Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Шведийн парламентын бүлгэмийн дарга Н.Учрал өнөөдөр (2018.04.16) Шведийн Вант Улсаас Монгол Улсад суугаа (Бээжингээс Монгол Улсыг хавсран хамаардаг) Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Анна Линдстэдийг хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Н.Учрал 2018.04.08-ны өдөр Швед Улсын парламентын гишүүн, Гадаад хэргийн сайдын зөвлөхтэй уулзахдаа хоёр улс аль чиглэлд хамтран ажиллах талаар ярилцсанаа дурьдлаа.
Тэрбээр дараа нь оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах харилцааг зохицуулсан хуулийн төсөл санаачлан, парламентаар хэлэлцүүлж эхэлсэнтэйгээ холбогдуулан “Манай улсын цаашдын хөгжил оюуны өмч, инновацийн бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулахаас ихээхэн хамаарна гэж үздэг” хэмээн байр сууриа илэрхийлэв.
Мөн манай улсын экспортын бүтээгдэхүүний 80 гаруй хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг, энэ нь инноваци, технологийн ололтыг дэмжихгүй байгаатай холбоотой хэмээгээд Швед улстай боловсрол, шинжлэх ухаан технологийн салбарт хамтран ажиллах, туршлага судлах сонирхолтойгоо хэлсэн.
Элчин сайд Анна Линдстэд хамтын ажиллагааны саналыг хүлээн авч байгаагаа илэрхийлээд, Швед улсад өндөр түвшинд хөгжсөн эко машины хэрэглээг Монголд нэвтрүүлэхтэй холбогдуулан саналаа хэлж, уулзалтын төгсгөлд Төрийн ордны гадна байрлах эко машины зогсоол, Н.Учрал гишүүний албан хэрэгцээндээ унадаг эко машинтай танилцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл0
Ус мөрөнгүй уулын баяжуулах үйлдвэрт усан онгоцны мотор шахаж байсныг монголчууд хэсэгтээ л элэг доог хийсэн. Энэ нь ч хэдэн саяар тоологдох теннисний бөмбөг, бэлгэвч зэрэг эрүүл хүний ухаан дутмаар шахаануудтай харьцуулахад энгийн үзэгдэл хэмээн өмөөрч байсан нэгэн ч бий. Оросын талын хийсэн тусгай аудитаар сүүлийн 10 гаруйхан жилийн хугацаанд “Эрдэнэт үйлдвэр”-т өндөр үнээр худалдаж авсан, үр ашиггүй шахааны зарцуулалтын дүн 6.1 тэрбум ам.долларт хүрснийг тогтоосон. “Чингис” бондоос даруй дөрөв дахин их энэ мөнгө сүүлийн 10 гаруй жилд энэ үйлдвэрт шахаа хийдэг бүлэглэлийн халаасанд орсон гэсэн үг.
Учрал гишүү тэр Шведийн элчин сайдаас тухайн улсын шүүх засаглалын хараат бус байдлын тухай болон боловсролын тухвй хууль зэрэг гол чухал хуулийг судалсан бол сайн шүү.