УИХ-ын гишүүн Т.АЮУРСАЙХАНТАЙ ярилцлаа.
-Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан хоёр ч хүнийг саатуулаад байна. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ. Энэ гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийг шинээр байгуулсан нь хэр үр дүнтэй байх бол?
-Миний хувьд Оюутолгойн хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээг сүүлийн хэдэн жил судалж байна. "Оюутолгой" компанийн санхүүгийн тайланг улирал бүр татаж аваад анализ хийдэг. Энэ төслийг хэрэгжүүлж эхэлсэн цагаас Монголын талд үр өгөөжөө хэрхэн өгсөн гэх мэтийг нарийвчлан судалж байна.
Тиймээс ерөнхийдөө багцаагаар тооцоо судалгаатай байгаа. Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулаад ажиллаж эхэлсэн. Миний бие уг ажлын хэсэгт багтаагүй ч өнгерсөн хугацаанд хийсэн тооцоо судалгаагаа энэ ажлын хэсгийнхэнд өгсөн. Оюутолгойн гэрээ ямар нөхцөл байдалтай байгаа юм, цаашдаа ямар өөрчлөлт хийвэл Монголын талын өгөөж нэмэгдэх юм гэх зэрэгт үнэн бодит дүгнэлт гаргуулахын тулд хамтарч ажиллах хүсэлтэй байгаа юм.
Ажлын хэсгийн зүгээс чухам ямар дүгнэлт гаргах бол?
-Энэ ажлын хэсгийнхэн нэгдүгээрт, Оюутолгойн гэрээ Монгол Улсад ашиггай юу, үгүй юү гэдгийг шалгана. Өнөөдрийн байдлаар энэ асуултад шууд хариулахад бидэнд ямар ч ашиггүй нь хэн бүхний нүдэнд ил байгаа шүү дээ. Нөгөө талаар Монгол Улсын үр ашгийг яаж нэмэгдүүлэх вэ шалгах юм билээ. Шалгана гэхээр Оюутолгойгоос Монгол Улсад орж ирж байгаа үр ашиг нь бага байгаа учраас л энэ чиглэлээр шалгалт хийе гэж байгаа юм. Ерөнхийдөө энэ гэрээг өөрчлөх нь зүйтэй гэдэгт бүгд санал нийлж байгаа учраас бүхэлд нь өөрчлөлт оруулах байх гэж харж байна. Ингэж тодорхой шалгалт хийж дуусаад ажлын хэсгийн зүгээс Засгийн газарт чиглэл өгөх учиртай. Нөгөө талаар Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор нэр бүхий хүмүүсийг шалгаж байгаа гэх мэдээлэл бий. Хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой л гэж би боддог. Тиймээс хууль хяналтынхан аливаа дарамт шахалтгүйгээр, хараат бусаар үнэн зөвөөр шийдвэрээ гаргаасай гэж хүсч байгаа. Ийм боломжийг ч бүрдүүлээсэй гэж хүсч байна.
-Томоохон гэрээнүүдтэй холбоотойгоор ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа нь сайшаалтай ч энэ УИХ шийдвэртэй ямар ажил хийсэн бэ гэх асуултад хариу алга гэх шүүмжлэл байна. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Ямар ч байсан ойрын өдрүүдэд "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувь болон Оюутолгойн гэрээ, Монголбанкинд үүссэн нөхцөл байдал гэх мэт олны анхааралд байгаа асуудлаар хууль хяналтынхан нэлээд шийдэмгий алхам хийж эхэллээ. Хамгийн гол нь энэ бүхний цаана тодорхой үр дүн гарах ёстой гэдгийг л хэлмээр байна. Гаднаас нь харахад энэ УИХ хэрүүл шуугиантай, бие биенээ элдвээр хэлдэг юм шиг харагдаж байж болох. Гэхдээ үүний хүчинд аливаа асуудлыг шийдэх, үр дүн гаргах талд бид ихээхэн дэвшилттэй ажиллаж байгааг хэлмээр байна. Бид шат шатандаа л ажиллаж байна. Тухайлбал, хамгийн сүүлд Туул голын сав газраар барилгын зөвшөөрлийг олноор олгосон асуудал гарсан. Ялангуяа Өргөдлийн байнгын хороонд энэ талаарх гомдол санал маш их ирж байна. Тиймээс бид холбогдох газруудтай нь ярилцаад энэ асуудлыг шийдэх гээд явж байна.
-Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлыг сөхөөд ирэхээр ТУЗ-ийн гишүүдийнх нь талаар таагүй мэдээлэл гардаг. Энэ удаад ч мөн нэр бүхий хүмүүсийг хасах тухай санал гаргаад байна. Та ямар байр суурьтай байна вэ?
-Энэ тухайд УИХ-ын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгийнхэн нарийвчлан шалгаж, ажиллах байх.
Монгол Улс "Рио Тинто"-той гэрээ байгуулж байхад Монголыг төлөөлж байсан. ТУЗ-ийн гурван гишүүн ямар байр суурьтай байсан бэ гэдгийг одоо олон нийт маш их сонирхож байна. Ингэхээс ч аргагүй. Харин энэ бүхнийг тодорхой болгох үүднээс тухайн үеийн протоколыг нь гаргаж харах ёстой гэдэгтэй би санал нийлдэг. Ялангуяа Монголын талын хөрөнгө оруулалтыг нэмэх тухай ярилцахад манай талын ТУЗ-ийн гишүүд ямар байр суурь илэрхийлж байсныг эргэж харах шаардпага зайлшгүй бий. Дубайн гэрээнд ч гэсэн ямар байр суурьтай байсныг бид эргэж харах цаг нь болсон гэж үзэж байгаа юм. Үүнийг цаг алдалгүй нягтлах шаардлагатай.
-"Эрдэнэт" үйлдвэрийн гэрээтэй холбоотой асуудал ч мөн гацаанд орчих шиг боллоо. Энэ тухайд таны харж байгаагаар ямар гарц байна вэ?
-"Эрдэнэт"-ийн 49 хувийн тухайд бид зохион байгуулалтад орж байгаад шийдвэр гаргасан нь 23 дугаар тогтоол шүү дээ. Харин 51 хувьд хоёр асуудал байгаа. Өөрөөр хэлбэл, энэ үйлдвэрийг барьцаалж зээл авсан нь үнэн юм байна, цаашлаад үйлдвэрийн удирдлагуудын тодорхой оролцоо ч байгаа гэдгийг олон нийтэд мэдээлсэн.
Одоо арбитрын шүүхэд яагаад материалаа дутуу өгсөн, давж заалдах боломжоосоо яагаад татгалзсан бэ гэдэгт хариулт тодорхойгүй байна. Цаашлаад 2018 оны нэгдүгээр сард Засгийн газрын сайд нараас хэн нь материал бэлдэж, Засгийн газрын хуралдаанаар асуудал оруулж шийдүүлсэн бэ гэх мэт эргэлзээтэй асуудлыг мухарлах ёстой. Төрийн өмчийн 51 хувьд үйл ажиллагааны маш их зардал гаргадаг, шахаа хийдэг, урамшуулал олгодог асуудал бий. Энэ бүгдийг нэг талд нь гаргах хэрэгтэй.
-Д.Гантулга гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх нь хуулийн талаасаа гацаанд орчихлоо. Та хувь гишүүн бас залуу хүний хувьд энэ асуудлыг хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Өөрийнх нь хувьд хууль хяналтынхнаар шалгуулаад үр дүнг нь харах бодолтой байгаа юм билээ. Хуулийн дагуу УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор асуудлыг хэлэлцсэний дараа чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэх ёстой л доо. Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан хаалттай болсон учраас хэвлэлээр гарсан хэмжээний л мэдээлэлтэй байна. Энэ асуудлыг ойрын хугацаанд хуулийн дагуу шийдэх юм байна гэж ойлгосон.
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
ТУЗ-ын гишүүдийн тэр үеийн хувийн данс орлогыг сайн шалга.Бас Цагаансуваргыг Номтойбаярт өгөхийг дэмжсэн гишүүдийн хувийн данс тооцоог нарийн шалга.Их юм гарна даа.
L 570 Erdenebat absan
Монгол улсын хамгийн том татвар төлөгч, хамгийн их валютын орлого оруулдаг, хамгийн олон ажилчидтаы, хамгийн олон туслан гүйцэтгэнч компаниудтаы үйлдвэр монгол улсад ашиггүй хэрэггүй бол монгол улсад ашигитай ганц ч үйлдвэр байхгүй гэсэн үг.
