урдаа хуцуулаад араар нь чөлөөтэй ууж идэж унгаж бааж байхад амар гэсэн дотор Дао Шень Хө бодлого.Ганц нэг гайгүй шударга улс тавигдсан байсныгээ далдуур хараал хийлгэж нугдайлгачихсан.
Zamiin tsagdaagiin uulzvariig haahguigeer Home plazag buulgasan bol boloh bailaa.Hairan mungu.
Ene gyyrnii munguur ulsiin surguuli tsetserlegee barisan bol.
Guix noxoid guixgui noxoin saad.Uul ni xamaagui deer bsiin
Огцор огцор өөр зам үлдээгүй огцор. Сундуйтайгаа цуг 461-д оч
Аз жаргалтай УБ хот байгуулахын толоо эвлэж нэгдэж дэмжиж ажиллацгаая л даа монголчуудаа.
Су.Батболд гэдэг 60 тэрбумын гишүүн, хотын мафи-г маш хурдан зайлуулж Нийслэлд бодит бүтээн байгуулалт хийх хэрэгтэй шүү,
МАН элдэвлэж байхад эргүүчүүдсайхан гэж хамгийн маанаг тэнэг маанаг улсаа хотын даргаар зориуд тавьж ирсэн.Энэ бол тэднийг уяныхаа хав нохдоо болгож урдаа хуцуулаад араар нь чөлөөтэй ууж идэж унгаж бааж байхад амар гэсэн дотор хужаа бодлого.Ганц нэг гайгүй шударга улс тавигдсан байсныгээ далдуур хараал хийлгэж нугдайлгачихсан.
Су.Батболд ын зохион байгуулсан Аз жаргалтай хот шоуны үеэр Хар Сарнайгийн дуучин оросын элчин сайдын ажилтанд зодуулсан түүх байж л байна
Eeree medekhgyi bolokhoor ard tumnees sanal asuudag yum. Kherev eeriin shiidbert itheltey bi chadana gej baigaa bol sanal asuudaggyi yum aa. ene bopl medlegyyi chadbargui khunii shinj dee
Төрийнхөн энэ зун зам гүүр зээлээр барьж мөнгө олон тансаглаад, хувийнхан нь хямралтай зах зээлд эрхээ хязгаарлуулж орлогоо хаалгах нь шударга биш явдал. Адилхан тэгш эрхтэй байх хэрэгтэй шдээ. Төр гэсэн нэрээр давуу эрх эдлэж болохгүй.
Төрийнхөн энэ зун зам гүүр зээлээр барьж мөнгө олон тансаглаад, хувийнхан нь хямралтай зах зээлд эрхээ хязгаарлуулж орлогоо хаалгах нь шударга биш явдал. Адилхан тэгш эрхтэй байх хэрэгтэй шдээ. Төр гэсэн нэрээр давуу эрх эдлэж болохгүй.
Бат-Үүлийг шүүмжлэхээс өөр юу ч хийгээгүй. Өөр юм чадах уу???
“УИХ-д хэд хэдэн удаа суусан, хоёр ч удаа сайдын алба хашсан улс төрийн тогоонд хангалттай буцалсан ийм л хүн . Гэтэл СУ.Батболдоос илүү аваад явчих хүн байна уу ? хэлдэг арав хийдэг шиг л ажил хийсэн хүнийг л шүүмжлэх юм хамгийн гол Нийслэлийн МАН-ын дарга болчихвол хамтад нь удирдаад аваад явчих чадвар Батболд-д байгаа гэж бодож байна
Нохой муурын үржил хаах чинь уул нь зөв байсан юм. Энэ асуудлыг шийдэх цорын ганц, зөв, үр дүнтэй арга гэдгийг биднээс өмнө дэлхийн бусад орнууд аль хэдийн ойлгоод хэрэгжүүлээд үр дүнд хүрээд эмх цэгцэндээ орчихсон байхад манайхан дугуйг дахин шинээр зохион бүтээх гэж байгаа юм шиг бөөн хэрүүл хэл ам болох юм. Эсвэл нохой муур буудаж алдаг компаниуд хийх ажилгүй болчих гээд лобби-дсон байх гэж бодож байна.
ХОЁР жил болоход хотын дарга гарт барьж нүдэнд харагдахаар бүтээн байгуулалт зөндөө л хийлээ цаг хугацаа хүлээхгүй гэдгийг тэр мэдсэн юм шиг маш олон зоригтой шийвдэр гаргаж ажилласан энэ намыг ирэх сонгуулиар сонгох хэрэгтэй хотын дарга хогондоо дарагдсан.үмхий үнэртсэн түгжирсэн манайх шиг хотыг энэ хүн нэг нэгээр асуудлыг шийдэж байна
муу сайнч Батболд нь дээр байхаа.Яджил хүчин хийгээд авлига аваад яваад байхгүй шд
Батболдыг авлига авлаа хулгай хийлээ гэж сонсоогүйн бн.Бат Үүл шиг хүүдээ төрийн мөнгө өгч офшорт данс нээгээгүй байх.Шудрага болохоороо бусаддаа ад үзэгдээд захиалгаар шүүмжлүүлж байгаа боловуу гэж бодож байна
Лалархулгайч л биш бол хэн ч байсан яахав ээ хотын ажил бол угаасаа замт олны хучээр бутдэг ажил лалар хулайч л худал суржигнэж юм хийсэн гэж харагдах гэж бархирч цээжээ дэлдэж байгаад баасан дээрээ халтирцийн
Аз жаргалтай Улаанбаатар гэж биднийг монгол хүн болж төрснийг, улаанбаатарт амьдарч байгааг нь даажигнаад байгаамуу?
Аз жаргалтай Улаанбаатар гэж биднийг монгол хүн болж төрснийг, улаанбаатарт амьдарч байгааг нь даажигнаад байгаамуу? Новшоо
Nam sunuh sunuhgui ni ard tumend hamaatai yum uu? Ard tumen uls eh oron gej l yarimaar sanagdah yum.Nam bidend yaduural gai zovlon avchich,hudal helj huurch tarhi ugaahaas uur yugaar giiguulj bna ve? Nam yarihaa boli.
Су.Батболд гэж нөхөр хотыг аз жаргалтай биш, хогтой, утаатай, стресстэй л хот болгож байна даа. Сольж өөрчилмөөр юм. Юу ч хийдэггүй, ийм дарга ухаантай юмаар яах юм.
Су.Батболд гэж нөхөр хотыг аз жаргалтай биш, хогтой, утаатай, стресстэй л хот болгож байна даа. Сольж өөрчилмөөр юм. Юу ч хийдэггүй, ийм дарга ухаантай юмаар яах юм.
БАЯНХОШУУНЫ ИРГЭД ИХ БУХИМДАЛТАЙ БАЙНА ЛЭЭ ШҮҮ
Энэ хүнийг Хотын дарга болсноос хойш ХУД-ийн гүүрэн гарц лифт нь ажиллахгүй иргэдийн бухимдлыг одоо ч төрүүлсээр ирлээ. Хан-Уул дүүрэг нь худлаа амлалт гаргаж "Хоггүй дүүрэг" гэж уриа тавьчихаад хогоо цэвэрлэж байгаа юм байхгүй "Хогтой дүүрэг" л байж байна. Ингэж ам ажил нь зөрөөтэй Дүүргийн ЗД, Хотын дарга нараа ажил хийж ард түмэнд өгсөн амлалтаа хэрэгжүүлдэг хүнээр нь солиоч. Дүүргийн иргэд шаардаж байна.
Энэ хүнийг Хотын дарга болсноос хойш ХУД-ийн гүүрэн гарц лифт нь ажиллахгүй иргэдийн бухимдлыг одоо ч төрүүлсээр ирлээ. Хан-Уул дүүрэг нь худлаа амлалт гаргаж "Хоггүй дүүрэг" гэж уриа тавьчихаад хогоо цэвэрлэж байгаа юм байхгүй "Хогтой дүүрэг" л байж байна. Ингэж ам ажил нь зөрөөтэй Дүүргийн ЗД, Хотын дарга нараа ажил хийж ард түмэнд өгсөн амлалтаа хэрэгжүүлдэг хүнээр нь солиоч. Дүүргийн иргэд шаардаж байна.
Су Батболд бол шоу зохион байгуулж, төсөв хөрөнгөөр тоглож наргихаас өөр юу хийж байгаа юм бэ? Ийм хүн иргэд, хотынхоо өөдрөг амьдралын төлөө юу ч хийхгүй нь сонгогдсон цагаас нь эхлээд харагдлаа.
худлаа үнэн хэдэн авгай нарын хооронд ярьдаг яриа шиг
Батболдын тухай ямар үнэн юм бичсэн юм бэ. Томилогдсон үеэсээ хотод юу ч хийхгүй байгаа энэ хүнийг соль соль. Дэмий дүлий хүнээ солихоос өөр аргагүй шүү.
Аз жаргалтай хот гэдэг бол хоосон үг биш бодит ажил байх ёстой. Иймээс Хан-Уулд химийн хорт бодисоор арьс, ноос шир угаан иргэдийн эрүүл мэндийг хорлож байгаа молекул болон бусад хужаан нарын үйлдвэрүүдийн үйл ажиллагааг нь нэн даруй зогсоож, хөрсийг нь цэвэрлэж, иргэдийнхээ амь насыг хамгаалж хайрла. Энэ бол бодитой ажил. Үүнийг хийхгүй бол хоосон донгодоод яах юм бэ. Чамд ийм сэтгэл, зориг байна уу?
TERBUM TERBUMAAR YU CH HIIHGUI BNA.SHILEN DANS AUDIT YU CH ALGA HUDLAA SAIHAN YARIA
Guur uuruu mungu uildverlej chadahgii.mongoliig uriin daramtaar bagalzuurdah l ajil sh dee
Terbumaar tsaaguur n tsohih gej hereggui guur barih yum.yadaj 1 tsahilgaan stanz bariad utaagaa arilgamaar bnA
за батүүлээс л дээр дээ. гүүрэн гарц эхлүүллээ. хүүтэйгээ мөнгө идэхгүй
Үлдсэн 2 жилдээ ууж идэх рүүгээ ханцуй шамлан орох болов уу даа
Яагаад коммент устгаад байнаа
Амжилт хүсье. Бүтээн байгуулалтын боломжийн олон эхлэлүүд тавигдаж байгаад бахархаж байна. Хотын Мэр болон танай баг хамт олонд дахин амжилт хүсье
Эх орон, ард түмэн, нийслэлчүүдийнхээ сайн сайхны төлөө "Аз жаргалтай хот" гэсэн сайхан төслийг хэрэгжүүлж байгаад маш их талархаж байна. Амжилт хүсье
Зориглоод хэдэн гүүр барь авто замаа өргөн болго тэгээ л болоо түгжирэхгүй явдаг болчуул аз жаргал хүмүүс муу хэлэг хамаагүй хэдэн давхар замтай хөгжилтэй орнууд шиг хөгжих хэрэгтэй байн
Би уншисан ч vгvй !!! Батболд vхэж болно Нам vхэхгvй)))