Санал нэг байна. Нэг л зүйл буруу мэдээлэл байна, Эрдэнэт, УБТЗ хоёр илүү олон ажилчинтай
Уул уурхайн сайд нь Оюу Толгойн гэрээ сайн гэрээ гэх юм УИХ ын зарим гишуун Монголд огт ашиггуй гэх юм Танин. Мэдэхуйн асуудлаа цэгцлээгуй байж таван хунийг гэмт хэрэгтэн гээд бариад хорьчих юм Дээгуурээ нэг нам дотроо УИХ дотроо танин иэдэхуйн асар их зоролдоонтэй байж оор оорийнхоо дугнэлтээр ард иргэдээ талцуулаад хэрэлдуулчих юм Ажилгуй ядуу далуучууд нь баячуудыг узэн ядаад барьж хор цааз ог гээд орилчих юм Нийгэм иймэрхуу ороо бусгаа байхад М Энхболд Оюу Толгойг шалгана гээд хэруулийг бур дэвргэчих юм
Ашиггүй ч өгөөжтэй төсөл гэж хардаг. Уул үүнээс илүү өгөөжтэй, дээр нь ашигтай байж болох л байсан юм
Энэ ямар тэнэг хүн бэ. ОТ-н Гэрээ байгуулахад ТУЗ гэж байгаагүй, гэрээг байгуулснаас хойш бараг 1 жилийн дараа буюу 2010 онд байгуулагдсан юм чинь гэрээг байгуулах үед ямар байр суурьтай байсан нь хэнд хэрэгтэй юм бэ. Ийм наад захын мэдлэггүй орк шалгаад яах вэ дээ. Тэгчээд олон жил судалж байгаа гэнээ
Ter veiin yix iin gishvvdiin demjsen n xen xen bilee Say say nogoon amanda hixvvlsen syrag garaad l bga shvv
Дубайн гэрээг хэлсэн байна
Рио Тинто г хееж гаргаад орос ахнартаа бадар барьж, дараа нь ах дvvгийн есоор бэлгэнд егье!!! Эсвэл xyжаа нарт егеед, дараа нь тэднээсээ худалдаж авьяааа
Zailaa
Рио Тинто г хееж гаргаад орос ахнартаа бадар барьж, дараа нь ах дvvгийн есоор бэлгэнд егье!!! Эсвэл xyжаа нарт егеед, дараа нь тэднээсээ худалдаж авьяааа
Багабандийг шалгавал маапаантай юм асар их гарна .
Дубайн гэрээг байгуулахад Багабанди ТУЗ-ийн гишүүн байгаагүй
mania tusiin gishuud amiguie albatuud baisan. helguie yum shig l ...
Д.Гантулга гишүүнийг түдгэлзүүлбэл араасаа Н.Номтойбаяр, Оюун-Эрдэнэ, Н.Учрал нарыг чирэхээс гадна генсек Амарбаясгалан, хар Цогоо нарыг чирнэ дээ. АН уг нь нэг бод( Мурат) шидээд олон бод хожих боломж байна даа.
Нэг бог шидээд 4 бод хожих юм байна.
Зөв зүйл хөнджээ Улс орны эрх ашгаас урвагчидыг ил гаргах хэрэгтэй
Баярын дэргэд энэ батган царайт юу бэ?!
Ха ха, сайхан хэллээ. Нээрээ батган царайт юм гээч
Монголчууд бидэнд хоёрхон зам байна. 1-рт, Эх орноосоо урвасан Баяр, Баярцогт, Сайханбилэг нарт эрүүгийн хатуу хариуцлага хүлээлгэх (бүх насаар нь хорих буюу цаазлах); 2-рт, Оюутолгойн гэрээг цуцлаж Орд ашиглах гэрээг үндэстэн дамнасан корпорацитай (дээрэмчидтэй) биш, аль нэг хүчирхэг улсын (жишээлбэл ОХУ гэх мэт) Засгийн газартай байгуулах. Ийм хоёрхон зам байна. Эс тэгвэл Монголчууд бид Рио Тинтогийн дээрэмчидтэй 100 жил арбитр дээр маргалдана, хэлэлцэнэ, ширээний ард сууна, араараа тавиулна, хулхидуулна, дахиад биднийг авилгалдана ...
Монголчууд бидэнд хоёрхон зам байна. 1-рт, Эх орноосоо урвасан Баяр, Баярцогт, Сайханбилэг нарт эрүүгийн хатуу хариуцлага хүлээлгэх (бүх насаар нь хорих буюу цаазлах); 2-рт, Оюутолгойн гэрээг цуцлаж Орд ашиглах гэрээг үндэстэн дамнасан корпорацитай (дээрэмчидтэй) биш, аль нэг хүчирхэг улсын (жишээлбэл ОХУ гэх мэт) Засгийн газартай байгуулах. Ийм хоёрхон зам байна. Эс тэгвэл Монголчууд бид Рио Тинтогийн дээрэмчидтэй дахиад 100 жил арбитр дээр маргалдана, хэлэлцэнэ, ширээний ард сууна, ажлын хэсэг байгуулна, араараа тавиулна, хулхидуулна, дахиад биднийг авилгалдана ... тэгээд бүх алт, зэсээ дээрэмдүүлээд өртэй хоцорно ...
Цагаансуврага Эрдэнэтээс 3 дахин их нөөцтэй алтны өндөр агууламжтай орд гэдэгийг анхаараадлдаа аваарай гишүүнээ
Xarmagtai bna?!?!?!?!?!?Gachyyrtiig odoo or tas mart sanagalzbal sununu
энэ лаларын эцэг нТөмөрбаатар нь ь бас нэг ийм хүни бөгс долоож албан тушаал ахидаг нэг сүгсэлзүүр новш байж билээ
Монголдоо байхгүй өндөр цалин авчихаад амиа хоохойлоод амаа үдүүлээд сууж байсан нөхдөөс хариуцлага бүү хэл эх орныхоо эрх ашгаас уравсан хэрэгт татмаар л санагдаад байгаа юм.Маш зөв бүх иргэд ингэж үзэж байгаа.
2017 онд хамгийн их татварыг Эрдэнэт560 гаран тэрбум,Оюутолгой 280 гаран тэрбумыг төлсөн Оюутолгой Эрдэнэтээс хэд дахин том зардалаа өсгөдөг нохойныхоо хоол хүүхд йн сургалтын төлбөр мэтээгээд хамааралгүй олон зардал бичдэг авилага өгдөг элд Эвээр дарамталдаг татвараа төлдөггүй гоншгонодог гээд олон юм бий хөөгөөд явууЛ Монгол болно
ТУЗ-ын гишууд нь харин ч ул мэдэгч болж байж хунд цалин доллар л бодож байсан байж таарна шуудээ. Тэдэнд тэр гэрээ мэрээ нь туй ч хамаагуй байсан.Ялангуяа Багабандит д хамаатай.
ТУЗ-ын гишууд нь харин ч ул мэдэгч болж байж хунд цалин доллар л бодож байсан байж таарна шуудээ. Тэдэнд тэр гэрээ мэрээ нь туй ч хамаагуй байсан.Ялангуяа Багабандит д хамаатай.
Oligarh urvagchid avilgachid eh irnoo hufaldagchdiin hamtiin buteel.amerik kanaduudiin bugs doloogchid
аюурсайхан гишүүн ухаантай шүү
hvzvvgvi hulgaich ha yavnaa . gutlaa toslood hvreed ir geed bsan uuruu bolhoor umdunduu tcatcaga aldaad suraggvi boloh yumaa
Ene OT-n gereeg esergvvtseed baigaa khvmvvsiin tsuukhun kheseg ni gadnii zakhialgaar ajillaj baigaa urwagchid yum. Ikhenkh kheseg ni ene Ayuursaikhan shig ali ch uchriig ni sain oilgoogvi baij dewerch yawaa amitad shvvdee. Iim l amitad uls orond khamgiin ayultai svv. Vnekheer shalgakh gej baigaa bol iimerkhvv khvmvvsiig l shalga. Muu ch sain ch OT bidend kheregtei shvv khvmvvsee. TSaashid gereeg ni tsag tukhaid ni zasaj yanzlaad yawakh kheregtei baikh.